Бичлэгийн тоо 6,517
|

Дууртлаа ширтэх тэр зүгийн тэнгэрт
Дууны цагаан үүл ургаад өгдөггүй ч байгаа даа
Тэвчээрийн шидээс ханзартал эгшиг аялгуу зайдлан
Тэрний минь бүлээхэн амьсгаа хүрээд ирдэг ч үгүй байгаа даа
Сул асгарах нулимсанд зэрэглээтсэн уулсын цаанаас
Шувуудын өнцөгeт цуваа ганганаад ирдэггүй ч байгаа даа
Сууж жаргаагүй ч санаж явах чиний минь
Сүүдрийн нь сэмэрхийг зуугаад ч ирдэг ч үгүй байгаа даа.
2008.09.28 01:04:44 (*.213.96.128)

heheh saihan shuu gogo boljee aha amjilt sain saihan uheniig husey
2008.09.28 11:09:39 (*.109.105.62)

yamar saihan eh oron mini bilee.eh ornii abyaslag huu chinii hiisen buhen setgel hodlom sain boldog shuu...daruuhandaa uran buteeliin ondor amjilt husiy!!!!!!!!!!!!minii eh oron ueiin ued sergen badrag!
2008.09.28 12:08:18 (*.34.74.214)
*** МИНИЙ ЭХ ОРОН***
Оршил
Бие минь тэнд төрсөн болохоор
Бас сэтгэл минь тэнд төрсөн болохоор
Билэг оюун ухааныг тэндээс авсан болохоор
Би тэнд хайранд өлгийдүүлж,хайранд зодуулж өссөн болохоор
би түүнийг эх орон гэж нэрлэдэг ээ
** МИНИЙ ЭХ ОРОН***
Наран жаргавч саран мандах гэрлийн эх орон
Навч нь унавч цас нь өнгөлөх цагаахан эх орон
Нас нэмэхэд улам ойртох соронзон эх орон
Намайг шүлэг болгон хувиргах ухаарлын эх орон
Халуун хэвлийгээсээ түрж эрдэнийн чулуу гаргаж байдаг
Хаанахын ч хүүхэд атаархам хаан шиг тоглож байдаг
Хадган өнгөтэй тэнгэрээр өдөржин хучуулж байдаг
Хав хар нөмрөгийг очир алмаазан шигтгээтэй нь тийрч унтаж байдаг
Хойморт нь Бурхад заларч байдаг
Хажууханд нь хүүхэд Бурхан эрхэлж байдаг
Тулганд нь галын Бурхад инээж байдаг
Төрсөн гэр минь Бурхадын гэр байдаг
Сүүний үнэр шингэсэн бор тэрлэгний энгэрт
миний эх орон үнэртэн байдаг
Сүмэн өвсний толгой хөдөлгөх төдий салхинд
миний эх орон аргадуулан байдаг
Түрүү морины хөлсөнд
миний эх орон дусланхан байдаг
Түрүүлсэн бөхийн дэвэлтэнд
миний эх орон хотолзонхон байдаг
Хоёулаа ирсэн шувууд гурвуулаа болоод буцдаг
миний эх орон учрал хайрын эх орон
Харьд очсон морьд нь нутгаа тэмцэн гүйдэг
миний эх орон санан тэмүүлэхийн эх орон
Түмэн өнгийн цэцгээ хөлд минь дэвссэн
миний эх орон хүндэтгэл хайрлахын дээд эx орон
Түнэр харанхуйд ч сэтгэлд минь бадамлан асах
миний чиний хайрын ундрага эх орон
Намираа зөөлөн бороонд нь хорвоо ариусч байдаг
Намуухан будрах цасанд нь сэтгэл ариусч байдаг
Нүүж сууж явахдаа бууриа цэвэрлэж байдаг
Нүгэл тогтох аргагүй миний эх орон ариухан эх орон
Уулын оройд нь салхи исгэрч бодлыг алсад хүргэж байдаг
Урсгал гол нь анагаах увьдастай урсаж байдаг
Уртын дуу нь дэлхийгээс тасарч гарч байдаг
Уяхан замбуу тивийн наран таанын үнэрт согтож байдаг
Таван ханатай гэрт нь нар,саран зочилж байдаг
Таван хошуу мал гэрээ тойрон ижилсэж байдаг
Талын Таван Толгой нь хайрын учралд дуудаж байдаг
Таньж,мэдэж дуусашгүй миний эх орныг
МОНГОЛ гэж нэрлэдэг ээ
Нутгийн минь жижигхэн бор чулуунд миний эх орон багтанхан байдаг
Намар намрын навчисны хээнд миний эх орон тодронхон байдаг
Настай ээжийн минь духны үрчлээнд миний эх орон долгиотон байдаг
Нулимстай нүдийг минь салхи нь арчдаг
ЭХ ОРОНТОЙ учраас би бардамхан aлхдагаа
daruuhan duudee sainiig husie
http://buleen.blogspot.com/
2008.09.28 20:10:06 (*.150.206.77)
Нүдээ анихад ч харагдаад байх юм Эх орон минь
Нулимсаа залигчихаад хүү чинь таныгаа санаж явдаг шүү
Надад байгаа бүхнийг та өгсөн болохоор Эх орон минь
Нас ,бие, сэтгэлээ тандаа зориулна ,Эх орон минь
Аав ээж,алаг үр,амраг хань минь Эх орон минь билээ
Агаар ,салхи ,уул,ус минь Эх орон минь билээ
Хос хун нуурын мандалд буух нь Эх орон минь билээ
Хоточ банхарын дуу хот айлаас дуулдах нь Эх орон минь билээ
Намрын тал нутагт минь айраг исэлдэж
Намайг Эх орон минь хүлээж байгаа
Намхан буурал ижий минь цайны дээжээ өргөж
Намайг Эх орон минь хүлээж байгаа
Хөөрхөн үр минь шулганан миний зургийг зааж
Хөх тэнгэрийн орон минь намайг хүлээж байгаа
Хөнгөн салхинд навчис нь эргэлдэн бүжиглэж
Хунгийн дэвэлтээр Эх орон минь намайг даллаж байгаа
Уртын дуугаар чинь сэтгэлээ өлгийдөж явдаг хүү чинь
Усны шувуу шиг очиж болохгүй байна, Эх орон минь
Шалзад багахан шаргын гунигийн өнгөтэй амьдарч байгаа ч
Сайхан Эх орон таныхаа төлөө зүтгэж байгаа юм шүү
Мөнгөн хазаарын чимээтэй эх орондоо хүү чинь очино оо
Мөнх тэнгэрийн чинь ивээл дор сайн явна аа хүү чинь /Бүлээн/
Дүүдээ уран бүтээлийн амжилт хүсье