Бичлэгийн тоо 2,391

Инчоны онгоцны буудаас Сөүлд байрлах зочид буудал руугаа явахаар такси барилаа. 50 эргэм насны "корей" эр "Монгол уу" хэмээн солонгос хэлээр надаас лавлаж байна. Намайг толгой дохингуут тэрбээр инээмсэглэснээ "Сөүлд ажиллахаар ирсэн үү" хэмээн хэрэгт дурлах нь надад сонин санагдав. Би солонгосчуудыг мэднэ, гэхдээ тийм чалчаа хэрэгт дуртай эртэй тааралдаж явсангүй. Замын турш надаас цөөнгүйг асуусан жолооч маань надад доорх яриаг хуучилсан юм. ".....Саудын Араб руу гэрээгээр солонгосчууд явж ажилладаг байлаа. Яг л монголчууд та нар манай улсыг зорин ирдэг шиг. Гэхдээ 1970-аад оны сүүлчээс эхлэн солонгосчуудын амьдрал эрс дээшилсэы. Тиймдээ ч Саудын Араб явах шаардлага байгаагүй. Одоогийн монголчууд манай улсад гэрээгээр болон хараар ажиллаж байгааг харахаар бидний Саудын Арабид ажиллаж байсан үе өөрийн эрхгүй санагддаг юм. Тэнд бид ажиллаад, ажлынхаа хөлсийг эхнэр хүүхэд, гэр орныхон руугаа явуулдаг байлаа. Явуулсан мөнгийг маань зарим нь далд хийгээд, хураадаг байсан бол, заримынх нь гэрийнхэн нь идээд уугаад, үрээд дуусгачихдаг байсан даа.

Хүний мөсгүй нэг нь зовж ажилласан мөнгийг нь аваад өөр хүнтэй суугаад явчихсан байдаг байсан. Мөнгө төгрөгөө сайн хурааж чадсан нь үйлдвэр, компани байгуулаад л ажиллаж байна" гэх түүний яриаг сонсохдоо монголчууд хэзээ нэгэн цагт сайхан амьдрах үе ирнээ хэмээн бодогдсон. Гэхдээ тэр нь хэзээ бэ. Утаанбаатараараа дуудуулах Улаанбаатар маань хэзээ хог шорооноосоо салж Сөүл шиг болох вэ. Монгол улс хөгжил хэзээ Өмнөд Солонгосын өнөөгийн хэмжээнд очих бол. Түмэн бодол тархийг минь эзэмдсээр би хүрэх ёстой газраа очлоо. Байрныхаа цонхоор харан зогсохдоо гудамжаар үй түмэн хөлхөх "корей"-чуудыг харан, тэдний дотор хичнээн монгол хүн айж бэргэн алхаж яваа болоо хэмээн бодож зогссон юм. Өмнөд Солонгост 21 мянган монгол иргэн ажиллаж амьдарч байна гэсэн албан бус мэдээ байдаг юм билээ. Тэр олон монгол маань нутаг буцаж, олон гэр бүл элэг бүтэн амьдрах тэр цаг хэзээ ирэх бол доо.

Эдийн засгийн хөгжил буурай Монгол Улсад юу хэрэгтэй бол. Таксины жолооч эрийн ярьснаар монголчууд бүтээн байгуулж, хийж сурах хэрэгтэй гэнэ. Үнэн байх л даа. "Жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр" гэдэг шиг өмнөд солонгосчуудаас сурах, мэдэх юм монголчуудад их бий. Харьд зүтгэж яваа элэг нэгтнүүд маань энэ солонгосчуудаас их юм сураасай билээ. Монгол Улс боловсон хүчингүй орон биш ээ. Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн, эрдэм чадалтай залуучууд эх нутагт минь зөндөө бий. Эдгээр залуусынхаа мэргэжил чадварыг Монгол улсдаа ашиглах хэрэгтэй. Үүний тулд мэдээж эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй.

Төр засгийн хувьд гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүсээ татах, тэгэхийн тулд тэдний Монголдоо таатай ажиллах амьдрах нөхцөлөөр хангах, хамгийн чухал байна. Сөүл ирснийг маань сонссон найзтайгаа уулзсан. Тэр маань долоон жилийн өмнө Өмнөд Солонгосыг зорьсон билээ. "Монгол хэцүү байна гэнэ лээ. Би нутагтаа очмоор л байна. Даанч яаж 200 хүрэхгүй мянган төгрөгөөр амьдрах билээ" хэмээн хуучлах найзыгаа буруутгах сэтгэл төрсөнгүй. Манай монголчууд хаа ч байсан заавал эх орондоо очно, хэзээ нэгэн цагт би буцна гэдэг. Тэнд гадаадад ажиллаад байя, би гадаадын хүн болчихъё гэсэн бодол санаатай хүн байдаггүй юм билээ.

Тэднийгээ л татах чухал байна. Гар утасны үйлдвэрт ажилладаг найз маань Монголд бизнес эрхлэе гэхээр хүнд суртал нь хэцүү юм билээ хэмээн хуучилсан. Хараад байх нь төр засаг нь зөв бодлого барьж гэмээнэ түмэн олон санаа зовох юмгүй амьдардаг бололтой хэмээн саяхан Өмнөд Солонгосыг зориод ирсэн найз маань хуучилсан. Гэхдээ дэлхийн эдийн засгийн сөрөг үзэгдлүүд тус улсыг тойрохгүй байгаа бололтой. Тэр бүхнийг төр нь анхааралдаа авчээ. Солонгост ажиллаж амьдрах бүх нөхцөл боломж бүрдсэн байдаг тул "корей" залуучууд гадаадад гаръя, мөнгө хураая гэсэн бодол байдаггүй гэнэ. Харин залуучуудаа гадаадад боловсрол эзэмшүүлэхэд төрөөс гойд анхаардаг ажээ. Тиймдээ тус улс хөгжлөөрөө Азидаа гуравт ордог байх. Өнөөдөр тус улсын иргэн хамгийн доод тал нь 2000 воннын цалин авч байна. Харин манайд цалингийн доод хэмжээ 100 мянган төгрөг. Монголд өнөөдөр нэг литр шатахуун 2000 төгрөг бол, Өмнөд Солонгост яг л адилхан 2000 вонн. Авдаг цалин асар зөрүүтэй хэрнээ амьжиргаан төвшин ойролцоо гэхээр монголчууд маань ядуу амьдрахаас ч яах билээ. Шатахууны үнээс улбаатай үнийн хөөрөгдөл өнөөдөр эдийн засаг маань туйлдаж байна. Мэдээж, үүнээс гарах зам бидэнд бий. 30 жилийн өмнөх солонгосчуудын амьдралыг монголчууд давтаж байгаа бол 30 жилийн дотрох тус улсын үсрэнгүй хөгжлийн нууцаас суралцахад гэмгүй баймаар.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/746477/dae/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24458
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27981
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115741
231 Бэрхийг давж амьдар [2] oron_zai 2008-10-13 1950
230 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,орчлон гэдэг,,,,,,,,,,,,,,,, ....Badr Hari..... 2008-10-12 1662
229 Польш Улс руу гэрээт ажилд зуучилж байна. [1] R.Agii 2008-10-09 2700
228 ОРОН НУТГИЙН СОНГУУЛь Munkh-munkh 2008-10-07 2245
227 БНСУ-ын Хүнсний .. "Сникерс",­"Марс", "M&M", "Kит Кат" ..меламин илэрсэн Munkh-munkh 2008-10-07 2466
226 “Чукагийн гудамж”-наас салмааргүй л байлаа... [1] 나이키 2008-10-06 2872
225 Зав алгаа Баабар ахаа /хуулан бичлэг [1] bmbm 2008-10-06 2492
224 solongosiiin gutamshig [1] hjoe 2008-10-04 2608
223 Өв залгамжлагчид [2] ....Badr Hari..... 2008-10-03 2252
222 Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох [1] ora77 2008-10-03 2963
221 Орон сууцны үнэ 15-30 хувиар хямдарчээ /2008-10-01/ jaalhuu 2008-10-02 2707
220 "Lotte Koala" жигнэмэгээс меламин SOS SOS SOS [3] Munkh-munkh 2008-09-29 3107
219 MAXH ogoh zovlogoo [2] ismiraldo 2008-09-29 2091
218 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17201
217 Єглєєнєєс тvvгээд хоёр шуудай л болгосон [1] malchinhuu 2008-09-28 2271
216 Анхаар!!www.sonin.mn вэбсайт дэндэж байна. [4] bmbm 2008-09-28 7159
215 Харийнхан Монголд, манайхан харьд ямар хэрэг үйлддэг вэ? [1] malchinhuu 2008-09-28 3183
214 HELJ OGCH TUSLAACH ARD TUMEEEN [3] guree_g 2008-09-27 1383
213 Монголын сүү ч аюулын харанга дэлдэж байна. [2] oron_zai 2008-09-26 2864
212 " IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2] GER BUL 2008-09-26 1497
211 Mongol zaluuchuuddaa [7] Hansuk 2008-09-26 1716
210 ( Монголын ) Уран Гулгалтын Холбоо Munkh-munkh 2008-09-25 2965
» Монгол улс хөгжил хэзээ Өмнөд Солонгосын өнөөгийн хэмжээнд очих бол. Munkh-munkh 2008-09-25 3332
208 АЯ ЗОХИОГЧ НАРТ [2] Мичидмаа 2008-09-25 2430
207 таван жил мєрдєн шалгаж, хорьчихоод ''Уучлаарай, бид андуурчихжээ''... [6] bmbm 2008-09-25 2653
206 Солонгост байгаа ч гэсэн Монгол Munkh-munkh 2008-09-24 2397
205 BOLDOG BOLVUU [2] 양&나 2008-09-23 1710
204 Танилгүй монголын ажил бүтэхгүй Levi`s 2008-09-22 2281
203 iim zuiliig xaana bichix ve ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ [1] Capxvv 2008-09-22 2427
202 БИ ЗОРьСОНДОО ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ. Munkh-munkh 2008-09-21 2686
201 ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ daruuhan01 2008-09-17 5000
200 Надаас үл хамаарч эрүүл мэнд минь сүйдсээр [2] oron_zai 2008-09-16 3751
199 Монгол залуус Мvvний шашны гар хєл болж байна [4] oron_zai 2008-09-16 5080
198 Өмнөд хөршид хориглосон “Саньлу”-гийн сүүнээс болгоомжлоорой [1] oron_zai 2008-09-16 3690
197 UILDVERIIN TONOG TUHUURUMCH <MASHIN> [1] KORSCO 2008-09-16 2347
196 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 09 [1] Munkh-munkh 2008-09-15 6997
195 Nulimstai mungu [3] Bond007 2008-09-14 10138
194 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 8 Munkh-munkh 2008-09-13 5799
193 Хойд Солонгосын удирдагчийн тархинд цус харвасныг ... [1] Munkh-munkh 2008-09-11 6334
192 Монгол орны ирээдүй улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү та минь ээ!!! [1] bmbm 2008-09-11 8358
191 Zarim Mongolchuud min yamarch khetsuu boloov de [2] Hansuk 2008-09-09 2563
190 АНУ-д Жорж Вашинг­тоны нэрэмжит их сур­гуу­лийн төлбөр нь жилийн 39240 ам.доллар Munkh-munkh 2008-09-09 5719
189 ХҮРТЭХҮЙН УХААН ХИЙГЭЭД ЭНЕРГИЙН ЭРДЭМ [1] Мичидмаа 2008-09-08 5935
188 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА.7 Munkh-munkh 2008-09-08 5202
187 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 6 [2] Munkh-munkh 2008-09-05 4786
배너신청
자생병원

배너신청