5.jpg

Өндөр настан болон архаг хууч өвчтэй хүмүүст хамгийн шаардлагатай “Мэс заслын бус аргын эмчилгээ”

 

Мэдрэлийн эмчилгээ, эмэн эмчилгээ, мөрний хэсгийн мэдээ алдуулалттайгаар 15~20 минутын дотор нурууны өвдөлтийг үгүй болгоно.

 

Өндөр настнуудын нурууны өвдөлтийг хөгшрөлтөөс үүдэлтэй хэмээн оношлон эмчилгээний цаг хугацааг алдах явдал олон. Мөн оношлогооны дараа шууд мэс заслын шийдвэр гаргах нь амар зүйл биш юм. Чихрийн шижин өвчтэй, даралт ихтэй зэрэг хүмүүст мэс засал гэдэг бүүр илүү дарамт болдог. Иймээс өндөр настан болон архаг хуучтай хүмүүс мэс заслын бус эмчилгээ хийлгэх нь илүү үр дүнтэй юм.  

 

Мэс заслын бус эмчилгээний зарим аргуудыг танилцуулж байна:

 

1. Мэс заслын эмчилгээний арга нь арьсанд зүсэлт хийхгүйгээр, эдгэрэлт хурдан, хэсгийн мэдээ алдуулалттай хийгддэг учраас өвчтөнд хүндрэл бага.

2. Архаг хууч өвчинтэй, даралт өндөр, чихрийн шижин зэрэг өвчний улмаас мэс засал хийгдэхэд хүндрэлтэй өвчтөнүүд сэтгэл амар эмчилгээ хийлгүүлэх боломжтой.

3. Мэс заслын бус арга нь нурууны диск, сээр нурууны яс хугарал, хөгшрөлтийн улмаас үүсдэг диск, мэдрэлийн сувгийн нарийсалт зэрэг өвчинд үр дүн өндөртэй.

4. Сүүлийн үед хүмүүсийн дунд нэр хүндтэй, их хийлгэж байгаа эмчилгээ нь “Өндөр давтамжийн мэдрэлийн эмчилгээ” ба “Мэдрэлийн судлын даралтыг багасгах гоо сайхны мэс засал”-ын аргууд юм.

 

“Өндөр давтамжийн мэдрэлийн эмчилгээ” нь голдуу архаг нурууны өвдөлттэй өвчтөнүүдэд нийтэд нь тохирдог. Арьсанд зүсэлтгүйгээр маш нарийн дуран оруулан хийгддэг эмчилгээ бөгөөд хэсгийн мэдээ алдуулалттайгаар 15 минут орчим хийгдэн энгийн өдөр тутмын амьдралд хурдан эргэн орох боломжтой

 

“Мэдрэлийн судлын даралтыг багасгах гоо сайхны мэс засал” нь хэсгийн мэдээ алдуулалтын дараа цацраг туяан аппаратаар харан өвчтөний ахар сүүлний яс руу тусгай зүү оруулан өвдөлт өгч буй үрэвсэлтэй хэсэг болон наалдацтай хэсэгт эм хийн эмчилэх арга юм. Мэс заслын бус энэ ажилбар нь хугацаа богино, нурууны архаг өвчтэй хүмүүст ч мөн хийгдэх боломжтой юм.

 

Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379