Бичлэгийн тоо 3,329
Энэ сарын дундуур Монгол Улсынхаа өмнөд хязгаар нутгийн хилийн заставуудаар явж тэдний ажил амьдралтай танилцлаа. Юуны өмнө энэхүү боломжийг олгосон ХХЕГ-ын удирдлага, Хилийн 0131 дүгээр ангийн захирагч хурандаа Б.Баярбат болон застав, отрядын хамт олонд талархлаа илэрхийлье. 

Заставын дарга, офицер, ахлагч нар, хилчид болон тэдний гэр бүлийнхэн эх орныхоо дархан хилийн халдашгүй дархан байдлыг хамгаалж, ард түмнийхээ амгалан тайван ажиллаж, амьдрах нөхцөлийг хангах өндөр хариуцлагатай үүргээ нэр төртэй биелүүлсээр байгааг харж, тэдэнтэй долоо хоногийг өнгөрүүлэв. Манай сонины өмнөх дугаараас хилийн отряд болон заставын амьдралтай уншигч та дэлгэрэнгүй танилцсан болохоор энд дахин нурших нь илүүц биз ээ. Энэ удаагийн сурважлагаараа тэдний ар талыг дааж байдаг эхнэр, хүүхдүүдийнх нь тухай өгүүлэхийг хичээлээ. Ер нь эх орноо хамгаалж буй хилчдийн сэтгэл санаа тогтвортой байх хамгийн гол үндэс нь яах аргагүй тэдний ар тал болох эхнэр, хүүхдүүдийн тус дэмжлэг байдаг юм билээ. Хилчид маань гэр бүлээрээ буюу хамтдаа хилээ манаж байдаг. Офицеруудын эхнэрүүдийн дийлэнх нь заставтаа тогооч, саальчин, сувилагч зэрэг алба хашдаг ба энгийн гэх тодотголтой бүсгүйчүүд ч бий. Тэд хилчдийн хоол цайг бэлтгэн ээж, эгч нь болдог.

Бидний очсон застав болгонд хүүхдийн дуу цангинаж, хилчдийн гэр бүлийнхэн өөрсдийн хийсэн халуун хоол, цайгаа барин угтаж байлаа. Шүүлэн булгийн заставын хаалгаар орох үед тав орчим насны охин, хүү хоёр үүдэндээ биднийг ёслон угтсан юм. Уг заставт 0-5 насны дөрвөн хүүхэд тоглож харагдана билээ. Ер нь аль ч заставынхан хүүхдийн тоглоомын талбайг хэр хэмжээндээ тохижуулж өгчээ. Тэнд ихэвчлэн 8-9 тоглоом байх агаад хилчид өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан тэр бүгдийг хийсэн гэнэ. Мөн застав болгонд говийн онцлогийг харуулсан тэмээн тоглоом байсан. Хилийн заставт амьдарч буй хөвгүүд том болоод цэрэг ах шигээ болох мөрөөдөлтэй байдаг юм билээ. Тэд дарга болно гэж ярьдаггүй. Харин буу үүрээд харуулын цамхаг дээр зогсдог хүн болно хэмээн ярих аж. Үнэхээр ч харуулынхаа цамхаг дээр зогсоод хилээ дурандаж буй хилчин дайчин цаанаа л нэг бахармаар харагддаг, бас энэ албаны онцлогийг мэдрүүлдэг. Заставын хүүхд үүд “аав, ээж” гэж бус “ Харуул аа, машин” хэмээн хэлд ордог гэнэ. Багаасаа заставын дарга, цэргүүдийн дунд өссөн болохоор тэр биз, хилчдийн хоорондоо харилцдаг тусгай кодоор хүртэл ярьчихдаг юм билээ. Энэ мэтээр тэдний тухай яриад байвал олныг хүүрнэж болно.

Шүүлэн булгийн заставын нэгэн гэр бүлийн тухай танилцуулъя. Тэд Хил хамгаалах байгууллага хэмээх энэхүү том айлын гишүүн нь болоод нэлээд уджээ. Өрхийн тэргүүн болох ахлагч Ганзориг тус заставын жагсаалын даргаар ажилладаг. Хилийн цэрэгт 20 жил алба хашиж байгаа нэгэн. Эхнэр нь ахлах ахлагч, ахлах холбоочин Алтанчимэг. Тэрбээр 15 жилийг хил дээр үджээ. Харин Шүүлэн булгийн заставт ирээд найман жил болсон гэнэ. Тэднийх гурван хүүхэдтэй. Хамгийн бага охин нь одоо аав ээжийнхээ хамт “хил манаж” буй. Тэрбээр таван настай, Түүнийг хотод ах нартай нь хамт байлгаж цэцэрлэгийн алба хаалгах гэсэн боловч дөрөв хоноод “Би застав руугаа явъя” гэж гуйсаар хүрээд иржээ. Түүний ах нар эрдэм номын мөр хөөж Улаанбаатар хотод байгаа. Том ах нь долдугаар анги, бага ах нь дөрөвдүгээр анги. Том ах нь “Харуул аа, машин” хэмээн хэлд орсон гэж байгаа. Бага ах нь заставт байхдаа хилийн цэргийн ус зөөдөг цэрэг болно гэж ярьдаг байжээ. Тэдний ээж Алтанчимэгтэй цөөн хором хөөрөлдсөн юм. Тэрбээр “Хоёр хүү маань Улаанбаатар хотод сургуульд сурч байна. Өнгөрсөн оны наймдугаар сард “Хилчин” хотхонд байр авсан. Тэнд дүү нартай маань амьдардаг.

Өмнө нь Ховдод аав, ээж дээр маань байсан. Тэндээс наашаа ирэх гэж 2500 км зам туулдаг байсан. Одоо гайгүй болсон. Хүүхдүүд маань багаасаа л хилийн заставт өссөн. Аав, ээжээсээ тусдаа амьдрахаараа их хэрсүүжиж, биеэ дааж сурдаг юм байна” хэмээв. Тэд хүүхдүүдтэйгээ уулзахыг хоног тоолон хүлээж байна. Хичээл дуусаж, зуны амралт эхлэхэд хэдхэн хоног үлджээ. Тэдний том хүү нь Цэргийн их сургуулийн “Тэмүүжин” сургуульд орох хүсэлтэй байгаа гэсэн. “Би ер нь цэргийн хүн болно гэж бодоогүй байсан. Хүүгээсээ хол болохоор тэр болгон тухтай сууж ярилцах цаашдын ажил амьдралын тухай ярих зав олддоггүй. Жилдээ ганц ирдэг болохоор хүүхдүүдээ зав л гарвал эрхлүүлсээр таарах юм. Харин өвөөдөө энэ тухайгаа хэлсэн байна билээ. Одоо хүүхдүүдээ ирэхээр өвөртлөөд унтана даа” гэж түүний аав Ганзориг ярив.

Шүүлэн булгийн заставын бас нэгэн халуун ам бүл бол жолооч ахлагч Гантөмөрийнх. Тэрбээр ээж Д.Өнөрчимэг болон эхнэр, хоёр хүүхдийн хамт хилээ манаж яваа хүн. Гантөмөрийн ээж ”Би дөрвөн хүүхэдтэй. Хүүгээ даган хилчний амьдралаар амьдарч байна. Бага охин таван настай, мөн л бидэнтэй хамт “хилчин” хийж байна. (Тэр бол биднийг ёсолж угтсан охин аж)  Бусад эмэгтэйчүүдийн хамтаар хилчдийнхээ төлөө санаа зовж, хилийн тэнгэр цэлмэг, дархан хил маань амар амгалан байгаасай гэж залбирдаг. Тэднийгээ хилийн манаанд гарахад элдэв зүйл тулгарах вий хэмээн үргэлж л санаа зовж суудаг даа.

Бүсгүйчүүд бид хилчдээ сэтгэл санаагаар дэмжиж тэдэндээ хонь, ямаа, ингэний сүүгээр ааруул хурууд, дотор гэдсээр олон төрлийн нарийн хоол хийж өгдөг. Бид ар тал нь болж тэднийгээ сэтгэл санаагаар дэмжихгүй бол болохгүй шүү дээ” хэмээсэн юм. Хилийн заставт ажиллаж амьдарч байгаа хилчдийн маань эхнэрүүдийн олонх нь дээд мэргэжилтэй аж. Заставын бүсгүйчүүд бахархмаар юм. Тэд өөрсдийн эрх ашгийг бодож, эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллана гэж зүтгэсэнгүй. Хилчин нөхрийнх өө түшиг нь болж, дааж, туурга тусгаар улсынхаа аюулг үй байдлын манаанд зогсож буй гавьяатнууд гэж тэднийг нэрлэмээр санагдсан. Үр хүүхд үүд нь ч гэсэн ялгаагүй.Тэдэнтэй ярилцаж, тоглож, наадах зуур хилчдийн ахуй орчин дунд өссөн хүүхдүүдээс л жинхэнэ хилчин төрдөг юм байна даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрсөн.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7315164/206/trackback

gutal

2013.05.28 23:43:15
*.44.251.163

darhan hil mini amgalan baig.ene ger bul bol hiliin zastaviin bugded ni az jargal husie.

List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1729 Идээг зассан үйлчилгээний гурван ажилтанг халжээ [1] 2014-02-06 4736
1728 Валютын ханш өсжээ 2014-02-06 5899
1727 Онгоц хөөрж буухад утсаа унтраах шаардлагагүй боллоо 2014-02-06 6803
1726 Европчууд шинэ төрсөн нярайд микрочип суулгаж эхэлнэ 2014-02-05 5218
1725 Дэлхий дээрх цорын ганц мөнх настай амьтан [1] 2014-02-05 5009
1724 Золиос шаардагдсан урлагийн бүтээл 2014-02-05 7265
1723 13 сарын турш далайд завьгүй хөвсөн эр амьд гарчээ 2014-02-04 6418
1722 Өвөрмөц авъяастай адуу [1] 2014-02-04 7125
1721 Өнөөдөр Facebook-ын төрсөн өдөр [1] 2014-02-04 5031
1720 musun talbain hatan haan yuna kim 2014-02-03 8581
1719 margaash tsochir huitrel 2014-02-03 7476
1718 НИЙГМИЙН ДААТГАЛААС МЭДЭЭЛЖ БАЙНА 2013-06-26 17322
1717 АЗИЙН ОРНУУДЫГ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАХ НӨӨЦ МОНГОЛД БИЙ 2013-05-27 13801
1716 МОНГОЛЫН БУРХАНЫ ШАШНЫ УРЛАГИЙН ГАЛЕРЕЙ НЭЭГДЛЭЭ 2013-05-27 13749
1715 ХАКҮХО АСАШЁОРЮҮТЭЙ ЗЭРЭГЦЛЭЭ 2013-05-27 12770
» ЭХ ОРНЫХОО ХИЛИЙГ ТЭД ГЭР БҮЛЭЭРЭЭ МАНАДАГ [1] 2013-05-27 11456
1713 С.НЯМ-ОЧИР, Д.СУМЪЯА НАР МАСТЕРСЫН АВАРГА БОЛЛОО 2013-05-27 12083
1712 “Амьдрал бол тэр чигтээ урлаг” [4] 2013-05-27 10476
1711 МОНГОЛЫН СОНГОДОГ УРЛАГИЙН БУУРАЛ ААВ [3] 2013-05-24 10846
1710 МОНГОЛ ЖЮҮ-ЖИЦҮЧ АНГЛИЙН АВАРГА БОЛЛОО 2013-05-24 13144
배너신청
자생병원

배너신청