"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Эрүүл мэндийн зөвлөгөө: Өвдөгний үеийг бүхэлд нь сольж хиймэл үе суулгах хэрэгтэй
юу?
[Асуулт] Манай ээж 62 настай, сүүлийн үед ээж маань явахдаа зовиуртай харагдах
болсон. Шатаар өгсөж уруудах, сууж байгаа босохдоо гараараа өвдгөө тулж босох
болов. Гэрийн ойролцоох жижиг эмнэлэгт очиход насжилтаас үүдсэн үе мөчний
үрэвсэл, холбогч эд элэгдсэн гэсэн онош тавин том эмнэлэгт өвдөгний хиймэл
үеийн мэс засал хийлгэх хэрэгтэй гэв. Өвдөгний хиймэл үеийн мэс засал гэж
өвдөгний үеийг бүхэлд нь сольдог гэж сонссон, нас тийм ч өндөр биш ээж маань
ийм мэс засал заавал хийлгэх хэрэгтэй үү?
[Хариулт] Өвдөгний үений завсар
зөөллөж мөлгөр байлгах үүрэгтэй мөгөөрсөн яс байдаг. Энэ мөгөөрсөн яс насжилт
даган үрэгдэж элэгдсэн байдал нь үе мөчний өвчин болон хувирч үе мөчний үрэвсэл
үүсгэдэг. Өвчний эхэн үед эм болон тариан эмчилгээгээр эмчлэх боловч өвдөлт
хүндэрсэн үед элэгдэж үрэвссэн мөгөөрсөн ясыг хусан хиймэл үе суулгах мэс засал
шаардлагатай болдог. Энэ мэс ажилбарыг “хиймэл үений мэс
засал” буюу “хиймэл
үеэр солих мэс засал” гэж нэрлэдэг. Хиймэл үеэр солих мэс засал нь мөгөөрсөн ясны бага элэгдсэн
хэсгийг хүртэл хусаж арилгадагаараа сул талтай. Энэ сул талыг засах арга нь
хэсгийн хиймэл үе солих мэс засал юм. Хэсгийн хиймэл үений мэс засал нь хэвийн хэсгийг
үлдээн зөвхөн элэгдсэн хэсгийг хиймэл үеэр солих эмчилгээний арга юм. Онолоор,
залуу хүмүүст үе мөчний үрэвсэл үүсэх, өвдөгний үений зарим хэсэг гэмтэх үед, өвдөлттэй
хэдий ч үе мөчний дасгал хийх хэмжээнд байх тохиолдолд энэ мэс заслын арга үр
дүнтэй юм.
Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld”
байгууллага Website: kimaworld.net/mn E-mail: kimaworld@naver.com Утас: 010-4198-7379