Бичлэгийн тоо 3,329
 Хүний өөдөөс буу шагайж зүрхэлсэн хүйтэн сэтгэлтний гарт 20 настны зүрх зогсов. Ёстой л ид шижигнэсэн насандаа хүний хорвоогоос оджээ, Б.Төмөрчөдөр. “Хорьж болдоггүй”, “Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй” хэмээн 20 насыг монголчууд тодотгодог. Хүүхэд насанд байг гэхэд энэ насанд хүргэж өгдөг галт тэрэг байдаг бол хүн бүр сууна. Цэл залуу хан иргэнээ цаг бусаар алдана гэдэг Монголын ард түмэнд том гарз. Төрийн нэрийн өмнөөс Монгол орны муу муухайтай тэмцэж явдаг цагдаа, онцгой байдлын ажилтнууд албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол сүүлийн жилүүдэд бараг тоогоо алдав. Ганцхан жилийн өмнөхөөс жишээ татъя.

2012 оны тавдугаар сард Дорнод айм гийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумын ну тагт улс, сумын хил дамнан дүрэлзсэн том түйм рийг унтрааж яваад дөрвөн аврагч амиа алдаж, нэг нь хүнд түлэгдсэн. Ганц үлээгч аппарат, резинэн цохиураас өөр багажгүй тэднийг улаан гал руу гар ноосон явуулахдаа юм бодсон хүн бий болов уу. Гар, хөл, амыг нь тушаалаар хүлээд явуулдаг болохоос орчин үеийн багаж хэрэгсэл, үгүй ядаж гал, усанд тэсвэртэй хувцсаар хангахдаа анхаарсан бил үү, манай төр. Олон хүний алтан амь аварч, сая саяар үнэлэгдэх эд хөрөнгө, бэлчээр, ой модыг гамшгаас хамгаалж явсан аврагчдыг харин хэн ч, юу ч авраагүй юм. Төр хэдэн төгрөг өгөөд л бүх зүйл дууссан. Үүнээс дөрвөн сарын дараа Аврах тусгай ангийн Тэсэрч дэлбэрэх бодисыг аюулгүй болгох бүлгийн дарга Н.Очирбат бас л тушаал гүйцэтгэж яваад хүнд гэмтэж (нүүрэнд нь төмөр зоогдсон), хөгжлийн бэрхшээлтэй хүн болчихоод байна.

Онцгой байдлын 14 аврагчийг хэн, яагаад “Эрин” эмнэлгийн өргөтгөл дээр ажиллуулав, “Баганат өргөө” компанийнхан яагаад хамгаалалтын тор татаж, аюулгүй байдлыг хангаагүй вэ гээд асуудал олон ч учрыг нь хэн ч олоогүй, хариуцлага хүлээгээгүй, энэ ослоос онцгой байдлын аврагч хохирч үлдсэн нь үнэн. Найман настай охин, хорвоод мэндлэх гэж буй нярай ертөнцийг харахгүй, ухаан алдаж унадаг татдаг аавтай, цэл залуухан бүсгүй хөгжлийн бэрхшээлтэй нөхөртэй болж үлдсэн. Тэдэнд эцгийг нь хэн эрүүл саруул болгож, “Одоо л жаргах нь дээ гэж бодож байтал ийм гайтай юм болчихлоо” хэмээн уйлах бүсгүйн нулимсыг хэн арчиж өгөх ёстой вэ. ОБЕГ, Хууль зүйн яам, Засгийн газар биш гэж үү. Эмчилгээний зардлыг нь гаргаж өгөхгүй байгаа нь ямар учиртай вэ. Гэмтэл гэдэг шүүхийн шийдвэр, эсвэл компанийг мөнгөтэй болохыг хүлээдэг зүйл биш. Нэг цаг, нэг минут, нэг секунд ч хүлээдэггүй юм.

Мэргэжлийн хяналтын байгууллага “Эрин” эмнэлэг, “Баганат өргөө” компанийн удирдлага буруутай гэсэн дүгнэлт гаргасан атал захирлууд нь нохой хуцахын чинээ тоохгүй байгааг Монголын төр мэдэж байгаа болов уу. Эрүүл хүнийг хүнд өвчтэй болгочихоод “Эрин” эмнэлгийнхэн “Нэгэнт сохорчихсон юм бол эмчлүүлэх ямар хэрэгтэй юм бэ” гэж хэлээд, 1.8 сая төгрөг гаргаж өгөхөөс татгалзсан тухай Н.Очирбат ярьсан. Эмч хүний амнаас тийм үг яаж гарав аа. Ер нь ийм үед хохирол барагдуулах тусгай сан байгуулахыг барилгын компаниудаас шаардаж, бусдад балаг тарьсан үед нь тэр сангийн мөнгийг цагдаа, мэргэжлийн хяналт, шүүхийн дүгнэлт, шийдвэр хүлээлгүйгээр гаргаж өгдөг байх хэрэгтэй бололтой. Харин одоо 20 настай цагдаа гэмт хэрэгтэнд буудуулан амиа алдлаа. Цагдаагийн дамжаа төгсөөд хоёрхон сар болж буй энэ залуугийн ээж, дүү хоёрт нь тэтгэмж гэж таван сая төгрөг өгөх юм байна. Энэ мөнгөөр талийгаачаа нутаглуулаад л дуусна. Чандарлуулахад хамгийн багадаа хоёр сая, газар авахад 1.5 сая төгрөгийн төлбөр төлнө. Гэтэл оршуулгын тэтгэмж гэж дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсээс 148.500 төгрөг олгодог аж. Хөдөөгийнхний унадаг хятад мотоциклийн үнэтэй дүйцэх амь гэж байх уу.

Монгол хүний үнэ цэнэ ийн хөсөр уначихсан байгаа учраас хэн дуртай нь буу шагайж, толгой дээрээс нь тоосго унагаж, машинаар дайрч, гэртэй нь шатааж байгаа юм биш үү. Энэ залуу төрийн албан хаагч, тэгээд үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан болохоор таван сая төгрөг ар гэрийнхэнд нь олгох нь. Тэгвэл хувийн компанийн ажилтан, жирийн иргэн бусдын буруугаас амиа алдвал яах вэ. Амь насных нь хохирлыг хэн барагдуулах вэ. Өмнөговь аймгийн Баяндалай сумын Хөхтолгой гэдэг газарт нутаглаж байсан малчин айлыг 2012 оны есдүгээр сард “Терра энержи” компанийн согтуу жолооч дайрч, гэрт байсан гурван эмэгтэй, нэг хүүхдийг хөнөөсөн. Ослын дараа сумын Засаг дарга нь оршуулгын зардал гэж дөрвөн сая төгрөг өгснөө буцаагаад авчихсан гэж байгаа. Засаг дарга бол суманд төрийг төлөөлж буй хүн. Ямар дүүрчихсэн толгой гэхээрээ ийм юм хийдэг юм, бүү мэд. “Терра энержи”-г цагдаагийн байгууллага хариуцагчаар татаагүй. Ингээд дөрвөн хүний алтан амийг хариуцах эзэн гарсангүй. Хотоос жолооч дуудаж аваачин, машинаа бариулж ажлаа хийлгэчихээд хариуцлагыг нь үүрэлцэхгүй гэж байгаа компанийг зүгээр өнгөрөөж болно гэж үү.

Айлын малыг дайраад алчихсан бол эзэн нь “Өндөр ашиг шимтэй мал байсан юм” гээд бөөн мөнгө нэхэж, шүүхдэх нь тодорхой. Тэгэхэд хүнийг яагаад малаас дор үзнэ вэ. Эрдэнэт хүний амийг мөнгөөр хэмжих аргагүй ч цаг бусаар хорвоог орхисон аав, ээж, ах дүү, үр хүүхэд, хань, ажилтныхаа амийг мөнгөөр тооцож нэхэмжлэхгүй юм бол өөрөөр яана гэж. Нэгэнт босгоод ирэхгүй ч гэлээ тэр хүний хийж бүтээх байсан ажил, баялгийг мөнгөөр тооцож, гомдлоо дундалдаг аргыг гадаадын олон орон хэрэглэж байна. Эрүүл мэндийн эдийн засаг гэж нэрлэж буй энэ аргыг улс орнууд өөр өөрийнхөөрөө боловсруулжээ.

Австрали гэхэд VSL (Value of Statistical Life) буюу хүний амьдралын статистик үнэ цэнийг тогтоохдоо өөрийн орны иргэдийн дундаж наслалтаас уг хүний насалсан насыг хасаж, гарсан тоог улсынхаа нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий тоогоор үржүүлэн гаргадаг аж. Үүгээр бол Б.Төмөрчөдөрийн амь насны үнэлэмж 137978 ам.доллар (194 сая 272 мянга 601 төгрөг) болж байна. Энэ онд нэг монгол хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 4934 ам.долларт хүрнэ гэсэн эдийн засагчдын тооцоо бий. Тэгвэл энэ үнэлэмж 221537 ам.доллар болж нэмэгдэнэ. Хууль дүрмээ мөрдүүлж, Үндсэн хуулиар олгосон амьд явах эрхийг хангаж чадаагүй төр энэ мөнгийг гаргаж өгдөг байх ёстой. Дараа нь түүнийгээ буруутай иргэн, байгууллагаас гаргуулж, татвар төлөгчдийн мөнгийг төсөвт буцааж оруулна биз. Ард түмэн үгүй бол төр үгүй билээ. Ард түмнийхээ амь насыг үнэлж хайрла.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7179993/35b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1629 Монгол киноны дуунууд Youtube хуудаснаас устаж эхлэв 2013-04-12 13297
1628 Хэт холын марафонд монголчууд амжилттай оролцов 2013-04-12 13487
1627 Зөн билэгтэн ВИТ МАНО Монголд ирэх нь 2013-04-12 12724
1626 Английн “Is Tropical” хамтлаг Монголд айлчилна 2013-04-12 12176
1625 Б.АЛДАР: МИНИЙ БҮТЭЭСЭН ДОХ-ЫН ВАКЦИН МОНОПОЛЬ ҮЙЛДВЭРИЙН АШГИЙГ БУУРУУЛЖ , ӨВЧТӨНҮҮДЭД ТУС БОЛСОН [2] 2013-04-12 10979
1624 АЯГА КОФЕНИЙ ТҮҮХ 2013-04-09 15169
1623 СУПЕР ЛИГИЙН “БҮХ ОДДЫН ТОГЛОЛТ” БОЛЛОО 2013-04-09 13409
1622 ӨСВӨРИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ШИГШЭЭ БАГИЙНХАН АЗИЙН АВАРГАД ОРОЛЦОХООР МОРДОНО 2013-04-09 12364
1621 Үндэсний Үйлдвэрлэлийн шинэ сонголт “Oulen” цамц 2013-04-09 14801
1620 Таван оронд суралцах ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН шалгаруулалт зарлалаа 2013-04-09 11953
1619 С.БАТЦЭЦЭГ: БИ ХҮНТЭЙ БАРИЛДАХДАА ХЭЗЭЭ Ч АЙЖ БАЙГААГҮЙ 2013-04-09 12175
1618 ТАВ ДАХЬ ЖИЛИЙН ХОЁР ДАХЬ ШАЛГАРУУЛАЛТ БОЛЛОО 2013-04-05 12857
» МОНГОЛ ХҮНИЙ АМЬ ЯМАР ҮНЭТЭЙ ВЭ 2013-04-05 10636
1616 “Эзэгнэгч” кино Каннын наадамд оролцоно 2013-04-05 12539
1615 С.САРАНЦАЦРАЛТ:БИ БАЙГАЛЬ ДЭЛХИЙ Н ЗААСАН ЗҮГ РҮҮ Л УРСАЖ АМЬДАРСАН [1] 2013-04-04 10269
1614 Монголын БОИНГ -ийг угсарч дуусаж байна 2013-04-04 12346
1613 Онлайн парламентийн 22 дугаар тойрогт хамгийн их хүн нэр дэвшиж байна 2013-04-04 12405
1612 М.НЯМЖАРГАЛ ИХ МАСТЕР БОЛЛОО 2013-04-04 12520
1611 Мартин Якобсен: Монголд жааз хөгжим асар хурдацтай хөгжих боломжтой 2013-04-04 13062
1610 Оросууд Монголоор дамжуулан Хятадад нефть нийлүүлэх үү 2013-04-02 13109
배너신청
자생병원

배너신청