.





Амьдралд би итгэдэг


Амьдралд би итгэдэг
Альхан нэгтээ намайг хүлээж буй
Алтан загас, гурван хүсэл...
Мөрөөдөлд би итгэдэг

Нүдэнд минь багтдаггүй хязгааргүйд ч
Нүдгүй, биегүй харанхуйд ч
Үүрийн зүүд, айдас, совин,
Үнэн, ялалт, ид хав...
Ялалтанд би итгэдэг

Салхинд, бороонд, тэнгэрт итгэдэг
Сайн хүмүүст, сайханд итгэдэг
Илүү юм гэж даанч үгүй энэ ертөнцөд
Инээмсэглэлд, хайр сэтгэлд, нулимсанд итгэдэг

Худал үгэнд ч би дандаа итгэдэг
Худлаа ч юм шиг үе үе санагддаг ч
Хувьхан энэ амьдралд...

Л.Өлзийтөгс

profile