"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Жирэмслэлт ба Хөлийн судас бүдүүрэл
Хөлийн судас бүдүүрэл үүсэх шалтгааны маш олон хүчин зүйлс байдаг ч ээжийн талын цусан үеэс өв дамжих нь хамгийн гол шалтгаан гэж үздэг. Үүнээс гадна:
1. Мэргэжлээс шалтгаалсан
2. Хөгшрөлт /судасны хана хэврэгшдэг учир/
3. Таргалалт
4. Хөдөлгөөний дутагдал, өтгөн хаталт зэрэг юм.
Ялангуяа эмэгтэйчүүд дунд хөлийн судас бүдүүрэл их байдаг учир нь эм бэлгийн даавар судасны ханыг хэврэгшүүлдэг бөгөөд жирэмсэн болон төрөлтийн явцад хэвлийгээс ирэх даралт ихсэн цусны эргэлтэнд нөлөөлснийх юм. Мөн жирэмсэн үед гормоны өөрчлөлт явагддаг учраас жирэмсний эхний 3 сарын дотор эхчүүдэд судас бүдүүрэл үүсэх тохиолдол 70-80% байдаг. Умай томорсноор аарцагнаас зүрхэн рүү очих венийн судсыг дарах болон аарцган дах цусны эргэлтийг удаашруулан венийн судсанд даралт нэмэгдсэнээр өвчний үүсэл болдог. Жирэмснээс үүдэлтэй хөлийн судас бүдүүрлийн өвдөлт ихэвчлэн төрсний дараа багасах эсвэл бүүр арилдаг. Гэсэн хэдий ч төрсний дараа 2 сарын турш байдлыг ажиглан тухайн байдалд тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй.
Утас: (02)-2156-7168, 010-4198-7379
E-mail: kimaworld@naver.com
Website: www.kimaworld.net/mn