6-1.jpg

Солонгос улсын анагаах ухааны дэвшилтэт аргын ачаар буянтай буурлын ачийг хариулав.

 

Монгол улсын их хурлын гишүүн Д.Оюунхоролын ээж хүзүүний дискны мэс засал хийлгэн эдгэрэв.

 

Өнгөрсөн сар Монгол улсын их хурлын гишүүн Д.Оюунхорол нь хүзүүний дискний эмчилгээний талаар алс холын Солонгос улсын мэргэшсэн сээр нуруу – үе мөчний эмнэлэгүүдийг сонирхов. Д.Оюунхорол гишүүн “Ээж маань эрүүл саруул ануухан буурал юм. Гэтэл гэнэтхэн толгой нь эргэн, ухаан алдан унаж нэг талын гар нь хөдлөх ч боломжгүй болтлоо биеийн байдал нь хүндэрсэн. Энэ үед эртний танил сувилагч найз маань Солонгосын сээр нуруу – үе мөчний эмчилгээгээрээ алдартай нэгэн эмнэлгийг санал болгосны дагуу ирсэн” хэмээн хүүрнэв.

 

Нисэх онгоцны буудлаас шууд эмнэлэгт ирэн шаардлагатай бүх шинжилгээг хийлгэн “хүзүүний диск зөөлөн эдийг нэвтлэн гарч мэдрэлийн судлыг дарсан” гэх онош тогтоогдов. Хүзүүний мэдрэлийн судлыг дарсан дискийг арилган холбогч диск хийх мэс ажилбар хийсний маргааш өдрөөс нь эхлэн өвдөж байсан нь худлаа мэт өвчтөний биеийн байдал дээрдэв. Ээжийгээ эмнэлэгт байх хугацаанд хажууд нь сахин асарч байсан Д.Оюунхорол гишүүн “Гадаадын иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд хурдан шуурхай үйлчилгээ, эмчилгээний өндөр технологиос манай улсын эмнэлэгүүд суралцах зүйл олон байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

 

Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379