Сайн байцгаана уу?

6 дугаар сарын 23-нд Үижинбү хотод зохион байгуулагдсан Монголын баяр наадмын арга хэмжээнд Сөүл хотын “Ёнсей Эс” эмнэлэг болон эрүүл мэндийн “KIMA-WORLD” байгууллага хамтран оролцож наадамлахаар ирсэн олон түмэндээ эрүүл мэндийн анхан шатны эмчилгээ, үйлчилгээ, зөвлөгөө өгсөн билээ. Бид бүхний хувьд энэ арга хэмжээ нь анхных байсан учир алдаа оноотой, бэлтгэл дутуу зүйл байснаа нуух юун. Өнгөрсөн үйл ажиллагааны эрүүл мэндийн асуудлыг хариуцан ажилласан туршлага дээрээ үндэслэн 7 дугаар сарын 7-нд Сөүл хотод болох Наадмын үйл ажиллагаанд илүү туршлагатай, бэлтгэлтэй оролцон та бүхэндээ үйлчлэх бэлтгэлээ хангаж байгаадаа баяртай байна.

                           7 сарын 7-нд Сөүлийн Наадмын арга хэмжээн дээр уулзацгаая ^^*

“Ёнсей Эс” эмнэлэг болон “KIMA-WORLD”байгууллагын хамт олноос

 

1372121180486.jpg