"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Хөлийн хураагуур судасны бүдүүрэл (Varicose vein) өвчний шинж тэмдэг болон эмчилгээ
Судас бүдүүрлийн эмчилгээний номер нэг эмнэлэг “Ёнсей Эс”
Зуны дэлгэр цаг ирж богино юбка, шоорт өмсөхийг хүсэвч хөлөн дээр тодорч, товойн гарсан судаснаас болж тавгүйтэх хүмүүс цөөнгүй.
Хөлийн судасны бүдүүрэл нь хөлөн дээр чийгийн улаан хорхой мэт тахиралдах болон аалзны шүлс мэт орооцолдон тун үзэмжгүйгээр арьсан дээр бий болон судасны бүдүүрэл улам тэлэн тахиралдан мушгиралдсаар ихсэх өвчнийг хөлийн хураагуур судас бүдүүрэх өвчин (Varicose vein) гэнэ.
Хөлийн судас бүдүүрэх өвчний учир шалтгаан нь удмын болон биеийн онцлогоос шалтгаалах ба удаан хугацаагаар зогсох, өтгөн хаталт, илүүдэл жинтэй эсвэл жирэмслэлтээс үүдэлтэй гормоны өөрчлөлтөөс болж хөлийн судас бүдүүрэл үүсэн ихэсч хүндрэнэ. Учир нь хөлөнд өндөр даралт очиж байгаа учраас юм.
Хөлийн судас бүдүүрлийн өвчнийг мэс заслын бус арга, тариан эмчилгээ, лазер эмчилгээ болон мэс заслын аргаар эмчилнэ.