4.jpg

Хөлийн судас бүдүүрлийн тариан эмчилгээ

 

Энгийн үед хөл онцгой хүнд оргиж эрээн булчингаар хөх судлууд татаж эхэлбэл хөлийн судас бүдүүрэл явагдаж эхэлж байна гэж таамаглах хэрэгтэй. Сүүлийн үед үрэвсэж байгаа судсыг арилгах тариан эмчилгээ хийж байгаа нь өвчний шинж тэмдгийг багасгах, удаашруулахад их үр дүнтэйбайна. Эмнэлэгт сувилагчаар ажилладаг Кан Му: хэдэн сарын өмнөөс хөл хавагнаж, лугшин хатгуулснаар эмнэлэгт очив. Би энгийн булчингийн өвдөлт гэж бодож байтал хөлийн судас бүдүүрэл гэж онош гарсан.

 

[Ган Му/28 настай: Үдээс өмнө гайгүй байж байгаад орой ажил тарахын үеэс хөх судлууд тодорч хөл их хөөдөг. Богино юбка өмсөхөд хөлийн булчин, тахимны хавьд судаснууд овон товон харагддаг тул сэтгэл санааны хувьд их тааламжгүй байдаг. Зориулалтын дирко хэт бариу учраас хөл өвтгөж, тухгүй. Надад тохирсон ямар эмчилгээ байна вэ?]

   

Хөлийн судас бүдүүрэл гэдэг нь венийн судасны хавхлага гэмтэн зүрх рүү өгсөх ёстой цусны урсгалыг эсрэг зүгт чиглүүлэх өвчин юм. Хөлний венийн судасны цус тогтуун болж судас хөөн томорч, хүндэрвэл чийгийн улаан хорхой явж байгаа мэт судас товойн гардаг.

 

Нийт хүн амын 10-20%-д илрэх нийтлэг өвчнөөр, ялангуяа судас нь хэврэгшиж ирдэг 40-50 насны эмэгтэйчүүд, удаан хугацаанд зогсоо ажил хийдэг хүмүүс хамгийн ихээр өвчилдөг. Энэ өвчний өвдөлт хожуу илэрдэг учраас хүмүүс хүндэртэл нь тоохгүй байх тохиолдол их байдаг.

 

[Зүрх судасны эмч: Венийн судасны бүдүүрлийн явц болох хаван болон үрэвсэл хүндэрвэл арьснаас шүүс гоожих мөн шархалж идээлэн цаашлаад арьсны өвчин, хавдрын эх үүсвэр болдог учраас удаашрах тусам улам хүндэрдэг өвчин юм.]

 

Хөлийн судас бүдүүрлийн эмчилгээ нь венийн судасны үрэвсэн бүдүүрсэн хэмжээнээс хамаарч өөр өөр болдог.

 

Хэрвээ судасны бүдүүрэл хурууны дайтай өргөн болон хүндэрсэн тохиолдолд мэс заслын эмчилгээ, харандааны хэмжээний орчим байх тохиолдолд судсыг тасалж авах (судас түүх) эмчилгээ хийдэг. Гэвч судас бүдүүрлийн эхэн шатанд болон хялгасан судалтай хамт маш нарийн хураагуур судаснууд ил байгаа тохиолдолд мэс заслын оронд тариан эмчилгээ хийн судаснуудыг арилгах аргыг их хэрэглэдэг.

 

[Венийн судас бүдүүрлийн эмч: Венийн судсанд хатуурал явагдаж эхэлснээр (endothelial cell) судсыг дотроос нь гэмтээдэг. Мөн цусны бүлэгнэл үүссэнээр арьсан дээр ил харагдах ил гүрийсэн судаснуудыг арилгах эмчилгээ хийлгэхэд хүрдэг. Ерөнхийдөө 2мм-ээс бага бүдүүрэл явагдсан жижиг судаснуудыг тариан эмчилгээгээр эмчлэх нь үр дүнтэй юм.]

 

Хөлийн судас бүдүүрлээс урьдчилан сэргийлэхийн тулд хөлийн эрээн булчинг байнга хөдөлгөж, өглөө оройд боломжоороо шатаар өгсөж уруудах, хөнгөн алхах дасгал хийж хөлийн судасны цусны эргэлтийг сайжруулж байх хэрэгтэй.  

 

Олон улсын маркетингийн KIMAworld байгууллага

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379