Халлим олон улсын их сургууль , Халлим хэлний курсийн элсэлтийн танилцуулга
Уншсан 1136 vote 0 2013.04.15 10:48:38Халлим
олон улсын их сургууль ▣ Халлим олон улсын их сургуулийн танилцуулга Халлим олон улсын их сургууль нь хуулийн хүрээнд Халлим их сургууль, Халлим Соншим
их сургууль, Халлим их сургуулийн харьяа Чунчон Соншим нэгдсэн
эмнэлэг, Ганнам Соншим нэгдсэн эмнэлэг,
Ханган Соншим нэгдсэн эмнэлэг, Гандун Соншим нэгдсэн
эмнэлэг, зэрэг байгууллага сургуулиудтай ах дүүгийн харилцаатай
сургууль юм. Халлим олон улсын их сургуулийн онцлог нь Гадаад харилцаа,
Зүүн азийн орон нутаг судлал, Үзэсгэлэн, Хурал зөвөлгөөн, үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг салбараар илүү төвлөрсөн магистрын сургалттай
сургууль юм. ▣ Халлим хэлний курсийн танилцуулга Халлим хэлний курст тавтай морилно уу. Манай сургууль нь Cөүл хотын Ганнам
дүүрэгт байрладаг. Солонгос хэлний бэлтгэл нь шинэ соёлын орчин, даяарчлагдаж буй өнөөгийн нийгмийг урирдан явах шилдэг
гадаад оюутнуудад солонгос орныг танихад туслах солонгос хэл сурах бололцоог
олгохыг зорьж байна.
Тус хэлний курст
суралцах давуу талууд
1.
Хэлний бэлтгэлээ төгсөөд сургуулийнхаа магистрын сургалтанд топик оноогүй ч
элсэж болно. 2.
Хэлний бэлтгэлдээ сурах явцдаа магистарын хичээлд сууж болно. Магистардаа
элссэний дараа тухайн хичээл дээр авсан кридeт оноог тооцно. (магистарын
тодорхой мэргэжилд, хэлний бэлтгэлийн ахлах ангийн оюутнууд) 3.
Тус сургуулийн магистар нь гадаад оюутанд 50% тэтгэлэг олгодог бөгөөд
сургуулийнхаа хэлний бэлтгэлээс элсэн орсон оюутнуудад элсэлтийн төлбөрөөс нэмж
20% тэтгэлэг олгоно. 4.
Байршилын хувьд сөүлийн төвд орших солонгосын баячуудын хороолол болох Каннам
дүүрэгт байрладаг. 5.
7 хоногт харьцангуй цөөн өдөр хичээллэдэг ч 7 хоногт 2 ордог сүмийн
сургуулиудтай харьцуулалтгүй чанартай сургалттай бөгөөд, солонгос хэлний
түвшин тогтоох шалгалт болох топикын шалгалтанд бэлтгэдэг.
Сургалтын танилцуулга
1-р улирал Зуны сургалт
2-р улирал Өвлийн сургалт
3 сарын 2 – 6 сарын 15 /Үндсэн
сургалт/ 7 сарын эхээр- 8 сарын 17 /Богино
сургалт/ 9 сарын 1 – 12 сарын 15 /Үндсэн
сургалт/ 1 сарын
эхээр 2 сарын 17 /Богино
сургалт/ ₩ 1,200,000 ₩ 600,000 ₩ 1,200,000 ₩ 600,000 Сургалтын зэрэг
Хичээл
Зэрэг
Хичээлийн обьект
Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт Солонгос хэл I, II
Анхан шат /A/
Солонгос
хэлний эгшиг гийгүүлэгчээс эхлэн суралцах оюутнуудад 1,2 -р түвшин Анхан шат /B/
Өөр
сургалтын төвд 1-р шатыг дүүргэсэн юм уу анхан шатны мэдлэгтэй
уншиж бичих чадвартай оюутнуудад. III Дунд шат /A/
Өөр
сургалтын төвд 2-р шатыг дүүргэсэн юмуу, Тус сургалтын төвийн 2-р
шатыг дүүргэсэн, шалгалтын 2-р түвшинд тэнцсэн оюутан. 3-р түвшин IV Дунд шат /B/
Тус сургалтын төвийн 3-р шатыг дүүргэсэн юмуу, солонгос хэлний түвшин
тогтоох шалгалтын 3-р түвшинд
тэнцсэн оюутан. 4-р түвшин V Дээд шат
Дунд
шатнаас дээш чадвартай оюутан 5-р түвшин Анги даасан багшийн удирдлага: Aнги бүрт хариуцах багшийг
сонгон солонгосын амьдралд дасан зохицох болон солонгос хэлний чадварыг сайжруулахад
зөвлөгөө өгнө. Халлим хэлний курсийн элсэлтийн
танилцуулга - Элсэх эрх : Ерөнхий боловсролын сургууль
төгссөн байх. Бичиг баримт
хүлээн авах хугацаа - Монголоос
элсэх бол 04 сарын 8 ~ 05 сарын
30 хүртэл ( Хичээл 07/08-нд
эхэлнэ ) 06 сарын 1 ~ 08 сарын
20 хүртэл ( Хичээл 9/06-нд эхэлнэ ) ( 1жилийн төлбөр
3 say 600 мянган вон ) 4. Бүрдүүлэх материал 1. Тус сургуулийн гаргасан
анкет (хаягаар авч болно. Эсвэл бичиг
баримтаа өгөхдөө бөглөж болно) 2. Хамгийн сүүлд төгссөн сургуулийн
диплом, дүнгийн тодорхойлолт (солонгосоор
орчуулаад нотариатаар баталгаажуулсан байх,) (диплом нь
англиар гарсан бол орчуулах шаардлагагүй) 3.
Гадаад паспортын
хуулбар /Нотариатаар баталгаажуулах/ 4.
Эцэг эхийн
болон өөрийн ажлийн газрын тодорхойлолт(хэрэв байгаа бол) (солонгосоор орчуулсан байх) 5.
Цээж зураг 2 хувь (3/4) 6.
Банкны баталгаа 5,000$-с дээш 7.
Бүртгэлийн
хураамж 70,000 вон (сургуулийн дансанд оюутны нэрээр шилжүүлэх)