Гадаадын
одууд сүүлийн үед Монголд аялан тоглолтоо хийдэг болсон нь сайхан
хэрэг. Өчигдөр Тувагийн алдарт дуучин Сайнхо “Дэлхий ээж, тэнгэр аав”
тоглолтоо хийсэн бол хэдхэн хоногийн өмнө “Is Tropical” хамтлагийнхан
ирсэн. Тэгвэл манайд дэлхийн шилдэг ди-жей Авичи ирж магадгүй нь.
Тэрбээр албан ёсны фэйсбүүк хуудастаа “Сайн уу, монголчууд аа. Та нар
миний шинэ цомгийн тухай юу бодож байна даа. Та бүхний санал хүсэлтийг
сонсохдоо таатай байх болно. Удахгүй уулзана гэдэгт итгэж байна” гэж
бичжээ.
Дэлхийн хэмжээний одод ямар нэгэн орны иргэдийг онцлон сэтгэгдэл бичнэ гэдэг өөрийг нь хэр их хүн мэддэгийг тандаж, очиж тоглолтоо хийвэл хэрхэн хүлээж авахыг мэдэх гэсэн бяцхан судалгаа юм. Хэрвээ бичсэн зүйл нь олон мянган сэтгэгдэл, лайк, шейр цуглуулбал тэр оронд очиж тоглолтоо хийдэг гэнэ. Тиймээс Авичи Монголыг сонирхож байгаа бололтой.
Авичи
дэлхийн шилдэг 100 ди-жейгийн гуравдугаарт бичигддэг бөгөөд Мадонна,
Дэвид Гетта зэрэг ододтой хамтран уран бүтээл туурвиж байсан юм.