"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Бичлэгийн тоо 16,130
Цэвэршилт гэж юу вэ? Хэдэн наснаас цэвэршдэг вэ?
Цэвэршилт нь эмэгтэй хүний нөхөн үржихүйн насны төгсгөлийн шилжилтийн үе бөгөөд ихэнхи тохиолдолд нүүр, хүзүү халуу оргих, үтрээ хуурайших шинж тэмдгээр илэрдэг. Шилжилтийн үеийн төгсгөлд сарын тэмдэг зогсоно. Сарын тэмдэг ирэхгүй болсноос хойш 1 жил өнгөрсөн тохиолдолд цэвэршилт гэж үзнэ. Цэвэршилт нь хэвийн физиологийн үйл явц бөгөөд ихэнх судалгаагаар 45 - 55 насанд цэвэршилт явагддаг гэж үздэг.