330.jpg

Нанүри эмнэлэг нь Солонгост хамгийн анхлан “Хамгаалалтын (Barricade prosthesis) мэс засал”-аар дискнээс урьдчилан сэргийлэх эмчилгээг хийж эхэлсэн

 

Мэс засал хийгдсэн хэсэгт хамгаалалтын мэс заслаар аюулгүй хамгаалах... Солонгост анхлан оруулж ирсэн мэс заслын арга

 

Нурууны дискийг эмчлэх олон янз эмчилгээний болон мэс заслын аргууд байдаг бөгөөд эдгээр нь цаг ямагт хөгжсөөр ирсэн. Гэвч, мэс засал хийлгэсэн хэсэг дахин хүндэрч эмнэлэгт ирэх давтан өвчтөнүүд олон байдаг. Нурууны дискний мэс засал гэдэг нь нурууны нугалам хоорондын зөөлөн эдийн гэмтсэн хэсгийг засах мэс ажилбар боловч ийм эмчилгээ хийлгэсэн өвчтөнүүдийн дунд мэс заслын дараах гам, дэглэмийг мөрдөөгүйгээс өвчин дахин сэдрэх явдал 3~8% орчим байдаг.

 

Энэ асуудлыг шийдэх мэс заслын аргыг сээр нурууны нэгдсэн Нанүри эмнэлэг (захирал Жан Ил Тэ) нь дотооддоо анхлан хэрэгжүүлж байгаа юм.

 

Сүвон хот дах Нанүри эмнэлгийн мэс заслын их эмч, сээр нурууны тасгийн эрхлэгч Ха Сон Ил “Нурууны дискний сэдрэлийг хамгийн бага хувиар багасгах Barricade (바리케이드) оруулах мэс заслыг дотооддоо хамгийн анхлан хийв. Мэс заслын үед дискийг засах үед холбоотой үе мөч хэврэгшиж мэс заслын дараа нурууны өвдөлт зэрэг шинж тэмдгүүд илрэх боломжтой. Тиймээс, Barricade (바리케이드) аргыг хэрэглэн дурангын аппаратаар нурууны дискыг арилгавал өвчний сэдрэлийг их хувиар багасгадаг ач холбогдолтой гэдгийг харах боломжтой боллоо” хэмээв.

 

Barricade (바리케이드) оруулах хагалгаа” гэдэг нь бичил дурангаар дискийг арилгах хагалгаан дээр нэмэлтээр Barricade (바리케이드) оруулах арга замаар дискийг арилгасны дараа гэмтсэн хэсгийг Barricade-аар хааж өгөх хагалгааг хэлнэ. Мэс засал бүтэн мэдээ алдуулалт хийх шаардлагагүй бөгөөд өвчтөний эдгэрэлт хурдан, хөдөлгөөн ихтэй хүмүүс хүртэл богино хугацаанд хуучин байдалдаа эргэн орох давуу талтай. Нанүри эмнэлгээр үйлчлүүлсэн өвчтөнүүдийн мэс заслын дараах сэтгэл ханамж туйлын өндөр ч бидний ирээдүйн замд зогсоно гэдэг ойлголт байхгүй билээ.

 

Homepage: www.nanoori.co.kr/mng

E-mail: sveta05@nanoori.co.kr

Нанүри Сөүл эмнэлэг: 서울시 강남구 논현동 68-3   

Нанүри Инчон эмнэлэг: 인천시 부평구 부평동 124-5

(Инчеон олон улсын нисэх онгоцны буудлаас 20 минут алхах зайтай)

Утас: 010-4198-7379