Чийг татдаг гутал пүүз хөлөнд мөөгөнцөр үүсгэдэг

 

imagesCAL65RG0.jpg

Чийгтэй арьсанд эвгүй үнэр гаргагч нян үрждэг тул хөлөө өдөр бүр угаагаарай –
Дулааны улиралд манайхан хөгшин, залуугүй спорт загварын гутал, пүүз, кэт өмсдөг. Хэдийгээр энэ нь хөлд хөнгөн, эвтэйхэн байдаг ч өглөө¬нөөс орой хүртэл чийг татдаг гутал  өмсөх нь эрүүл мэндэд халгаатай гэдгийг та хэн нэгнээр хэлүүлэлтгүй сайн мэднэ. Ийм гутал биед муу төдийгүй  хувийн  ариун цэвэрт ч бас  багагүй хүндрэл учруулдаг. Хөлийн ул улайж, арьс цочрон  загатнадаг. Энэ нь яваандаа мөөгөнцөр үүсгэдэг байна. Тиймээс танд чийгтэй хөлөө мөөгөнцөр-төхөөс нь өмнө яаж  арчлах тухай зөвлөж байна.