"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Эрүүл мэндийн зөвлөгөө: Хөлийн эрхий хурууны яс түрэн
гарч муухай болчихлоо!
[Асуулт] Би одоо 40 гарч байгаа. Өндөр өсгийтэй гутланд дуртай
болохоор байнга өмсдөг байсан. Гэтэл хэзээнээс эхэлснийг мэдэхгүй ч хөлийн
эрхий хурууны яс гадагш муруйн харахад их муухай болчихсон. Өвдөлт зовиур
байхгүй ч гэсэн бусдын дэргэд хөлөө ил гаргахаас ч ичмээр муухай хэлбэртэй
болчихсон учраас энэ өвчнийг эмчлэх ямар арга байдгыг мэдмээр байна. [Хариулт] Хөлийн эрхий хурууны далийх өвчин гэж эрхий хуруу
долоовор хуруу тал руу далийх шинж тэмдгийг хэлнэ. Шовх хоншоортой өндөр
өсгийтэй гутал байнга өмсөх нь энэ өвчний гол шалтгаан юм. Бүх төрлийн өндөр өсгийтэй
гутлууд ямар нэгэн байдлаар хөлийн
хэлбэрийг өөрчилж байдаг учраас юм. Хамгийн тохиромжтой, үр дүнтэй эмчилгээний арга
нь далийсан хурууг тэгшлэх мэс засал. Дээр үед хийгдэж байсан мэс заслуудаас өнөө үед хийгдэж
байгаа мэс заслын аргууд нь өвчин дахин сэдрэлийн хувь бага, өмнө нь зөвхөн товойн
гарсан хэсгийг хусаж тэгшлэх мэс засал хийдэг байсан бол өнөө үед ясыг хусч
далийсан ясыг тэгшлэх аргаар эмчилж байгаа учир дахин сэдрэлийн хувь маш бага
юм. Мөн мэс засал ганцхан цагын дотор хийгдэх энгийн ажилбар юм.
Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld”
байгууллага Website: kimaworld.net/mn E-mail: kimaworld@naver.com Утас: 010-4198-7379