9.jpg

Нурууны дискийг лазераар эмчилж байна

 

Лазерын дурангын шилдэг аргаар 20 минутын дотор мэс засал хийх... хэсгийн мэдээ алдуулалт + жижиг сорви + түргэн эдгэрэлт

 

Нурууны дискний өвчин гэдэг нь сээр нурууны яс болон яс хоорондыг зөөлөж өгөх үүрэгтэй диск түрэн гарах өвчин юм. Дискний хэврэгших болон үрэвсэж буй хэсэг рүү дотор байсан зөөлөн эд түрэн гарч сээр нурууны мэдрэлийн судлыг цочроон их өвдөлт үүснэ. Энэ тохиолдолд хамгийн их хэрэглэгддэг мэс заслын арга “дурангын лазер мэс засал” нь ихэвчлэн диск хатуурч шохойжилгүй зөөлөн байдал оруулах оновчтой арга юм.

Ихэнх сээр нурууны хагалгаанаас арьсыг том зүсч түрэн гарсан дискыг арилгадаг бол дурангын лазер дискний мэс заслын аргаар мэс засал хийсэн тохиолдолд хажуу хавирга юмуу нурууны голд 1см хүрэхгүй хэмжээтэй нүхлэхэд л хангалттай. Энэ нүхээр дуран оруулан дурангын үзүүрт байрлах камер болон дэлгэцээр харангаа лазер юмуу богино долгионоор түрэн гарсан дискийг эмчилнэ.   

 

Дурангын лазер мэс засал нь юу юунаас илүүтэй яс, булчинг гэмтээлгүй арьсанд оёдол тавих цаг хэрэггүй, богино хугацаанд хийгдэх мэс ажилбар юм. Бүтэн мэдээ алдуулалт хэрэггүй, чихрийн шижин болон насанд хүрэгчдийн өвчин (성인병)-тэй хүмүүст хүртэл аюулгүй хийгдэх, өвчин дахин давтах магадлал тун багатай мэс ажилбар юм.

 

Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379