Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Урам зоригоор дүүрэн өдрүүд ирж байна. Долоо хоногийн дундуур ажилтай холбоотой санаа зовох зүйл гарна. Зөн совиндоо итгэ. Пүрэв, баасан гаригт амттанаар бялхана. Амралтын өдрүүдээр ичээнээсээ гарч, хөл хөдөлгөөнд уусан нэгдэнэ. Үсний засалтаа өөрчлөөрэй.

Салаа замын эхэнд ирсэн мэт санагдана. Хоёрдмол бодлоо орхих сайн арга бол дэлгүүр хэсэх. Эхний сонголтоор худалдан авалт хийхээс зайлсхий. Заавал шийдвэр гаргах гэж өөрийгөө бүү зовоо. Лхагва гаригаас бүх зүйл хэвэндээ орно. Эцэст нь өөртөө байгаа бүхэндээ сэтгэл хангалуун байж чадвал хамгийн жаргалтай хүн болно.

Эргэн тойрны чинь хүмүүс адармаатай боловч тэдэнтэй учраа ололцох таны бодож байгаа шиг хэцүү биш. Тэдэнтэй ярилцаж, өөрийгөө бодож байгаагаас нь өөр гэдгийг таниулах гээд үз. Лхагва, пүрэв гаригт ухаан санаагаа төвлөрүүлж, дотоод хүчээ хуримтлуулах өдөр. Баасан гаригт хамтрагч эсвэл хөрштэйгээ муудалцаж болзошгүй.

Санамсаргүй зүйл өнгөрсөн үеийн дурсамжийг сэдрээнэ. Танил үнэр, өнгө эсвэл хэн нэгний үг таныг өнгөрсөнд аваачна. Долоо хоногийн дундуур зочид тасрахгүй. Баасан гаригт бүхнийг өөрчилмөөр галзуу, шинэ санаануудаар дүүрэн байна.

Долоо хоногийн эхээр шинэ танилууд гарч ирэх нь. Гэвч тэд бол гар барин мэндэлж, ёс болгож хэдэн үг солилцох танилууд байна. Харин долоо хоногийн дундуур та хоолойгоор татсан их ажилтай байх тул болзоо, үдэшлэгийн талаар бодсоны ч хэрэггүй. Баасан гаригт та эрч хүчтэй болно.

Аар саар асуудлыг түр орхиж, насан туршдаа хамт байх хүмүүс, том зорилгодоо анхаарал хандуул. Лхагва гаригт та эргэн тойрондоо болоод буй зүйлийн учрыг ялгаж салгахтай болно. Пүрэв, баасан гаригт хийх ёстой ажлууд шил шилээ даран гарч ирнэ. Амралтын өдөр үр бүтээлтэй эсвэл ямар ч үр дүнгүй өнгөрөх эсэх нь зөвхөн өөрөөс тань шалтгаална.

Өөрөө өөртөө цаг гаргаж, анхаарал хандуулах муу зүйл биш. Учир нь та бусдын төлөө санаа тавьж, өөрийгөө мартах шахсан байна. Баасан гаригт таалагддаг хүндээ энэ тухай хэлэх тохиромжтой үеийг ашиглаж чадна. Энэ бүхний эцэст бусадтай харилцах хамаагүй амар болсон мэт санагдана.

Асуудлыг тэр дор нь шийдэх гэдэг зан сайн хэдий ч Даваа, мягмар гаригт л лав ашиг тусаа өгөхгүй. Тиймээс энэ үед аливаа зөрчлөөс холуур яв. Асуудал хяналтаас амархан гарч магад. Лхагва, пүрэв гаригт бэрхшээлээс гарах тохиромжтой үе. Гэхдээ зарим зүйл дээр буулт хийх нь зөв. Энэ долоо хоног бүхэлдээ өлмий дээрээ явж буй мэт хянуур байхыг шаардаж байна.

Өөрийгөө сорьж, юу хийж чадахаа мэдэх нь долоо хоногийн гол тоглоом байх болно. Өөрийгөө жинхэнээсээ сорьж чадвал бэрхшээлийг давснаас ялгаагүй. Лхагва гаригт оньсого шиг зүйлийн ээдрээ нэг нэгээр тайлагдаж эхэлнэ. Пүрэв гаригт болж буй бүхнийг эргэцүүлнэ. Амралтын өдрүүдээр олон үйл явдлууд ар араасаа ундарч, амьсгаа авах ч зав өгөхгүй.

Гэр бүлтэй холбоотой асуудлууд анхаарлын төвд байна. Гэр бүлээ, хайртай хүмүүсээ өмгөөлж хамгаалах, хайрлах хүсэл хүчтэй төрнө. Гэр бүлийнхэн дээрээ очих нь хамгийн зөв алхам болно. Боломжгүй бол ядаж холбоо барихыг хичээгээрэй. Лхагва гаригт ирээдүйтэй төслийн санал ирнэ. Амралтын өдөр та бодит ертөнц, хуурамч хүмүүс, яриа өдөх үл таних хүмүүс, гайхалтай найзууд дээрээ эргэн очно.

Таны амьдралын талаарх ойлголт өөрчлөгдөж байна. Энэ бүхэн таны хувцаслалтаас ч ажиглагдана. Үгүй гэж үү? Мэдээж хүмүүстэй харилцах харилцаанд ч мэдрэгдэнэ. Гэхдээ энэ өөрчлөлт таны бодож буйгаас ч өргөн хүрээтэй. Таны хувьд гэнэтийн замбараагүй долоо хоног. Долоо хоногийн сүүлээр тэнцвэргүй дурлалтай учирч магад.

Зүг чиггүй, холион бантан шиг үйл явдлаар дүүрэн долоо хоног. Гэвч өөдрөг хүнд бол энэ бүхэн зугаатай зүйл. Тиймээс гэртээ сайхан хоол хийж, бодлоо цаасан дээр буулгавал болж буй үйл явдлаас түр боловч хөндийрнө. Амралтын өдрүүдээр сонирхолтой шинэ ном олж авна.