Гадаад ажилчдын төвөөс Нэг цэг төвтэй хамтран явуулж буй сургалтанд та бүхнийг урьж байна.
Уншсан 322 vote 0 2013.09.01 15:41:47Монгол ажилчдад зориулсан үйлдвэрлэлийн аюулгүй байдал ба
үйлдвэрийн ослын талаар
үнэгүй сургалт
Сургалтын агуулга:
Үйлдвэрлэлийн аюулгүй байдал гэж юу вэ?
Ажлын байрын аюултай хүчин зүйлс
Хөдөлмөр хамгаалалын хэрэгсэл зүүх арга
Үйлдвэрийн ослын төрөл
Үйлдвэрийн осолд орсон тохиолдолд яах вэ?
Үйлдвэрийн ослын нөхөн төлбөрийн журам
Сургагч багш: ЮНЬ ГАНЬ Ү /Нугсэг эмнэлэгийн Аж үйлдвэрлэлийн анагаах ухааны мэргэжилтэн эмч/
ЮҮ СОН ГЮҮ / Хөдөлмөрийн өмгөөлөгч/
Монгол хэл дээр материал өгөх ба орчуулагчтай явагдана.
Сургалтын үеэр хувийн хамгаалах хэрэгсэлийг(чихэвч/ маск/ сунгалтын дасгалын резэн зэрэг) үнэгүй тараана.
Хэзээ : 2013 оын 9 дүгээр сарын 8 ны өдрийн үдээс хойш 1500 цаг – 1700 цагт
Хамтран зохион байгуулагч :
МУ-н Хөдөлмөрийн яамны харъяа Нэг цэгийн үйлчилгээний төв
Гадаад ажилчдын хүний эрхийн төв
Хаана : Нэг цэгийн үйлчилгээний төвийн байранд
Метроны 4-р шугам 동대문역사문화공원역 (Тундэ-мүн Ёгса мүньхуа кунвон) буудал 4,5-р гарцын эсрэг талд White Horse байр, 6 давхарт.
Оролцохыг хүсэгч та урьдчилан бүртгүүлнэ үү.
Холбоо барих утас :
Гадаад ажилчдын хүний эрхийн төв ( 02-3785-0422 )
Нэг цэгийн үйлчилгээний төв ( 02-2266-8228,02-2266-9229)
Манай дэлгүүрт шинээр пүүзнүүд ирлээ ! Метроны2,4,5-р шугам Тундэмүн түүx соёлын хүрээлэн буудлын8-р гарц Лотто их дэлгүүрийн хажуу талын барилгын2давхар утас:02-2275-1698 WWW.MGLSKY.com