帖子数 6,517
.- Эх орны эзэд хаана явна вэ -
-Миний охин алга болчихлоо.
-Охиныг маань хэсэг залуу машиндаа хүчээр суулгаад явчихжээ.
-Манай охин хүний наймааны золиос боллоо. Тэд хүчээр биеийг нь үнэлүүлсэн байна.
Ийм мэдээлэл, хүсэлт цагдаагийн болон хүний эрхийн байгууллагуудад өнөө ч ирсээр байна. “Охиныг маань хүчээр авч явж, биеийг нь үнэлүүлсэн, худалдсан” хэмээн нэгэн ээж хэвлэлийнхэнд хандаж, бөөн шуугиан дэгдээж байсан нь саяхан. Харамсалтай нь түүний охин О 2007 оны аравдугаар сараас хойш өөрөө сайн дураараа биеэ үнэлж явсныг Баянзүрх дүүргийн нутаг, Хүнс, хөдөө аж ахуйн яамны өмнөх автобусны буудлын орчимд зогсдог биеэ үнэлэгчид цагдаагийнханд гэрчилсэн. Түүнийг ингэж явахад ээж нь байнга араас нь эрэл сурал болдог байсан ч охин “Би Дарханд ирчихлээ” хэмээн утасддаг байсан гэдэг.
Ийм жишээ зөндөө. Ар гэрийнхэндээ баригдахаараа хүнд худалдагдсан, хүчинд автсаны улмаас биеэ үнэлсэн гэсэн тайлбар дагуулах нь өөрийгөө аврах гарц байж болох. Харин хожмын үр дагаврыг нь ухаж ойлгох ухаан хүрсэнгүй юү, өөрийгөө аварч байвал бусад нь хамаагүй хэмээн амиа хоохойлсон уу. Ямар ч байсан тэд нийгмийг цочоож, хүн ардын сэтгэл зүйгээр тоглож орхисон. Хүн худалдаалах гэмт хэрэг манай нийгмийн эмзэг асуудлын нэг болж, олны анхаарлыг татаад байгаа. Энэ үед хүнд худалдагдсан гэж шуугиан дэгдээх нь үнэхээр бусдад худалдагдсан охидын аврагдах замыг хааж байгаа хэрэг юм. Хүний наймааны золиос болсон охид “Надад туслаач” гэхэд итгэх хүн гарахгүй болчихвол яах вэ. Өнөө л бусдыг хуурч, худалдагдсан гээд наргиж зугаацаж явдаг охидын нэг биз хэмээн зөнд нь орхивол яана.
Цагдаагийн байгууллага 2002 оноос хойш хүнд худалдагдсан гэх 24 хэргийг шалгажээ. Ийм тооны хохирогч гомдлоо хууль хяналтын байгууллагад гаргасан гэсэн үг. Үүнээс долоод нь эрүүгийн хэрэг үүсгэснээс хоёр нь л шүүхээр шийдэгдсэн байна. Д хэмээх эмэгтэй 2004 оны 8-9 дүгээр сард долоон эмэгтэйг Макаод аваачин, 3500 ам.доллараар худалдсан, дахин 10 эмэгтэйг худалдахаар завдсан хэрэгт шүүхээс Эрүүгийн хуулийн 113.3-т заасны дагуу 10 жил хорих ял ногдуулсан.
Дээрх тоо баримтыг анхааралтай хараарай. Бэлгийн мөлжлөгийн золиос болсон хөөрхий эмэгтэйчүүдийн олонхынх нь хэргийг хууль хяналтын байгууллага хэрэгсээгүй байгаа биз. Энэ ноцтой гэмт хэрэгт хууль хяналтынхан ингэж хайхрамжгүй хандаж байхад хөнгөн хийсвэр охид өөрсдийгөө бэлгийн мөлжлөгийн золиос болсон мэтээр үймүүлж байгаа нь хуульчдыг улам л цааш нь түлхэж таарна.
Эх орны эздийн нэг хэсэг нь харийнхантай гэрлээд хил давсан. Нөгөө хэсэг нь сайхан амьдрал хайгаад эх орноо орхисон. Эрчүүд нь эрүүл чийрэг, чадалтай боловсролтойгоороо “сортлогдоод” харийг зорьсон. Ажил хийхээр алсад одсон тэднийхээ эзгүйд баар саун хэсч, биеэ гоодон тэнэж явж таарна гэж үү. Ийм охидтой эх орондоо ирэхээс зугтан харийн хүүхнүүдийг сонговол Монгол Улс юу болох вэ. Бид чинь эх орныхоо эзэн, улс үндэстнийхээ ирээдүй шүү дээ. Одоо боллоо, охид оо. Охид садарлавал үндэстэн мөхөхийн цондон гэж өвөг дээдсийн үеэс сургамжлан захиж ирснийг санацгаая.
.

end bgaa ohid arai l arai l bna shyyy,,,,,,,