Урьдчилсан шинжилгээгээр “Или” шингэн сvvнээс хорт бодис илрээгvй байна
• 2008.09.27, 10:39 • Sonin.mn, Онцлох: Энэ мэдээг 459 хүн уншсан. Өнөөдөр, 357 хүн уншаад байна.БНХАУ-ын “Санлу” группийн vйлдвэрлэсэн хvvхдийн тэжээлээс меламин гэх бодис илэрсэнтэй холбогдуулан Хятадын бусад бvх сvv, сvvн бvтээгдэхvvн vйлдвэрлэгч компаниудын бvтээгдэхvvнд шинжилгээ хийж, одоогоор эцсийн шийдвэр гараагvй байна.
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яамны мэдээллийн дагуу 22 компанийн бvтээгдэхvvнд шинжилгээ хийсэн урьдчилсан дvгнэлтээр “Yili” шингэн сvvнээс меламин бодис илрээгvй болох нь тогтоогджээ. “Или” групп нь дотроо 26 салбар vйлдвэртэй бөгөөд таван чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг. Yvнд тараг, хvvхдийн тэжээл, хөлдөөсөн бvтээгдэхvvн, мөхөөлдөс, vнээний фермерийн цэвэр сvv, хуурай сvv vйлдвэрлэдэг аж. Эдгээрээс Монголд орж ирж байгаа цэвэр сvvнээс нь меламин илрээгvй нь лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.