"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Тэвчишгүй
өвдөх үе мөчний үрэвсэлд “хиймэл үе суулгах мэс засал”
Өвдөг, хондлойн яс байнга өвдөх шаналалыг
арилгах... тэргүүний мэс заслаар насан туршийн эрүүл байдлыг эргүүлэн авчрах
Өвдгөнд хиймэл
үе суулгах шаардлагатай болдог гол шалтгаан нь насжилтаас үүдэх үе мөчний
үрэвсэл юм. Өвдөгний холбогч эд (ясыг бүрхсэн хэсэг) элэгдэх эсвэл хөгшрөлтөөс
үүдсэн үе мөчний үрэвслээр өвдсөн өвчтөнүүдийн дийлэнх хувь 60-аас дээш насны
өндөр настнууд байдаг. Хондлойнд хиймэл үе суулгах нь ялангуяа хөдөлмөрийн
насны залуучуудын дунд их тохиолдох болов.
1.
Өвдгөнд хиймэл үе суулгах мэс засал Хиймэл
үе суулгах мэс засал гэдэг нь элэгдэн алга болсон зөөлөн эдийн оронд хүний бие
махбодид хор хөнөөлгүй материалаар хийсэн хиймэл үеийг суулгахыг хэлнэ. Физик эмчилгээ,
эмэн эмчилгээ хийгээд ч үр дүнгүй, хөл бага багаар дугуйрч О хэлбэр рүү шилжих явцыг
хиймэл үе суулгах мэс заслаар засна. 2. Хондлойнд хиймэл үе суулгах мэс засал Хондлойн
ясанд хиймэл үе суулгахад хүргэдэг шалтгаанаар түнхний углуурганы мөгөөрсний
үрэвсэл, ослоос үүдэлтэй ясны хугарал, үе мөчний үрэвсэл зэрэг орно. Эдгээрээс түнхний
углуурганы мөгөөрсний үрэвсэл нь архи, согтууруулах ундаад дуртай байх тусам
илүү амархан тусдаг учраас архинаас зайлсхийх хэрэгтэй. Үүгээр ч зогсохгүй бөөрний
дээд булчирхайн гадаргуун дааварт стройд хэт удаан хэрэглэх, аарцаг гуяны
холбоос /түнх/-ндээ гэмтэл авч байсан хүн, туннель болон нүүрсний уурхайд
ажилладаг хүн, элэг бөөрний үрэвсэлтэй хүмүүст түнхний үрэвсэл амархан үүсдэг. Мөн
Европынхноос илүү Азийнхан тэр дундаа Япон, Монгол, Солонгос хүмүүс их тусч
байна
Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld”
байгууллага Website: kimaworld.net/mn E-mail: kimaworld@naver.com Утас: 010-4198-7379