"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Эрүүл
мэндийн зөвлөгөө: Хүзүүний дискний эмчилгээ хэрхэн хийгддэг вэ?
[Асуулт] Үйлдвэрт угсралтын
ажил хийдэг ажилчин байна. Хэдэн жилийн өмнөөс мөрөөр их өвдөж эхэлснээ хүзүүгээр
янгинаж, гар бадайрдаг байв. Сүүлийн үед ажил хийхэд хүндрэлтэй болж мөрнөөс
эхлэн гарын алга хүртэл нилэнхүйдээ бадайрах болсон тул эмнэлэгт үзүүлэхэд
хүзүүний диск үүссэн байна гэв. Хүзүүний дискний өвдөлт зовиур, эмчилгээний
талаар мэдэхийг хүсч байна.
[Хариулт] Хүзүүгээ урагш бөхийлгөсөн байрлалаар удаан хугацаанд
суугаа ажил хийх үед шилэн хүзүүний яс ба ясны хоорондох диск аажим аажмаар
түрэн гарч сээр нурууны завсраар явж байгаа мэдрэлийн судлыг дарсныг хүзүүний
диск гэдэг. Ялангуяа гар болон мөрний үйл ажиллагааг зохицуулдаг мэдрэлийн
судал хүзүүний ясанд дундуур явдаг учир түрэн гарсан диск энэ судлыг дарахад
хүзүүнээс илүү мөр болон гарт илүү өвдөлт мэдрэгддэг.
Ихэнх хүмүүс хүзүүндээ мэс хүргэхээс айн хүзүүний дискний
хагалгаанд орохгүй байх тохиолдол байдаг ч хүзүүний дискний мэс засал санасныг
бодоход хялбар мэс засал юм. Хүзүүнд үүссэн үрчлээний дагуу 2см орчим нээлт
хийн бичил дурангаар түрэн гарсан дискийг хусах ажилбар нь шилэн хүзүүний мэс
заслуудын төлөөлөл болсон мэс ажилбар юм. Арьсны зүсэлт бага, сорви бараг
харагдахгүй хэмжээнд үлдэх бөгөөд нэгээс хоёрхон өдөр эмнэлэгт хэвтэх
шаардлагатай болохоор цаг завгүй хүмүүс их хүндрэлгүйгээр мэс засалд орох
боломжтой.
Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld”
байгууллага Website: kimaworld.net/mn E-mail: kimaworld@naver.com Утас: 010-4198-7379