353.jpg

Линз зүүх ба авах арга


1. Долоовор хурууны өндгөн дээр линзийг байрлуулна. Энэ үед линзний бүрэн бүтэн байдал болоод өнгөн хэсгээрээ байрласан эсэхийг нягталж шалгана.
2. Дунд хуруугаараа доод зовхийг доош нь татаж нөгөө гарынхаа дунд хуруугаар дээд зовхийг дээш нь татаж нүдийг том нээнэ. 
3. Линзийг нүдэнд аажим ойртуулан хүүхэн хараанд наана. 
4. Линз хүүхэн хараанд зөв байрласан эсэхийг шалгаж дээд доод зовхиноос хуруугаа аажим салгана. 
5. Нүдээ аажим аниад дараа нь 2-3 удаа нүдээ цавчилж линз зөв байрласан эсэхийг шалгана. 
6. Толинд сайн харж линз хаана байрлаж байгааг нягтлана. 
7. Гарын дунд хуруугаар зовхийг доош татна. Нөгөө гарын дунд хуруугаар зовхийг дээш татна. 
8. Тэр хэвээр нь байлгаж долоовор хуруугаараа линзийг хүүхэн хараанаас доош чиглэлд нүдний цагаан хэсэг рүү гулсуулж авна. 
9. Линзийг хүүхэн хараанаас доош чиглэлд нүдний цагаан хэсэг рүү гулсуулсан хэвээрээ эрхий болон долоовор хуруугаараа зөөлөн чимхэж авна.

Линз зүүхдээ:
Линзийг нойтон гараар зүүж болохгүй. Учир нь линз хурууны өндгөнд наалдаж, зүүхэд бэрхшээл учирдаг. Тийм учраас гараа хуурай байлгах хэрэгтэй. Зовхийг дээш доош нь татах үедээ сормуусыг давхар дарвал нүд том нээгдэж линзийг байрлуулахад амархан болно. Линзийг зүүсний дараа эвгүй мэдрэмж төрж байвал буцааж гаргаж аваад зориулалтын шингэнд нь зайлж угаасны дараа дахин зүүгээрэй. Линз зүүснийхээ дараа нүүрээ будна уу.

Линзээ авахдаа: 
Линз хуурайшсан тохиолдолд нүднээс салгаж авахад хэцүү байдаг. Иймд нүдээ цавчлан нулимсаараа чийглэх эсвэл хиймэл нулимс болон зөөлөн линзэнд тохирсон дусаагуурыг дусаасны дараа линзийг салгаж авч болно. Линзийг салгахдаа заавал хүүхэн хараанаас доош чиглэлд гулсуулж авна. Нүдээ гэмтээхгүйн тулд чимхүүрийг зөв хэрэглээрэй.

 

Линз хэрэглэхэд анхаарах зүйлс:

1. Линзээ зүүх болон авахаасаа өмнө гараа сайтар угаах хэрэгтэй. Линзийг бохирдуулвал дараа нь нүд үрэвсэх аюултай. Гараа болж өгвөл үнэргүй, зөөлөн савангаар угаагаарай. Хурц үнэртэй савангийн химийн найрлага нь гараар дамжин нүдэнд орвол улайж хорсож болно.
2. Хэрвээ линз зүүснээр нүд загатнах, хараа муудах, аргах зэрэг шинж тэмдэг илэрвэл даруй зүүхээ зогсоох хэрэгтэй. 
3. Линзээ усанд буюу өөр бодиснуудад хийж болохгүй. Мөн чийгшүүлэх гэж шүлсээ түрхэж болохгүй. 
4. Линзнийхээ савыг 3-6 сарын хооронд заавал сольж байх шаардлагатай.

 

Линз хэрэглэх үедээ нүдээ хэрхэн будах вэ?

1. Нүдээ будахаасаа өмнө үргэлж линзээ зүүх хэвшилтэй байх. Ингэснээр илүү сайн цэвэрхэн харна. 
2. Нүднийхээ дотор талын зовхийг аль болох будахгүй байх. Хэрэв үнэхээр будахыг хүсвэл усан хамгаалалттай хүрээлэгчийг (waterproof eyeliner) хэрэглээрэй. 
3. Тень, хуурай пудр нүдэнд орвол контакттай нүд цочрол үүсдэг. Тиймээс энэ байдлаас гарахын тулд багсаа жаахан чийглээд хэрэглэхэд гэмгүй. Эсвэл шингэн энгэсэг, тосон тенийг оронд нь сонгож болно. 
4. Сормуусны будгаа сонгохдоо багс нь нарийн, их будаггүйг сонгоорой. 
5. Нүднийхээ будгийг арилгахаасаа өмнө линзээ эхлээд авч хэвшээрэй.

Эрүүл мэндийн мэдээлэлийн "KIMAworld"

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379