Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Хүүхдийн даахь үргээх ёсон

Уншсан 1620 vote 0 2013.04.13 17:14:49


Энэ нь хүүхдийн онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол юм. Монголчуудын дунд хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх гэж янз янзаар хэрлэдэг боловч үндсэн агуулга нь ижил билээ. Тэгэхдээ эрэгтэй хүүхдийг 3, 5 настайд нь эмэгтэй хүүхдийг 2, 4 настайд нь даахийг нь үргээнэ. Энэ нь сондгой тоог арга, тэгш тоог билэг гэж үзэн эрэгтэй эмэгтэйд хамааруулдаг монголчуудын уламжлалт ойлголттой холбоотой юм. Даахь үргээх ёслолыг хийхдээ бусад найрны зоог шүүс идээ цагаалга бэлдэх ба заавал байх зүйл нь цагаалга юм. Цагаалганаас хүн бүгд амсан ирсэн хүүхэд бүгдэд аяга аягаар өгч дайлдаг заншилтай. Хүүхдийн үс авах, өрөвлөг үргээх ёслолд хамаатан садан, эцэг эхийнх нь найз дотно нөхөд оролцдог.
Халх, дөрвөд, баяд, мянгад, хотгойд ястанд хүүхдийн үс авахад өвөг эцэг, эцэг нь эсвэл тухайн ёслолд оролцож буй хамгийн өндөр настай хүндтэй хүн, буриадад хүүхдийг эх барьж авсан буюу боож авсан эх нь эхэлж үсэнд хутга хайч хүргэн ёсолдог байна. Тэгэхдээ найрын ахлагч " За одоо хүүгийнхээ /охиныхоо/ даахийг үргээе" гэж хэлэхэд баруун хойт талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэг үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог. Мөн хүүхдийн даахь /өрөвлөг/ үргээж байх үедээ хүн бүр хүүхдэд бэлэг өгч
Урт настай
Удаан жаргалтай
Аавдаа аятай
Ээждээ тустай
Төр улсдаа зүтгэлтэй
Түмэн олны манлай болж яваарай
Гэх мэтээр хүний амьдралын агуулгын талаарх монгол түмний эрхэм дээд эрмэлзлэлийг илэрхийлсэн бэлэг дэмбэрлийн үг хэлдэг. Ийнхүү хүүхдийн үсийг авахдаа эрэгтэй хүүхдэд тэвэг, эмэгтэй хүүхдэд 2 хөхөл хэлбэрийн үс үлдээдэг нь хуучны ойлголт ёсоор төрийн хар хүн гэрийн эх хүн болохыг бэлэгдсэн заншил юм. /Хорлоо, 1969, 47 дахь тал/. Монголчууд төрийн хар хүн болохын тэмдэг болгон тав гэзэг тавих ёс хуучин цагт байв. Иймд эрэгтэй хүүхдэд тэвэг үс үлдээдэг нь төрийн хар хүн болохын бэлгэдэл бөгөөд үүнийг авахгүй явсаар том болсон хойно нь тав гэзэг тавьдаг байсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл эрэгтэй хүний амин сүнс, хамгийн онгон газар дагз орчим гэж үзээд түүнд хутга мэсний үзүүр хүргэдэггүй тэвэг үс, тав гэзэг тавьдаг байсан байж болох юм. Монголд хонины яг дагзан дээрх хэсэгхэн хуйхыг баатар хуйх гэж нэрлэдэг бөгөөд эр хүн баатар идвэл бачуу  газар дайсантай тулгардаг хэмээн цээрлэдэг байсан /Гаадамба, 1968, 74 дахь тал/ мөн дээрх ёстой холбоотой бололтой. . Сүүлийн үед эмэгтэй хүүхдийн үсийг заавал авахгүй гэзэгнээс нь тайрах төдий ёсолдог болсон билээ. Хүүхдийн үс даахь авах өрөвлөг үргээх ёсон дууссаны дараа зочдод идээ цагаа барьж найр эхлэнэ. Уг ёслолын үед хөдөө газар хэрэв боломжтой бол хүүхэд барилдуулж даага уралдуулан нэгэн ёсны бяцхан наадам хийдэг заншил бий. Хүүхэд мэдээ орж өөртөө зориулсан баяр хийж буйг мэдрэх чадвартай насанд хүрсэн үед нь өрөвлөг үргээх ёслолыг үйлдэж буй учир хүүхдийн угаалгыг бодвол ийнхүү аль болохоор өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Иймд хүүхдийн угаалгын ерөөлд эцэг эхэд нь хандсан зүйл элбэг байдаг бол үс даахь авах ёслолын ерөөлд зан үйлийг тусгасан хүүхдийн ирээдүйг бэлгэдсэн агуулгатай үг хэллэг олон бий. Тухайлбал
Энхрий бяцхан хүүгийнхээ
Онгон хонгор даахийг нь
Өдөж баясгаж авсны
Найр цэнгэл баяр бэлэг болгож
Намирсан их хадгаа дэлгээд
Нандин идээнийхээ дээжийг өргөөд
Найрын олны өмнө
Намайг бэлэг барь гэлээ
/Хорлоо, 1969, 47 дахь тал/ хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад, 
Ган цагаан хайш
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтай хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай
Алтан бариултай хайчаа
Гар мутар бүрийдээ
Дамжуулан үргээж
Гарсан төрсөн нас буяныг нь
Уртасгаж өргөөд
/Гаадамба, 1978, 121 дэх тал/ гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Түүнчлэн
Баруун талын шанаанаас
Эхэлж үргээхэд
Бадамлянхуа цэцэг
Дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь
Авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм
Цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцадаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт
хэмээн /Гаадамба, Цэрэнсодном, УБ, 1978,/. Тухайн зан үйлийн ёслол бол хүүхдэд сайн сайхныг бэлгэдсэн зориулалттай гэсэн санааг ерөөлд тодчилон шүлэглэсэн байдаг. Үс /даахь/ авах, өрөвлөг үргээх ёслолын ерөөлийн төгсгөлд хүүхдийг урт насалж элбэг баян аз жаргалтай амьдрахыг аливаа ерөөлд түгээмэл байдаг тогтмол хэлбэрээр ерөөдөг боловч зарим ерөөлд
Эрхэм хайртай хонгор хүүгий нь
Эцэгийн билгийг ярихад
Номд мэргэн
Нойрт сэргэг
Үйлэнд уран
Үгэнд цэцэн
Хуулинд шударга
Хуримд цовоо
Дайнд баатар
Далайд усч
Галд халдаггүй
Галавт шантардаггүй
хэмээн эр хүний хамаг сайхан шинжийг эцгээсээ өвлөн авахыг бэлгэдсэн байх буюу эсвэл
Энхрий бяцхан хүүгийн
Оройн сэв нь
Онгон буурал болж
Хөхөлийн сэв нь
Цал буурал болж
гэх мэтээр урт удаан наслахыг ерөөсөн санааг үс /даахь/ авах зан үйлтэй холбогдсон уран дүрслэлээр илэрхийлсэн нь бий.
Эх сурвалж: Х.Сампилдэндэв Н.Уртнасан Т.Дорждагва Монгол зан үйл, баяр ёслолын товчоон номноос.

Зовлого зовохоос зориг мөхөхгүй

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7201923/a01/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211112
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239080
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366407
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365044
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524011
39801 Хэлний бэлтгэл, баклавр,магистрт хямд зардалаар сурмаар байна уу?? tank2012 2013-04-14 915
39800 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ. АМАН ОРЧУУЛГА ХИЙН, ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ. ӨДРИЙН МЭНД 2013-04-14 867
39799 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP: 010-5786-2797 MONGOL_BANK 2013-04-14 761
39798 ansand arba bna uu honey1111 2013-04-14 794
39797 hi taniltsii honey1111 2013-04-14 962
39796 Гадаад ажилчдын төвөөр та бүхэн үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2013-04-14 909
39795 hi busguichuudee mongold ymar hurgugch u.mashin tv taardag be? [2] chinguu 2013-04-13 1338
39794 hvvhnvvde turaah zoriulaltiin bvs haana bdg bol [2] ibeelt 2013-04-13 1373
39793 herbalife iin buteegdehuun hyamdraltai herb 2013-04-13 921
» Хүүхдийн даахь үргээх ёсон Levi`s 2013-04-13 1620
39791 O HUI ГОО САЙХАН Гоо үзэмж 2013-04-13 804
39790 Гоо сайхан ертөнцийг аварна Гоо үзэмж 2013-04-13 889
39789 Гоо сайхны мэргэшсэн баталгаатай эмнэлэгт та бүхнийг урьж байна Goo uzemj 2013-04-12 988
39788 helj ugch tuslaach [1] ehurs 2013-04-12 964
39787 arbaitaar xun awii em xun uuhigus 2013-04-12 1011
39786 Busguichuudee asuuya [2] smart3 2013-04-12 1087
39785 БИЧИГ БАРИМТТАЙ МАТИЗ ЗАРНА Унаагаар үйлчлэнэ. 2013-04-12 826
39784 Гадаад ажилчдын төвөөр та бүхэн үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2013-04-12 887
39783 O HUI ГОО САЙХАН Гоо үзэмж 2013-04-12 793
39782 O HUI ГОО САЙХАН Гоо үзэмж 2013-04-12 768
39781 Гоо сайхан ертөнцийг аварна Гоо үзэмж 2013-04-12 790
39780 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2013-04-11 729
39779 세류, 오산, 천안-역-oos arbait jina_hj 2013-04-11 1142
39778 Америк, Канадын их сургууль Leader CEO 2013-04-11 890
39777 albait bolon baingaar ajild awna uuhigus 2013-04-11 975
39776 albait bolon baingaar ajild awna uuhigus 2013-04-11 826
39775 haruilj ogch tuslach [1] album 2013-04-11 918
39774 Энд солонгосын иргэнтэй хууль ёсны гэр бүл болоогүй хүмүүст ***12-р***сар 2013-04-11 768
39773 "50%SALE" СОЛОНГОС ШИЛДЭГ ГОО САЙХАНЫ ШИВЭЭС **САРНАЙ** salon / ХӨМСӨГ ,КОНТУР ,УРУУЛ / ** 010-3169-6932 ** ***САРНАЙ*** 2013-04-11 1155
39772 **55%SUPER ХЯМДРАЛ ** / ДАВХРАА, ХАМАР ӨНДӨРСГӨХ ,ҮРЧЛЭЭ АРИЛГАХ , АРьСНИЙ ЛАЗEР ЭМЧИЛГЭЭ / гоо сайхны мэс засaл ОРЧУУЛГА УНЭГҮЙ 010-3169-6932 / ***САРНАЙ*** 2013-04-11 1185
39771 Гадаад ажилчдын төвөөр та бүхэн үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2013-04-11 863
39770 asuuh yum bh helj ogch tuslaach [1] ◈SaGGaJi◈ 2013-04-11 1377
39769 Таны арьсны бүх асуудлыг шийдэж таныг наснаас тань 10 нас залуу харагдуулна.+Mongoloos zahialga avna. tsonkh 2013-04-10 1207
39768 Uramshuulal ni 250.o bolj osloo.Unegui holbolt+uramshuulal+alban esnii tov tsonkh 2013-04-10 1008
39767 Asuuya? amg 2013-04-10 992
39766 Гадаад ажилчдын төвөөр та бүхэн үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2013-04-10 993
39765 ГРАНД ГОО САЙХНЫ ЭМНЭЛЭГ grand.ps 2013-04-10 1010
39764 yaraltai asuuh zuil bnaa amg 2013-04-09 1001
39763 baingiin ygaanii arbait. jina_hj 2013-04-09 1101
39762 БИЧИГ БАРИМТТАЙ МАТИЗ ЗАРНА Унаагаар үйлчлэнэ. 2013-04-09 1123
39761 Долоо хоногийн өрнийн зурхай 4/8-4/14 ***12-р***сар 2013-04-09 1369
39760 asuuh zuil bna eejuudee yaraltai [3] so-happy 2013-04-08 1605
39759 Гоо сайхан ертөнцийг аварна Гоо үзэмж 2013-04-08 2571
39758 O HUI ГОО САЙХАН Гоо үзэмж 2013-04-08 994
39757 orchuulaad ogooch??? [1] syys 2013-04-08 967
배너신청
자생병원

배너신청