Хайрын цэцэрлэг
 
Тэртээд хайрын цэцэрлэг бий
 
Тэнгэр нь мөнх цэлмэг
 
Тэнгис нь мөнх цэнхэр
 
Голд нь шумбах загас нь алтан шаргал
 
Гоолиг модод нь мөнх ногоон
 
Хээнцэр бүсгүйчүүд нь шөнийн од мэт үзэсгэлэнтэй
 
Хээрийн салхи нь үлгэр хүүрнэх увидастай
 
Тэртээд хайрын цэцэрлэг бий......
 
Солирын бороо шөнөжин тэнд орж
 
Согтуу адил дурлалдаа хүмүүс гуйвалддаг
 
Нулимсгүй жаргалыг тэнд үзэж
 
Зовлонгүй инээдээр бүгдийг устгах
 
Хайрын цэцэрлэг гэж бий...

                   
шүлэг_Номин-Эрдэнэ_

profile
Шат тавиад тэнгэрлүү авирч
Шаналсан түмэнд хайрыг асгамаар
Цангасан сэтгэлд нь хувингаар цутгачихаад
Цэцэрлэгийн хүүхэд шиг ход ход инээмээр......
                                                  
                                                       /http://krilleer.blogspot.com/