"ӨРГҮЙ БОЛ БАЯН ӨВЧИНГҮЙ БОЛ ЖАРГАЛ..."
Солонгос улсын “Ёнсей Эс” эмнэлэг
болон
Монгол улсын хамтын ажиллагаа
Сөүлд
байрлалтай “Ёнсей Эс” (www.yssh.kr) эмнэлэг нь 2013 оны 7 дугаар сараас эхлэн олон улсын эмнэлэгүүдтэй
харилцаа холбоогоо улам өргөжүүлэх билээ.
Солонгос улсад байгаа 150.000 гаруй гадаад өвчтөн төдийгүй Солонгост ирж
эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах хүсэлтэй гадаадад байгаа хүмүүс эмнэлэгтэй
холбоотой бүх төрлийн саад бэрхшээлээс болон хүнд байдалтай байдаг.
Иймээс “Ёнсей Эс” эмнэлэг нь Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн төв KIMAworld байгууллагатай
хамтран эрүүл мэндийн үйлчилгээг явуулах хүсэлт гарган үйлчлүүлэгч нарт
хэрэгтэй хэлмэрч, орчуулга, мөн олон улсын зөвлөгөө зэргийг хийж гүйцэтгэхээр
болсон билээ. Мөн өвчтөн эмчилгээний дараа нутаг руугаа буцан эмчилгээгээ үргэлжлүүлэн
хийлгүүлэхийн төлөө гадаад дах эмнэлэгүүдтэй хамтран ажиллах шаардлага зайлшгүй гарч байна.
Ялангуяа,
“Ёнсей Эс” эмнэлэг нь Монгол улстай удаан хугацааны
турш харилцаа холбоотой ажиллан эрүүл мэндийн сайн дурын төсөл зохион байгуулж
байсан билээ. Мөн Сөүл хотод зохион байгуулагдах “Наадам” баярын арга хэмжээг
дэмжин ажиллаж байна.
“Ёнсей Эс” эмнэлгийн ерөнхий эмч Шим Ён Ги дурьдахдаа:
“Өнгөрсөн хугацаанд Монголоос өвчтөнүүд ирж эмчлүүлэх болон миний бие Монголд
очин эрүүл мэндийн сайн дурын төсөл зохион байгуулж байсан ч үргэлжлүүлэн
монголын ард түмэнд туслах үйлийг хийхийг хүсэж байсан билээ. Энэ мөчөөс эхлэн KIMAworld
(www.kimaworld.net/mn) байгууллагатай хамтран эрүүл мэндийн тусламж үйлчилгээг
илүү өргөн далайцтай хийх болсондоо баяртай байна” хэмээн өгүүлж байв.
“Ёнсей Эс” эмнэлэг нь мэдрэлийн тасаг, гоо сайхны
тасаг, дотрын тасаг, арьс гоо сайхны тасаг болон бүр төрлийн шинжилгээний
төвтэй цогц эмнэлэг юм. Солонгосын том эмнэлгүүдийн үйлчилгээний үнийг 60-70%
бууруулах боломжтойгоос гадна KIMAworld байгууллагад монгол ажилчин ажиллаж
байгаа учраас орчуулгын асуудалд ч мөн хүндрэлгүй.
Ялангуяа, цахим хуудсаар монгол хэл дээр эрүүл
мэндийн зөвлөгөө авах болон хүссэн асуултын хариултаа авах боломжтой.
Солонгосын эрүүл мэндийн мэдээлэлийн төв KIMAworld байгууллагын захирал Ким Юн Тэ өгүүлэхдээ “KIMAworld нь удаан хугацаанд Солонгосын эрүүл мэндийн үйлчилгээг дэлхийн хэмжээнд таниулах үүрэг хариуцлагыг гүйцэлдүүлж байсан ч өргөжин зөвхөн Солонгост байгаа гадаад иргэдээс гадна дэлхийн өнцөг булан бүрт Солонгосын эрүүл мэндийн үйлчилгээ мэдээлэлийг хүргэхийн төлөө ажиллаж байгаа билээ. Иймээс Солонгосын шилдэг эмнэлгүүдийн нэг “Ёнсей Эс” эмнэлэгтэй хамтран ажиллах болсондоо баяртай байгаагын зэрэгцээ “Ёнсей Эс” эмнэлэг нь Монгол иргэдийн төлөө үйлчлэгч шилдэг эмнэлэг болгохын төлөө хичээнгүйлэн ажиллах болно” хэмээв.
Солонгосын эрүүл
мэндийн мэдээлэлийн төв KIMAworld
E-mail
: kimaworld@naver.com
Phone
: +82-10-4198-7379