Moderator: mgl_300
АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ. АМАН ОРЧУУЛГА ХИЙН, ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ.
Уншсан 721 vote 0 2013.04.16 14:02:53
ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ
Ансан хотын Вонгуг хороонд “ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ” үйл ажиллагаагаа явуулж байна. Тус байгууллагын байранд “Эрүүл мэндийн төв”, “Гиоб” банк, “Номын сан”, “Ансан хотын Гадаад иргэдийг дэмжих орчуулга, зөвлөгөө өгөх төв” байрлаж буй бөгөөд гадаад иргэдэд иж бүрэн, цогц үйлчилгээ үзүүлэхэд зорилго нь оршино.
Гадаад иргэдэд үйлчлэх төв : Сургалт болон бусад олон төрлийн арга
хэмжээнүүдийг зохион байгууллана. Одоогоор солонгос хэл, солонгос хэлний
түвшин тогтоох шалгалтанд бэлтгэх сургалт, компьютерын сургалт, жолооны
дүрмийн сургалт хичээллэж байна.
Мөн тус төвөөс солонгос улсад ажиллаж амьдарч буй гадаад хүмүүст
хэрэгцээтэй мэдээ мэдээллийг түргэн шуурхай олгох зорилгоор “Ансан
Хармони” хэвлэлийг хоёр сард 1удаа эрхлэн гаргаж байгаа бөгөөд хувь хүн,
байгууллага хамт олны захиалгыг хүлээн авч байна. Ансан Хармони сонинг
захиалсан тохиолдолд үнэ төлбөргүй хаягаар хүргэж өгнө.
Үйлчилгээ үнэ төлбөргүй.
Цагийн хуваарь : Даваа - Баасан гаригт 9-22цаг
Бямба-Ням гаригт 9-19цаг
Гадаад иргэдэд үйлчлэх төвийн цахим хуудас : http://global.iansan.net
Вонгуг хорооны Эрүүл мэндийн төв : Дотор, ардын эмнэлэг, шүд зэрэг
эмнэлгийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж байна. Тэгш тоотой саруудын
эхний ням гаригт үнэ төлбөргүй эрүүл мэндийн шинжилгээ үзүүлж байна.
Цагийн хуваарь : Даваа - Баасан гаригт 9-18цаг
Ням гаригт 14-16цаг
Гиоб банк : Амралтгүй үйл ажиллагаа явуулах ба мөнгөн гуйвуулга болон
бусад үйлчилгээ үзүүлнэ.
Цагийн хуваарь : Даваа - Баасан гаригт 11:30-20:30цаг
Бямба, Ням гаригт9:30-4:30цаг
Номын сан : Монгол, хятад, филиппин, солонгос зэрэг 6 орны хэл дээрх ном хэвлэлийг үнэ төлбөргүйгээр гэрээр авч унших боломжтой.
Үйлчилгээ үнэ төлбөргүй.
Цагийн хуваарь : Даваа гаригт амарна.
Мягмар-Ням гаригт9-18цаг
Ансан хотын Гадаад иргэдийг дэмжих орчуулга, зөвлөгөө өгөх төв : Зөвлөгөө/цалин хөлс, ажлын байр солих, цагаачлалын алба гэх мэт/, орчуулгын үйлчилгээ үзүүлж байна.
Үйлчилгээ үнэ төлбөргүй.
Цагийн хуваарь : Даваа гаригт амарна.
Мягмар-баасан гаригуудад 10-19цаг
Ням 14-19цаг
(Монгол хариуцсан ажилтан ажиллах өдөр : Мягмар, баасан, ням)
Хаяг : Ансан хотын ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ
Ансан буудал /4-р шугам 453 –р буудал /2-р гарц , 10минут алхана.