7.JPG

Өтгөн хаталт


Ерөнхий

48 цагаас дээш хугацаанд  өтгөн гарахгvй байхыг өтгөн хаталт гэнэ. Өтгөн хатах нь байнга тохиолддог хямралын нэг бєгєєд статистик мэдээнээс үзвэл ихэвчлэн бага насны хvvхэд, ахимаг насны хvмvvст тохиолддог. Барууны єндєр хєгжилтэй орнуудын хvн амын арван хувь нь архаг өтгөн хаталттай байдгаас эмэгтэйчvvдэд эрэгтэйчvvдээс гурав дахин  илvv тохиолддог байна.


Шалтгаан

Аяллаар явах, хагалгаанд орох зэргээр сэтгэл зүйн стрессийн байдалд орсон хүн бүрт шахуу хаталт тохиолддог. Гэхдээ энэ нь амьдрал нь жирийн хэв маягтаа орохоор буцаад зvгээр болдог болохоор євчинд тооцоогддоггvй. Харин байнга давтагддаг бєгєєд бараг дадал зуршил гэж болохуйц байдалтай болсон үед нарийн оношилгоо ба эмчилгээ шаардлагатай.


Өтгөн хатах шалтгаан янз бvр байдаг, үүнд:

Ургамлын гаралтай зvйлээр хомс хоолны дэглэмтэй байх, Шингэнийг бага хэрэглэж хєдєлгєєн багатай байх, Ходоод гэдэсний замын євчин (шархлаа євчин, нойр булчирхайн архаг vрэвсэл, бактергvйжил, бүдүүн гэдэс-ний хямралын хам шинж, бvдvvн гэдэсний хавдар, Өтгөний хатуурсан хэсгvvд гэдсэнд хуримтлагдах (өтгөнөн чулуу), Шулуун гэдэсний амсрын өвчнvvд (хошногоны амсрын урагдалт, шамбарам, парапроктит). Өвдөлт ихтэй байдаг болохоор бие засахад тєвєгтэй байдаг, Мэдрэлийн өвчин (цус харвалт, Паркинсоны өвчин, нугасны гэмтэл болон хавдар, сарнисан хатуурал), Дотоод шvvрлийн булчирхайн өвчин (бамбай булчирхай, чихрийн шижин болон бусад), Зарим эмийн бэлдмэлийг хэрэглэх (атропин, сода, алмагель, кокаин зэрэг), Удаан хугацааны сэтгэл гутрал гэх мэт.


Явц

Гэдэсний ханын агшилт суларсанаас, эсвэл єтгєний гарах замд ямар нэг саад тулгарсанаас єтгєний явц эрс удааширдаг.

 

Шинж тэмдэг

Өтгєн хатахаас гадна гэдэс євдєх зовиур илэрч болно. Хий юмуу, эсвэл өтгөн гарсны дараа бие хөнгөрнө. Гэдэс дvvрэхтэй зэрэгцэн  зүрх өвдөх, зүрх дэлсэх мэтийн зовиурууд илэрч болно. Єтгєн хатахад хоолны дуршил буурах бєгєєд хэхрүүлж, аманд эвгvй амт амтагдана. Заримдаа  толгой өвдөх болон булчин чинэрэх тохиолдол гардаг. Ууртай  бухимдуу болж, сэтгэлээр унаж, нойр алдагдана. Өтгөн хатахад арьсанд бас өөрчлөлт гарч болно. Цайрч цонхийн шар туяа татаж, vлбэгэр болж уян хатан байдлаа алдана.

Үр дагавар

Өтгөн  хаталт нь удаан хугацаагаар vргэлжилэх нь гэдэсний дивертикулез, шулуун гэдэсний євчин (шамбарам, шулуун гэдэсний урагдалт ба шулуун гэдэсний vрэвсэл) vvсэхэд хvргэж болно. Vvнээс хамгийн аюултай хvндрэл нь бvдvvн гэдэсний хорт хавдар юм. Хавдар нь гэдсэнд єтгєн тvгжирэх vеэр бий болдог хорт бодисуудын нєлєєгєєр vvсдэг гэж vздэг.


Оношлогоо

Эмчид vзvvлэхгvйгээр єєрєє бие дааж эмчилэхийг оролдох нь өтгөн хаталтын бодит шалтгааныг оношлох, зєв эмчилгээ хийх явцыг саатуулдаг.

Өтгєн хаталтын шалтгааныг тогтооход эмч дараах арга хэмжээг авна:

Ходоод гэдэсний, эсвэл шулуун гэдэсний эмчид vзvvлэх, Эмэгтэйчvvдийн эмчид vзvvлэх, Ирригоскоп. Тодруулагч бодистой гэдэсний рентген шинжилгээ, Колоноскоп. Бүдүүн гэдсийг дурандах, Зарим тохиолдолд эмч дараах шинжилгээнvvдийг нэмж бичдэг: Өтгөний шинжилгээ, Бvдvvн гэдэсний хєдєлгєєнийг шинжлэх; тодруулагч бодис хоол боловсруулах замаар ямар худтай явж байгааг дэс дараалсан рентген зургуудын тусламжтайгаар судлах, Хэвлийн хөндийн хэт авианы шинжилгээ, Мэргэжлийн эмчийн зєвлєгєє (дотоод шvvрлийн булчирхайн эмч, мэдрэлийн эмч болон бусад)


Эмчилгээ

Хэрэв өтгөн хаталт нь гэдэсний хавдраас болж vvссэн бол мэс засл хийх шаардлагатай. Бусад тохиолдолд эмчилгээний программд;

Ургамлын гаралтай бvтээгдэхvvнийг хvнсэндээ тvлхvv хэрэглэх: ногоо, жимс, хар талх (заримдаа тусгай хvнсний үр тариа) г.м. Мєн өдөрт 2 литрээс доошгvй шингэн хэрэглэх. Тогтмол хооллох, єдєрт 5-с доошгvй удаа  бага багаар хооллох, Эмчилгээний (загасны тос, ургамлын тос болон бусад) болон цэвэрлэгээний бургуй тавих, Биеийн тамираар хичээллэх

Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн -ийг сулруулагч эм бэлдмэл хэрэглэхгvй байх (атропин, хvнсний сода, алмагель, зарим антидепрессантууд)

Хэрэв дээрх аргууд нь хангалтгvй байвал туулгах бэлдмэл хэрэглэнэ.

Health sceince and Chemistry Biology хуудаснаас

Эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага

Website: kimaworld.net/mn