Бичлэгийн тоо 5,522
Уйлж ирэхдээ усаар нь угааж агаараар нь амьсгалсан Ургаж өсөхдөө ухаантнаас нь суралцаж хүн болсон Унаж мөхөхдөө хөрсөнд нь шингэж мөнх нойрсох Угтаа бол та нарт бурханаас заяасан эх орондоо харьцгаа !!! http://krilleer.blogspot.com/ Шүлэг: Б.Амарсанаа : Миний бурхан - ээж минь билээ Хэвлийдээ бойжуулан намайгаа тээж
Хатуу хүтүү хорвоод сайхан амьдрал бэлэглэсэн
Цагаанхан сүүгээрээ тэтгэж хүн болгосон
Цайлган сэтгэлтэй бурхан минь та
Наран жаргаж бүрий орох болгонд
Наддаа санаа зовдог нь та билээ
Дөрвөн зүг найман зовхист олдохгүй
Дэндүү нандин эрдэнэ минь та билээ
Буруу зөвийг ялгаж хэлдэг
Буяант хүн маань та билээ
Хүүгийнхээ төлөө гэж амьдардаг
Хүн төрхт хувирсан бурхан та билээ
Ачийг чинь хариулан жаргаах нь
Миний амьдралын ганц зорилго
Алтан аяганаас ус уулгах нь
Мөрөөдөл биш биелэгдэх зүйл
Шүүдрийн туслаар цай чанаж өгнө ээжээ
Шүлэг дуундаа таныхаа тухай магтан дуулна
Ээжээ таньдаа хайртай шүү хүү чинь
Эргэх хорвоогийн хамаг баяр баясгалан та минь шүү
Галсансүх : Ээждээ зориулсан шүлэг ehlenbichigch writes "
Үгээрээ залуурдаж үйлээрээ хөтөлсөн
Үггүй ойлгуулж харцаараа ухааруулсан
Сүүгээрээ тэжээж чадлаараа өсгөсөн
Совингоороо мэдэрч ерөөлөөрөө хамгаалсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Зүрхээрээ шаналж зөвлөж дэмжсэн
Зүүдээрээ манаж зааж сургасан
Урмаар тэтгэж бурмаар шагнасан
Ухаанаар ялж итгэлээр зоригжуулсан
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа.
Нулимсаараа зэмлэж инээдээрээ баярлуулсан
Насаараа зовж араас минь санааширсан
Бүдрэхэд минь түшиж бухимдахад минь аргадсан
Буян хурааж бусдын төлөө насаа нэмсэн
Ийм ээжтэй байх мөн ч сайхан даа."
nt="multimedia_link">Ээжээ та миний хайртай наран
Элгэндээ нааж хүн болгосон амьд бурхан
Буян гуйж хичнээн ч удаа сөгдөн мөргөвч
Бурханаас ч илүүтэй таныгаа л би шүтдэг шүү
Тэртээ уулын орой цайвалзан дайвалзан бөхийх шиг
Тэргүүнд тань хяруу унаж насыг тань орчлон элээнэ
Тэрлэг тань томдож өөрөө та жижгэрсээр
Тэгсэн ч таны минь хайр ер дундрахгүй
Дандаа ээжийгээ баярлуулж явна даа гэж боддог хэрнээ
Даанч их зовлонг асуулгүйгээр танд би авчирдаг
Давилуун, дэврүүн миний цагаан лайнд
Даль жигүүр ургатлаа л та баярладаг
Ганцаардаж гутрах болгонд тандаа л үнсүүлж тайтгардаг
Газарт хөл хүрэхгүй баярлахдаа тандаа л дуулгах гэж онгирдог
Яаж ч аягласан намайг тэр чигээр нь хүлээж авах
Яруухан урсгалтай гол ертөнцөд ганцхан та юм шүү
Хайр тань надад сайхан сэтгэл болж ууссан
Халамжаар тань би ертөнц урлаж гундахгүй амьдарна
Дэлхийгээр дүүрэн сайхан бүсгүйчүүд инээмсэглэн байдаг ч
Дэндүү сайхан таныг минь гүйцэх нь даанч алга даа