365.jpg

Эмнэлгийн сонголтоо зөв хийснээр зардлаа хэмнэх боломжтой

 

Солонгос улсын эмнэлэгүүд хуулийн дагуу түвшнөөр ангилагдсан байдаг. Адилхан эмчилгээ, үйлчилгээ хийлгэсэн ч тухайн эмнэлэгийн ангилалын дагуу үйлчилгээний хөлс өөр байдаг. Иймээс эмнэлгийн сонголт чухал юм. Энгийн амбулаторын эмчилгээ, эмчийн үзлэгийн төлбөр зэрэгт ялгаа бага ч, мэс засал болон хүнд хэлбэрийн эмчилгээ хийлгүүлэх тохиолдолд төлбөрийн ялгаа маш их гардаг.

 

Ялангуяа, эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй гадаад иргэд олон байдаг учир эмнэлгийн төлбөр хүндээр тусдаг. Ийм тохиолдолд эмнэлгийн талаарх мэдээлэл ашиглан өөрт тохирсон үйлчилгээг тохирсон үнээр хийлгүүлэх нь хамгийн зөв арга юм. Жишээлбэл: шамбарам өвчний мэс заслын эмчилгээ нь энгийн эмнэлэгт даатгалгүй хүнд 1~1.5 сая вонь орчим байдаг бол их сургуулийн эмнэлэг, том эмнэлэгт 2 сая воноос дээш үнээр хийгддэг.

 

Гадаадаас ирж хамгийн их эмчлүүлдэг өвдөг, нурууны мэс заслын тохиолдолд мэргэшсэн эмнэлэг болон их сургуулийн эмнэлэг, том эмнэлгийн мэс засал, ор хоногын төлбөрийн ялгаатай байдал 1.5~2 дахин их гардаг.

 

Өвчний байдлаас шалтгаалан зайлшгүй их сургуулийн эмнэлэг, том эмнэлэгт хийгдэх эмчилгээ бий ч, чиглэл чиглэлээрээ дагнасан, мэргэшсэн, их сургуулийн эмнэлгээс чадварын хувьд дутахааргүй эмнэлгүүд олон бий.

 

KIMAworld байгууллага нь олон төрлийн үйл ажиллагаа явуулдгийн нэг хэсэг нь эрүүл мэндийн мэдээлэл түгээх явдал юм. 5 гаран жилийн хугацаанд мэдээлэлийн үйлчилгээ явуулснаар Монгол болон Хятад улсуудаас ихээр холбогдож байна. Цаашид ч үйл ажиллагаагаа өргөжүүлэн илүү хүртээмжтэй мэдээлэлийг та бүхэндээ хүргэх болно.

 

Ахин сануулахад эмнэлэгийн мэдээлэлийг зөв авснаар зардлаа хэмнэх боломжтой юм.  

 

Эрүүл мэндийн мэдээлэлийн “KIMAworld” байгууллага

Утас: 010-4198-7379

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com