Бичлэгийн тоо 91

-Ц.Элбэгдорж Б.Бат-Эрдэнээс  102414 сонгогчийн санал,
Н.Удвалаас 542 мянга 231 сонгогчийн саналыг илүү авчээ-




Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнгийн талаар Сонгуулийн ерөнхий хорооноос 09.30 цагт мэдээллээ. Энэхүү урьдчилсан дүнгээр сонгуулийн ирц улсын хэмжээнд 64.78 хувьд хүрч, санал хураалт хүчин төгөлдөр болсон байна.

Нэр дэвшигчдийн аймаг, дүүрэгт авсан саналын тоог тодорхой мэдээлсэн бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч  Ц.Элбэгдорж нийт дүнгээр улсын хэмжээнд 622 мянга 794 сонгогчийн санал, МАН-аас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 520 мянга 380 санал, МАХН-аас нэр дэвшигч Н.Удвал 80 мянга 563 сонгогчийн санал авсан. Нэр дэвшигчдийн авсан саналын дүнг хувиар илэрхийлбэл, Ц.Элбэгдорж 50.23 хувийн, Б.Бат-Эрдэнэ 41.97 хувийн, Н.Удвал 6.5 хувийн санал авсан байна. Энэхүү тооллогын дүнг үндэслэн СЕХ-ны дарга Ц.Содномцэрэн мэдэгдэхдээ Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж Үндсэн хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгогчийн олонхийн санал авч болзол хангасан гэлээ.

Сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг сонгогдсонд тооцохоор холбогдох хуульд заасан. Мөн хуульд зааснаар олонхийн санал гэдэг нь 50+1 хувийн саналыг хэлэх юм байна. Нэр дэвшигчдийн саналын зөрүүг тооцвол Ц.Элбэгдорж Б.Бат-Эрдэнээс 102414 сонгогчийн санал, Н.Удвалаас 542 мянга 231 сонгогчийн саналыг илүү авчээ.

Нэмж мэдээлэхэд, одоо 11.00 цагаас Ардчилсан нам ард түмэндээ баярласнаа илэрхийлж, Сүхбаатарын талбайд уулзалт хийх юм байна. Энэ үеэр  "Харанга", "Хурд", "Никитон" хамтлагийн тоглолт болох юм байна.



З.БОРГИ

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7395290/07b/trackback

40myanga

2016.06.30 12:57:58
*.223.33.93

Odoo buugaad shalgulah heregtei ebi

Kazu Mon

2017.06.12 14:40:46
*.140.187.174

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [17] monh-monk 2010-04-16 63531
Зарлал Гэрэл зураг, хэвлэл, сурталчилгааны “Фотолинк” агентлаг file [5] Levi`s 2010-01-21 49500
배너신청
자생병원

배너신청