"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Бичлэгийн тоо 16,130

Бүсгүй хүний хөх гоо үзэсгэлэн, дур булаам байдлын илэрхийлэл болдог. Түүгээр ч зогсохгүй бэлгийн хүсэл тачаалын эх, үр хүүхдээ тэжээн өсгөх гол эрхтэн билээ. Эмэгтэй хүний хөх нарийн бүтэцтэй эмзэг эрхтэн. Түүний онцлогийг сайн мэдэж хайрлаж байх нь чухал юм.
Хөхний булчирхай дундуураа холбогч эдээр хуваагдсан 20-25 хэрчимтэй бөгөөд хэрчим бүр нь хөхний толгой дээр очиж гадагшилдаг өөрийн сүүний суваг, урсгалтай. Тэдгээр нь явсаар хөхний толгой дээр очоод цэг мэт бяцхан нүхээр сүү нь гадагш гарна. Хөхний булчирхайг дотроос нь харахад усан үзэмний баглаа мэт харагддаг.