알아두자 10 가지 - Мэдэцгээе! Аюулгүй ажиллах 10 зарчим эхний дугаар
Уншсан 469 vote 0 2013.09.27 17:46:55
여러분 ! 일을 하다가 아프거나 다쳤을 때에는 어떻게 할까요?
한국에서 일을 하다 보면 아플 수도 다칠 수도 있습니다.
이런 경우에는 어떻게 해야 할 지 잘 몰라 고민할 때가 많죠?
사람 일은 잘 알 수가 없죠? 오늘은 건강하게 웃지만
내일은 모릅니다. 내 건강은 내가 지킨다는 말이 있죠?
여러분 우리의 건강은 우리가 지킵시다^^
안전하고 건강하게 일을 하기 위해서는 알아두어야 할 것들이 있습니다.
여러분들에게 조금이라도 정보를 알려 드리기 위해서 우리 센터에서 그동안 낸
"알아두자 10 가지" 책을 조금씩 나눠서 올릴까 합니다.
작은 도움이 됐으면 좋겠습니다.
감사합니다.
Мэдэцгээе! Аюулгүй ажиллах 10 зарчим! |
чухал бидний бие
Ажил дээр голоогдол их гарах юмуу машин эвдэрвэл
Яах бол...Мэдээж үйлдвэрт их хэмжээний хохирол
учрах болно. Иймээс ихэнхи үйлдвэрүүд гологдлыг
багасгаж, тоног төхөөрөмжийг эвдрэлгүй ажиллуулах
үүднээс урьдчилсан үзлэгт оруулдаг.
Бидний бие ч гэсэн адилхан. Хөдөлмөрлөж амьдардаг
ажилчин гэмтэх юмуу аль нэг эрхтэн нь хэвийн
ажиллаж чадахгүй бол тэр хүн хохирох болно.
Мэдээжийн хэрэг боловч асуудлын гол нь олонхи
үйлдвэрүүд бүтээгдэхүүний гологдол, машины эвдрэлд
санаа зовохоос бус үйлдвэрийн осол, ажилчдын эрүүл
мэнд, өвчнөөс урьдчилан сэргийлэх ажиллагаанд
анхаардаггүйд байгаа юм.
Хачирхалтай нь сүүлийн үед тоног төхөөрөмжийг
хүнээс илүүд үздэг хорвоо болжээ. Тэглээ гээд хорвоог
буруутгаж зүгээр суувал таны эрүүл мэндийг хэн ч
хамгаалахгүй. Ажлаа хийж байгаад осолдох юмуу
өвдвөл та л хохирно. Үйлдвэрээс ажилчдын эрүүл
мэндийг хамгаалах арга хэмжээ авахгүй бол бид
өөрсдөө эрүүл мэндээ хамгаалахаас өөр аргагүй юм.
Тэгвэл “Эрүүл мэндээ хэрхэн хамгаалах вэ? Намайг
өвдөхөд хүргэж буй хүчин зүйл юу вэ?” гэм мэтчилэн
ажилчдын эрүүл мэнд, ослоос урьдчилан сэргийлэх үйл
ажиллагаатай холбоогдуулан авах арга хэмжээг
“үйлдвэрийн аюулгүй байдал, эрүүлийг хамгаалах” гэнэ.
Бүх гадаад ажилчид мөнгө их хурааж нутагтаа очоод
гэр бүлтэйгээ аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Гэвч
ажиллах явцад өвчин тусах юмуу бэртэж гэмтвэл
ажиллаж их мөнгө хураах нь байтугай хэсэгхэн зуур
хураасан бүх мөнгөө эмчилгээний зардалд хэрэглэхэд
хүрдэг билээ.
Мэдээж эх нутагтаа очоод амьдралаа авч явахад ч
хэцүү болно. Ийм байтал ихэнх гадаадын ажилчид
үйлдвэрийн аюулгүй байдлын талаар онцгойлон
анхаарлаа хандуулахгүй байсаар байна. Бие эрүүл
байх юм бол Солонгос дахь хамаг мөрөөдлөө
биелүүлэх боломжтой. Энэ бол үйлдвэрийн аюулгүй
байдлын талаар мэдвэл зохих та бүхний анхны
шалтгаан юм.
Солонгосын зүйр үгэнд “ Мэдэж байж гүйцэтгэ” гэж байдаг. Хэн ч гэсэн ямар нэг ажлыг хийхийн тулд тэр ажлын талаар сайн мэдэж, судласын дараа хийнэ гэсэн үг юм.
Тухайлбал та ажлаа хийнгээ өөрийн эрүүл мэндийг хамгаалъя гэвэл “үйлдвэрийн аюулгүй байдал, эрүүлийг хамгаалах” нь чухал хэрэгтэй гэдгийг сайтар ойлгож тэр аргыг ч гэсэн сайн мэддэг байх хэрэгтэй.
|
1.Надад тохиолдсон осол үйлдвэрийн осол
мөн үү? Үгүй юу?
Гадаадын ажилчдаас хоногт хэд хэдэн хүн ажлаа хийж
байгаад гэмтэж байна. Солонгос хэл сайн мэдэхгүй,
ажлын аюулгүйн зарчмыг сайн мэдэхгүйн улмаас ажилд
орсон өдрөө осол гарах нь ч бий. Ажил хийх явцад
аюултай тоног төхөөрөмж дээр ажиллах, биед хортой
янз бүрийн бодистой харьцах тохиолдолд их байдаг.
Иймээс тоног төхөөрөмж эвдрэх, ажилчин түр зуур
анхаарлаа өөр тийш хандуулах тохиолдолд ялихгүй
зүйлээс том хэмжээний осол гардаг. Осол гардаггүй
юмаа гэхэд хортой бодисоос болж эрүүл мэндээр
хохирох, мөн ажлын буруу байрлал, хүнд ачаа зөөх
зэргээс болж яс, булчин, мэдрэл өвчлөх тохиолдол
байдаг.
Ийнхүү ажлаа хийж байгаад осолд орох юмуу өвчин
тусахыг “үйлдвэрийн осол” гэнэ. Үйлдвэрийн осолд
орвол ажилчин, байгууллага болон үйлдвэрийн ослын
даатгалд хамрагдан эмчилгээний зардал, цалин,
эмчилгээ дууссаны дараах тахир дутуу болсны нөхөн
төлбөрийг авч болно. Гэвч асуудлын гол нь осол болон
өвчин нь үйлдвэрийн осол мөн үү, эсвэл хувийн
шалтгаанаас болж үүссэн үү гэдэг нь батлагдаагүй байх
тохиолдол их байдаг. Осол болон өвчин нь үйлдвэрийн
осол мөн эсэхийг шийдэх зарчим нь харьцангуй
хялбархан юм. Үйлдвэрийн осол гэж “ осол болон өвчин
нь ажилтай шууд холбоотой” байхыг хэлнэ.
Иймээс осол ба өвчин нь ажилтай холбоотой гэдгийг
батлахад хүндрэлтэй байх юмуу хувийн шалтгаанаар
гарсан нь тодорхой бол үйлдвэрийн осол гэж хүлээн
зөвшөөрөгдөхөд хэцүү юм.
Бодит байдал дээр үйлдвэрийн ослын гарах хэлбэр нь
маш олон янз байх ба их төвөгтэй тул ажилчин
үйлдвэрийн осолд орсон ч үйлдвэрийн осол гэж
мэдэхгүй тохиолдол их байх ба нөхөн олговор
хөөцөлдөхөөс амархан шантрах тохиолдол их байна.
Тийм учраас ажил хийх хугацаанд осолд орох юмуу
өвчин тусвал “мададгүй үйлдвэрийн осол биш байгаа”
гэж үзэн эмч болон үйлдвэрийн ослын мэргэжилтэнтэй
зөвлөлдөх нь зүйтэй юм.
Тэгвэл осолд орсон тохиолдолд болгон үйлдвэрийн
осол мөн үү? Заавал тийм биш байж болно.
Доорх агуулгатай танилцаж аль нь үйлдвэрийн осолд
холбогдох болохыг сайн нягталж үзэцгээе.
▶ Ажлын цагаар гарах осол : Ажлын цаг гэж юу вэ?
Ажилчин ажлын цагаар хөдөлмөрлөж байгаад осолд орох тохиолдолд бараг 100% үйлдвэрийн осол юм. Ажлын цаг гэдэг нь заавал ажил хийх үед биш ажлын цагаар түр зуур жорлон явах юмуу дараагийн ажилд бэлдэх цаг хүртэл ордог. Мэдээж ажилдаа бэлдэх, эд ангийг цэгцлэх цагийг ч ажлын цаг гэж үзэж болно.
▶ Ажлын байран дахь тоног төхөөрөмжөөс үүдсэн осол
Ажилчин ажлын байрандаа тоног төхөөрөмжөөс болж хохирол амсвал энэ нь үйлдвэрийн осол юм. Өөрөөр хэлбэл ажлын байранд авто машины осол гарах юмуу тоног төхөөрөмжийн эвдрэлээс үүдэн гарах ослын тохиолдолууд байвал энэ бүгдийг үйлдвэрийн осол гэж үзэж болно.
▶ Томилолтоор явах үеийн осол
Ажилчин даргын зааврын дагуу томилолт аваад, ажлын байрнаас бусад газар ажиллах явцад осол гарвал энэ нь мөн үйлдвэрийн осолд хамрагдана. Гэхдээ ажилчин томилолтын ажлаас гадна хувийн ажлаа гүйцэтгэж яваад осолдох юмуу даргын зааврыг зөрчиж өөрийнхөөрөө зүтгэж байгаад осолдсон үед үйлдвэрийн осол гэж үзэхэд хүндрэлтэй.
▶ Олон нийтийн арга хэмжээний үеэр гарах осол
Байгууллагаас биеийн тамирын тэмцээн зохион байгуулах болон зугаалгаар явахад гарах осол нь үйлдвэрийн осолд хамрагдана. Түүнчилэн даргын зүгээс цуглаанд оролц гэж идвэхтэй зааралчилснаар зөвхөн ажилчид амралтын өдөр цуглаж байгаад осол гарсан тохиолдолд үүнийг үйлдвэрийн осол гэж үзэж болно.
▶ Бусад – Албан ажилтай холбоотой хүчирхийлэл
Ажилчин албан ажлаа гүйцэтгэж байх хугацаандаа тэр ажлаас шалтгаалан бусдын хүчирхийлэлд өртвөл энэ нь үйлдвэрийн осолд орно. Гэхдээ ажил хэргийн үед ажилтай ямар ч холбогдолгүй хувийн бухимдлаар муудалцвал үйлдвэрийн осол гэж үзэхэд хэцүү юм.