354.jpg

Линз худалдаж авахдаа анхаарах зүйлс:


Линз хүний нүдийг гэрэлтсэн, цогтой харагдуулж, дүр төрхийг өөрчилж чаддаг. Гэхдээ линзүүд харааны, өнгөтэй, өнгөгүй гээд олон янз бий. Хүссэн дүр төрхөө бүрдүүлэх гэж байгаа бол линзний өнгө мэдээж их чухал. Өнгийн линзнүүдийг хэрхэн сонгож авах талаар зөвлөгөө өгье.

1. Таны нүд хар уу, цайвар уу?
Та өнгийн линз авахынхаа өмнө эхлээд нүднийхээ жинхэнэ байгалийн өнгийг нь мэдэх хэрэгтэй. Хэрвээ таны нүдний өнгө цайвар бол танд тунгалаг линз зохих болно. Энэ нь таны нүдийг гэрэлтүүлж харагдуулдаг байна. Харин таны нүд хар бараан, эсвэл бор бол танд тунгалаг буюу гэрэлтдэг бус харин зөвхөн төв хэсэг нь тунгалаг харин гаднах хэсэг нь хар бараан линз таарах болно. Энэ нь таны нүдийг илүү гүн, тод харагдуулдаг боловч гэрэлтүүлж харагдуулдаггүй.

2. Том өөрчлөлт хиймээр байна уу, эсвэл...? 
Яг ямар өөрчлөлт оруулахаасаа хамаараад линзээ сонгох нь зөв. Жишээ нь та нүдэндээ бага зэргийн өөрчлөлт оруулахыг хүсвэл өөрийн нүднийхээ өнгөтэй төстэйг сонгох нь зөв. Харин бор нүдтэй мөртлөө цэнхэр нүдтэй болмоор байвал худалдагчаас сайн асуусаны дүнд аваарай. Учир нь зарим өнгийн линзүүд зөвхөн байгалийн төрхийг илүү гоё харагдуулах зориулалттай байдаг тул хар, бор өнгийн нүдийг цэнхэр харагдуулж чадахгүй гэсэн үг. Харин хар, бараан өнгийг хүртэл өөрчилж чадах өнгийн линзүүд тусдаа байдаг.

3. Эмчийн заавар хэрэгтэй
Линзийг авахдаа заавал нүдний эмчээс заавар зөвлөгөө авах хэрэгтэй. Харааны биш гоёлын линз авах гэж байсан ч эмчээс эхэлж асуух нь зөв. Учир нь хүн өөрийнхөө нүдний хэмжээнд тохируулж линзнийхээ загварыг сонгох хэрэгтэй байдаг.

4. Цэвэрлэгээ
Линз нь нүдтэй шууд харьцдаг учраас сайтар цэвэрлэгээ чухал. Гэхдээ энэ ердөө хэцүү биш. Зүүгээд авсныхаа дараа, санамсаргүй гар дээрээ, эсвэл газар унагаасныхаа дараа сайтар цэвэрлэж байж л дахин хэрэглэж байгаарай. Линз арчилгааны тусгай шингэнийг тогтмол сэлгэж солих нь ч маш чухал. Тэгэхгүй бол нүдэн дотор бактери орох, үрэвсэх, улайх нөхцлийг бүрдүүлнэ. Таныг линз авах үед эмч хэрхэн зүүх, хэрхэн авах, хэрхэн цэвэрлэх талаар зааж өгөх ёстой. Хэрвээ мэдэхгүй бол заавал асуугаарай.

5. Чанартай линз эсэхийг нь шалга 
Линз бол бусад гоёл чимэглэл, гоо сайхны хэрэгсэл шиг чанаргүйг нь авсан ч эрүүл мэндэд шууд тусах хор хөнөөл багатай зүйл биш. Линзний брэнд, чанар, зориулалтын шингэн, савлагаа зэргээс хамгийн сайныг нь сонгох хэрэгтэй. Контакт линз зардаг олон дэлгүүр байдаг ч, албан ёсны эрхтэйгээр худалдаалагддаг нь цөөн байдаг. Тиймээс линзээ авахын өмнө чанарын баталгааг нь анхаараарай.

6. Эрүүл нүдтэй байх
Линз зүүхээсээ өмнө өөрийн нүдээ эрүүл байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Учир нь эрүүл бус нүдэн дээр линз зүүх нь өвчнийг сэдрээх магадлалтай. Мөн линз нян үүсэх нөхцөл болдог аюултай. Ялангуяа нүдний ханиад, нүдний үрэвсэл, нуухтах зэрэг өвчлөлийг эдгээсний дараа л линзний тухай бодож үзээрэй. Тиймээс эхлээд эмчид нүдээ үзүүлэх нь зөв.

Эрүүл мэндийн мэдээлэлийн "KIMAworld"

Website: kimaworld.net/mn

E-mail: kimaworld@naver.com

Утас: 010-4198-7379