"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Нурууны
мэдрэлийн судал дарагдах нь нурууны дискнээс илүү өвддөг.
Нурууны
яс урагш гулсан мэдрэлийн судлыг шахах... эмэгтэйчүүд болон өндөр настнуудад
элбэг тохиолддог өвчин Нурууны мэдрэлийн
судал дарагдах гэдэг нь нурууны яс доод ястай харьцуулахад урагш түрэн гарах
өвчнийг хэлнэ. Ерөнхийдөө нурууны 4 болон 5 дугаар үе гулсан гарч хөл руу явдаг
мэдрэлийн судлыг дарж чөлөөтэй алхах боломжгүй болгон хазганаж явахад хүргэдэг.
Нуруугаараа урагш хазайн цээж хэсгээрээ арагш гэдийн алхах өндөр настнуудад энэ
өвчний шинж тэмдэг байх магадлал тун өндөр юм.
Нурууны
мэдрэлийн судал дарагдах өвчин нь ялангуяа 40∼50 насны
цэвэршилтийн үеийн эмэгтэйчүүдэд их илэрдэг. Цэвэршилтын явц ойртоход эм
бэлгийн эсийн даавар ялгаруулалт багасаж кальц ихээр алдагддаг учраас юм. Өөрийн
өндөртэй тохирохгүй галын өрөөний угаалтуурт бөхийн угаалга хийх нь буруу
нөхцлүүдийн хамгийн гол төлөөлөл юм. Угаалтуурт юм хийхдээ эгцээрээ байхаар
тохируулах хэрэгтэй.
Мэс
заслийн дараа нэг долоо хоног орчим эмнэлэгт хэвтэх шаардлагатай бөгөөд даруй хэвийн
байдалд эргэн орж эрүүл болох болно. Дискны өвдөлтөөс илүү шаналгаатай нь мэдрэлийн
судал дарагдах юм. Хэрвээ, эцэг эхийн тань нуруу өмнөх шигээ биш алхаа гишгээ
нь зовиуртай харагдвал ойр байгаа эмнэлэгтээ очин сээр нурууны ясанд асуудал
үүссэн эсэхийг шалгуулах хэрэгтэй шүү.
Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld”
байгууллага Website: kimaworld.net/mn E-mail: kimaworld@naver.com Утас: 010-4198-7379