Бичлэгийн тоо 15,500
Тэтгэлгээр суралцагсдын тоо нэмэгдэнэ
2013 оны 6 сарын 7
-"Дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам"-ыг шинэчилснээр Засгийн газрын тэтгэлгээр суралцах суралцагсдын тоо нэмэгдэнэ-   
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дэлхийн шилдэг их сургуулиудад  суралцах оюутан залуучуудыг дэмжих зорилгоор  зарлиг гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд байгаа билээ. Энэ нь дэлхийн шилдэг 100 сургуулийн аль нэгэнд суралцах урилга авсан оюутан залуусын сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх явдал юм.

Нэг талаараа энэ нь Гадаадын өндөр хөгжилтэй оронд очиж суралцах, чанартай дээд боловсрол эзэмших хүсэл, сонирхолтой залууст урам зориг, итгэл өглөө хэмээн иргэд талархаж байна. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан өдрөөс эхэлж БШУЯ-нд хандагсдын дийлэнх нь дээрх асуудлаар тодруулбал дэлхийн шилдэг сургуульд сурахад  яаж, ямар шалгуураар хамрагдах вэ, шилдэг 100 сургуулийн жагсаалтад ямар сургууль багтах вэ, эрэлттэй мэргэжлийг нэрлэнэ үү,  СТС-ийн санхүүжилт гэдэг нь буцалтгүй тусламж уу, гадаадад суралцаж байгаа оюутнууд дээрх сургуульд шилжин суралцах боломж бий юу гэсэн олон асуулт ирүүлээд байгаа юм. Үүнд хариулт өгөхөөр дараах мэдээллийг бэлтгэлээ.

Дээрх чиглэлийн дагуу "Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам"-ыг БШУЯ-наас  шинэчлэн боловсруулж байна.

Энэхүү журмын төсөлд  тусгагдснаар дэлхийн шилдэг их сургуулийн зэрэглэлийн эхний 20-д багтсан сургуульд суралцагчдад мэргэжлийн чиглэлийг харгалзахгүйгээр санхүүжилт олгох.  Харин  21-100-д багтсан сургуульд суралцахаар болбол Монгол Улсын Засгийн газраас зарласан эрэлттэй  мэргэжлийн чиглэлийг харгалзан санхүүжилт олгохоор заажээ.

Сургуулиудыг дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Таймс /Томсон Ройтерс/-ын жагсаалтыг баримтлахаар сонгосон байна. Мөн журмыг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх  бөгөөд журмын төсөлд Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд нийцүүлэн мэргэжлийн чиглэл, суралцах хүний тоог  тогтоохоор тусгажээ. Түүнчлэн тухайн жилд дэлхийн шилдэг их сургуулиудад СТС-ийн санхүүжилтээр суралцуулах мэргэжлийн чиглэлийг өмнөх оны зургадугаар сард, суралцах хүний тоог тухайн оны хоёрдугаар сард  багтаан яамны вэб хуудас болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарлах, СТС-ийн санхүүжилтээр дэлхийн шилдэг их сургуульд тэтгэлэгтэйгээр суралцахыг хүсэгчдийг жилд 2 удаа бүртгэхээр оруулсан байна. Мөн СТС-ийн санхүүжилтээр суралцагч нь 3,2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа тохиолдолд санхүүжилтыг үргэлжлүүлэн олгох, төгсөөд эх орондоо 5-с дээш жил үр бүтээлтэй ажиллах зэргээр тэтгэлэгт хамрагдахад  тавигдах шаардлага, бүртгэл, бүртгүүлэх бичиг баримт, сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах,  олгох тэтгэлэгийн тоо хамрагдах мэргэжлийн чиглэл зэрэг олон асуудлыг уг журмаар зохицуулах  юм.

Журмын төслийг яамуудад танилцуулан санал авч р Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлдэж байна.  Уг журам засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн батлагдсны дараа хэрэгжиж эхэлнэ.

Өнөөдрийн байдлаар математик, хими, физик, биологи, мэдээлэл зүйн улсын олимпиадад 1-3 дугаар байрт шалгарсан болон эдгээр чиглэлээр Монгол Улсаа олон улсад төлөөлж олон улсын олимпиадад оролцсон сурагчдаас  24 хүн  Таймс /Томсон Ройтерс/-ын жагсаалтад инженер технологийн чиглэлээр шилдэг 50-д багтсан их сургуульд СТС-ийн санхүүжилтээр суралцаж байна. Дэлхийн шилдэг сургуульд суралцуулах тэтгэлэгийн санхүүжилтэд зориулж Сургалтын төрийн сангийн төсөвт 2013 онд 1,5 тэрбум төгрөг тусгагджээ. Судалгаанаас үзэхэд эдгээр сургуулийн сургалтын төлбөр болон оюутны амьжиргааны зардал нэг хичээлийн жилд дунджаар  40-50 мянган ам.доллар байх бөгөөд журам шинэчлэн баталснаар хамрах хүрээ өргөжиж жилд 50 хүртэл оюутанд тэтгэлэг олгоно гэж тооцоход 2013 онд 1,5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт шаардагдах тооцоо гарч байгаа юм.   

"Сургалтын төрийн сангийн санхүүжилтээр  дэлхийн шилдэг их сургуульд суралцуулах журам"-ыг шинэчлэн баталснаар энэхүү журмын дагуу тэтгэлэгтэй суралцах боломжтой сургуулийн тоо дахин нэмэгдэх бөгөөд зөвхөн тодорхой чиглэлийн улсын болон олон улсын олимпиадын амжилтыг харгалзан тэтгэлэгт хамрагдах эрх олгож байсан хязгаарлалт тавигдаж  суралцагч  өөрийн сонирхсон мэргэжлээрээ суралцах боломжийг олгож байгаа юм.  

Монгол Улсын Засгийн газраас нийгмийн бүхий л салбарыг хамруулсан судалгаанд  үндэслэн хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг тодорхойлсон.   Элсэлтийн шалгалтаа өгч, ажил, амьдралынхаа гарааг эхлэх гэж байгаа залуустаа зориулан хамгийн эрэлттэй 20 мэргэжлийг танилцуулж байна.
  1. Авто замын барилга
  2. Бага ангийн багш
  3. Сургуулийн өмнөх боловсролын багш
  4. Байгалийн ухааны чиглэлийн багш
  5. Геологи
  6. Гидрогеологи
  7. Тидромеханик инженер
  8. Усны нөөц, экологи
  9. Уул уурхайн ашиглалтын технологи
  10. Уул уурхайн машин тоног, төхөөрөмж
  11. Малын эмч
  12. Мэдээллийн систем
  13. Газрын тосны хадгалалт, тээвэрлэлт
  14. Сантехник, инженерийн байгууламж
  15. Сэргээгдэх эрчим хүч
  16. Нано инженерчлэл
  17. Биотехнологи
  18. Цөмийн эрчим хүч
  19. Онош зүй
  20. Эмнэлзүйн шинжлэх ухаан судлал

Шилдэг сургуулийн нэрсийн жагсаалтыг дараах линкээр орж харна уу.

www.meds.gov.mn

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7414087/af2/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
11150 SOLONGOST HELNI BELTGELDEE BAINGA BYRTGEJ BNA. 7 HONOGIN 3 UDUR HICHEELLEH HELNI BELTGELD MONGOLOOS ELSELT AVCH BNA. TSAASHID BAKLAVR, MAGISTER, DOKTORT 50-70-100% TETGELEGTEI SURALTSUULNA. minjka 2013-07-06 571
11149 “Netizen “ Онлайн олон улсын сургууль Англи, Солонгос, Франц хэлний Анхан, Дунд, Гүнзгий , Ярианы, Дүрмийн Сертификаттай сургалтандаа элсэлт авч эхэллээ Globaledu 2013-07-06 384
11148 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2013-07-06 348
11147 Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө ***12-р***сар 2013-07-06 337
11146 Монголд Etude House гоо сайхны барааны дэлгүүр ажиллуулах хүн хайж байна EtudeHouse 2013-07-05 327
11145 20% ХЯМДРАЛТАЙ СУРГУУЛИЙН МАТЕРИАЛ ОРЧУУЛЖ БАЙНА. 2013 ОНЫ 9 САРЫН БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙГАА ТУЛ ТА МАНАЙД ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2013-07-05 347
11144 МОНГОЛ ТАУН В-9 ТООТ “EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ-Д ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2013-07-05 311
11143 МОНГОЛ ТАУН В-9 ТООТ “EXIT” БҮХ ТӨРЛИЙН ӨНГӨТ ХЭВЛЭЛ, ЭХ БЭЛТГЭX ҮЙЛЧИЛГЭЭ "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2013-07-05 301
11142 OROOD UZ TAND HEREGTEI !!!! BASKETBALL8 2013-07-05 279
11141 Монголд Etude House гоо сайхны барааны дэлгүүр ажиллуулах хүн хайж байна EtudeMongol 2013-07-05 336
11140 Солонгос хэлний бичгийн орчуулга - найдвартай edelweiss 2013-07-05 281
11139 Солонгос-Монгол, Монгол-Солонгос орчуулга edelweiss 2013-07-05 302
11138 СОЛОНГОС ХЭЛНИЙ БАТАЛГААТ ОРЧУУЛГА 9909-9620 edelweiss 2013-07-05 288
11137 SOLONGOST HELNI BELTGELDEE BAINGA BYRTGEJ BNA. 7 HONOGIN 3 UDUR HICHEELLEH HELNI BELTGELD MONGOLOOS ELSELT AVCH BNA. TSAASHID BAKLAVR, MAGISTER, DOKTORT 50-70-100% TETGELEGTEI SURALTSUULNA. unjiya 2013-07-05 352
11136 MADE IN KOREA. ..100%БАТАЛГААТАЙ МОНГОЛД ТААРАХ ORIGINAL LCD-LED-3D-SMART FULL HD ЗУРАГТЫГ ЗӨВХӨН ЭНДЭЭС ҮЙЛДВЭРИЙН ҮНЭЭР . SAMSUNG, LG, DAEWOO 2013-07-05 415
» Тэтгэлгээр суралцагсдын тоо нэмэгдэнэ Levi`s 2013-07-05 679
11134 Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах гадаадын шилдэг их сургуулийн нэрсийн жагсаалт Levi`s 2013-07-05 3993
11133 buh turliin geriin tavilga 60% hyamd zarna 010-3144-7418 chonoo 2013-07-04 374
11132 2 sayiin baritsaatai 200 myngiin bair tureesluulne. ekomaa 2013-07-04 378
11131 Нүдний лазер мэс засал, Гамрит, Бүх төрлийн гоо сайхны мэс засал Бүх төрлийн эмнэлэгт зуулчилна Медикал Сөүл 2013-07-04 386
11130 ХАЛЛИМ 0Л0H УЛCЬlH ИХ СУРГУУЛИЙН ХАРЪЯА ХАЛЛИМ ХЭЛНИЙ КУРС ЭЭЛЖИТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. edufun 2013-07-04 438
11129 ХАЛЛИМ 0Л0H УЛCЬlH ИХ СУРГУУЛИЙН ХАРЪЯА ХАЛЛИМ ХЭЛНИЙ КУРС ЭЭЛЖИТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА. edufun 2013-07-04 423
11128 Монголд Etude House гоо сайхны барааны дэлгүүр ажиллуулах хүн хайж байна MongolEtude 2013-07-03 380
11127 Гадаад найзтай болж хэлний мэдлэгээ сайжруулъя WISCKO!! WISCKO 2013-07-03 1254
11126 ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ,БАКЛАВР,МАГИСТРТ СУРАЛЦАХЫГ ХҮСВЭЛ wiscko-Д ХАНДАНА УУ tank2012 2013-07-03 471
11125 ХЭЛНИЙ БЭЛТГЭЛ, БАКЛАВР,МАГИСТРТ ХЯМД ЗАРДАЛААР СУРАЛЦЪЯ WISCKO 2013-07-03 399
11124 Tand eruul aris+ belgend narnii tos tsonkh 2013-07-03 395
11123 Монголд Etude House гоо сайхны барааны дэлгүүр ажиллуулах хүн хайж байна MongolEtude 2013-07-03 366
11122 Etude гоо сайхны барааны дэлгүүр дээд тал нь 45%-65%-ийн хямдрал зарлаж байна MglHelOyutan 2013-07-02 390
11121 20% ХЯМДРАЛТАЙ СУРГУУЛИЙН МАТЕРИАЛ ОРЧУУЛЖ БАЙНА. 2013 ОНЫ 9 САРЫН БАКЛАВР МАГИСТРЫН БҮРТГЭЛИЙН АЖИЛЛАГАА ЯВАГДАЖ БАЙГАА ТУЛ ТА МАНАЙД ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2013-07-02 433
배너신청
자생병원

배너신청