ХАЛЛИМ 0Л0H УЛCЬlH ИХ СУРГУУЛИЙН ХАРЪЯА ХАЛЛИМ ХЭЛНИЙ КУРС ЭЭЛЖИТ ЭЛСЭЛТЭЭ АВЧ БАЙНА.
Уншсан 438 vote 0 2013.07.04 10:38:45Халлим олон улсын их сургууль
▣ Халлим олон улсын их сургуулийн танилцуулга
Халлим олон улсын их сургууль нь хуулийн хүрээнд Халлим их сургууль, Халлим Соншим их сургууль, Халлим их сургуулийн харьяа Чунчон Соншим нэгдсэн эмнэлэг, Ганнам Соншим нэгдсэн эмнэлэг, Ханган Соншим нэгдсэн эмнэлэг, Гандун Соншим нэгдсэн эмнэлэг, зэрэг байгууллага сургуулиудтай ах дүүгийн харилцаатай сургууль юм.
Халлим олон улсын их сургуулийн онцлог нь Гадаад харилцаа, Зүүн азийн орон нутаг судлал, Үзэсгэлэн, Хурал зөвөлгөөн, үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг салбараар илүү төвлөрсөн магистрын сургалттай сургууль юм.
▣ Халлим хэлний курсийн танилцуулга
Халлим хэлний курст тавтай морилно уу. Манай сургууль нь Cөүл хотын Ганнам дүүрэгт байрладаг. Солонгос хэлний бэлтгэл нь шинэ соёлын орчин, даяарчлагдаж буй өнөөгийн нийгмийг урирдан явах шилдэг гадаад оюутнуудад солонгос орныг таних, солонгос хэл сурах бололцоог олгох зорилготой.
Тус хэлний курст суралцах давуу талууд
1. Aнги бүрт хариуцах багшийг сонгон солонгосын амьдралд дасан зохицох болон солонгос хэлний чадварыг сайжруулахад зөвлөгөө өгнө.
2. Хэлний бэлтгэлдээ сурах явцдаа магистарын хичээлд сууж болно. Магистардаа элссэний дараа тухайн хичээл дээр авсан кридeт оноог тооцно. (магистарын тодорхой мэргэжилд, хэлний бэлтгэлийн ахлах ангийн оюутнууд)
3. Тус сургуулийн магистар нь гадаад оюутанд 50% тэтгэлэг олгодог бөгөөд сургуулийнхаа хэлний бэлтгэлээс элсэн орсон оюутнуудад элсэлтийн төлбөрөөс нэмж 20% тэтгэлэг олгоно.
4. Байршилын хувьд сөүлийн төвд орших солонгосын баячуудын хороолол болох Каннам дүүрэгт байрладаг.
Халлим хэлний курсийн элсэлтийн танилцуулга
Элсэх эрх : Ерөнхий боловсролын сургууль төгссөн байх.
Бичиг баримт хүлээн авах хугацаа - 7 сарын 1 ~ 7 сарын 31
1. Сургалтын агуулга Долоо хоногт 4 өдөр өдрийн 4 цагаар хичээллэнэ.
1) 2013 он
Сургалт |
Сургалтын хугацаа |
Бүртгэл дуусах хугацаа (солонгосоос элсэх) |
Бүртгэл дуусах хугацаа (монголоос элсэх) |
Намрын сургалт |
9/9 ~ 11/15 |
8/31 хүртэл |
7/31 хүртэл |
Өвлийн сургалт |
12/9 ~ 2/14 |
11/30 хүртэл |
10/31 хүртэл |
2) 2014 он
Сургалт |
Сургалтын хугацаа |
Бүртгэл дуусах хугацаа (солонгосоос элсэх) |
Бүртгэл дуусах (монголоос элсэх) |
Хаврын сургалт |
3/10 ~ 5/16 |
2/28 хүртэл |
1/31 хүртэл |
Зуны сургалт |
6/9 ~ 8/15 |
6/28 хүртэл |
5/30 хүртэл |
Намрын сургалт |
9/10 ~ 11/14 |
8/31 хүртэл |
7/31 хүртэл |
Өвлийн сургалт |
12/8 ~ 2/13 |
11/30 хүртэл |
10/31 хүртэл |
* Дээрх хуваарь нь сургуулийн дотоод үйл ажиллагаанаас болж өөрчлөгдөж болно.
2. Сургалтын төлбөр (1 жилийн 4,200,000вон / 6 сарын 2,100,000вон)
Сургалт |
Хаврын сургалт |
Зуны сургалт |
Намрын сургалт |
Өвлийн сургалт |
Сургалтын төлбөр |
1,050,000вон |
1,050,000вон |
1,050,000вон |
1,050,000вон |
* Бүртгэлийн хураамж 70,000вон, сурах бичиг тусдаа
Тодруулах зүйлийг лавлах утас: +82- 02-555-4912 (монгол ажилтан байгаа)
eMэйл/msjr хаяг: school0514@yahoo.com Вэб хуудас : http://www.hugs.ac.kr/ioce/A
Бүрдүүлэх материал - Монголоос элсэх бол
1. Тус сургуулийн гаргасан анкет (msjr хаягаар авч болно)
2. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, дүнгийн тодорхойлолт
(англи эсвэл солонгос хэлээр орчуулаад нотариатаар баталгаажуулсан байх)
3. Гадаад паспортын хуулбар /Нотариатаар баталгаажуулах/
4. Эцэг эхийн болон өөрийн ажлийн газрын тодорхойлолт(хэрэв байгаа бол)
5. Цээж зураг 2 хувь (3/4)
6. Банкны баталгаа 5,000$-с дээш
7. Бүртгэлийн хураамж 70,000 вон (сургуулийн дансанд оюутны нэрээр
шилжүүлэх, 우리은행 /1005-601-412944/ Хүлээн авагч :한림국제대학원대학교)
Жич: Монголоос солонгосын элчинд виз мэдүүлэхэд хамгийн чухал бичиг баримтын нэг банкны баталгаа байдаг бөгөөд дараах болзлыг хангасан байна.
(Сургуульд бүртгүүлэх бичиг баримтнаас тусдаа, сургуульдаа тэнцээд төлбөрөө төлж урилга аваад элчинд визаа мэдүүлэхэд хэрэгтэй шүү. Банкний баталгааны хугацаа нь 1 сар хүрээгүй учраас хугацаандаа визаа мэдүүлж чадахгүй байх тохиолдол байдаг учраас бичлээ)
Өөрийн болон санхүүгийн батлан даагчийн монгол талын банкны тодорхой
лолт (визний мэдүүлэг өгөхөөс 2 долоо хоногийн дотор олгогдсон байх)
※ 7,000 ам доллараас дээш хэмжээний мөнгийг 1-ээс дээш сар заавал
хадгалсан байх ба банкны тодорхойлолт олгогдсон өдрөөс хойш 1 сарын
дотор ганц өдөр ч болов тухайн хэмжээнээс доош үлдэгдэлтэй болох
тохиолдолд санхүүгийн чадварыг тогтворгүй гэж үзнэ. Тухайн дансны
сүүлийн 3сарын гүйлгээ (тодорхойлолт олгогдсон өдрийг хүртэл)
9/9-нд эхлэх сургалтанд ирэх оюутнууд сүүлийн хугацаа 8/20 гэхэд виз мэдүүлсэн байх тул элчинд өгөх банкны баталгаагаа 7/20-с хэтрэлгүй дансандаа хийн байршуулсан байх ёстойг анхаарна уу!!! Мөн батлан даагчтай байж болно. Дэлгэрэнгүйг БНСУ‐аас Монгол Улсад суугаа ЭСЯ‐ны вэб хуудас: http://mngconsul.cafe24.com/Visa%20Finder(Mongol%20hel).pdf харна уу!
Сургуулийн хаяг: 135-841 서울시 강남구 역삼로 427 한림국제대학원대학교
2 관 한림어학당
Сургуулийн хаяг: 427, Yeoksamno, Kangnam-gu, Seoul, 135-841, Korea Hallym University of Graduate Studies, Hallym Korea Language Education Center
Сургууль: 2-р шугам 220 선릉 역 (seolleung station) 2-р гарцаар гараад 10 минут алхах.
Солонгосоос элсэх бол (Солонгост байгаа D-4, C-31визтэй хүн)
07 сарын 1 ~ 08 сарын 30 хүртэл (Хичээл 9/09-нд эхэлнэ)
1. Тус сургуулийн гаргасан анкет
2. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн диплом, дүнгийн тодорхойлолт
(англи эсвэл солонгос хэлээр орчуулаад элчингийн нотариатаар баталгаажуулсан байх)
3. Гадаад паспортын хуулбар
4. Цээж зураг 2 хувь (3/4)
5. Банкны баталгаа 3,000,000 воноос дээш
6. Сургуулийн тодорхойлолт(D-4 визтэй оюутан, ирц 80%-с дээш байх)
7. С-31 визтэй хүмүүс солонгос (монгол) хүний батлан даалт
(ажлын газрын тодорхойлолт, сүүлийн 3 сарын цалингийн тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, батлан даалтын анкeт бөглөнө (сургуулиас авах))
8. Бүртгэлийн хураамж 70,000 вон
Сургуулиас шууд гаргаж буй зар тул оюутан та бүхэн завсарын нэмэлт зардалгүйгээр шууд сургуультайгаа холбогдон суралцахыг урьж байна.