Бичлэгийн тоо 3,329

 Өнгөрсөн бямба гаригт Эмч нарын өдөр тохиолоо. Дэлхийн эмч нарын өдрөөр Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шилдэг эмч нарыг шалгаруулдаг “Алтан чагнуур” ёслол, хүндэтгэлийн ажиллагааг гурав дахь жилдээ зохион байгуулав. Манай улс энэ өдрийг цагаан нөмрөгт эмч нартаа талархах өдөр болгон тэмдэглэдэг юм.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Өнөөдөр эмч нар маань алжаал ядаргаагаа умартах, ажил хөдөлмөрөө үнэлүүлэх өдөр. Бид өмнө нь эмч нараа ажиллах хүчин гэдэг талаас нь харж “Хийгээд бай” гэдэг шаардлага л тавьж ирсэн. Гэвч эмч нар бусдын л адил уйлж, дуулж, баярлаж, гомддог шүү дээ. Тиймээс бид тэднийгээ хүн гэдэг талаас нь анхаарах цаг болжээ. Цаашид эмч нарын ажиллаж амьдрах бүхий л нөхцөлийг хангах үүднээс салбарынхантайгаа нягт харилцаатай ажиллахаа амлаж байна” хэмээгээд 2013 оны “Алтан чагнуур”-ын анхны эзнийг зарлалаа.

П.Н.Шастины нэрэмжит улсын III төв эмнэлгийн дотоод шүүрлийн булчирхайн эмч Г.Оюунгэрэл дотор судлалын анхны “Алтан чагнуур”-тнаар тодров. Тэрбээр “Шагнал хүнд том хариуцлага авчирдаг. Цаашдаа дотоод шүүрлийн болон чихрийн шижин өвчнийг анагаахын тулд хүч чадлаа дайчлан ажиллах болно” гэв. Шагналыг үнэмлэх, энгэрийн тэмдэг, HP брэндийн зөөврийн компьютер, эмч хүний гол багаж болсон чагнуур дагалддаг байна. “Алтан чагнуур” шагналд нийслэл, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нэр дэвшин өрсөлджээ. Энэ өдөр нүд, нүүр ам, сэтгэцийн эмгэг, халдварт өвчин, арьс судлал зэрэг анагаах ухааны салбарын 15 эмч “Алтан чагнуур”-тай боллоо.

Энэ удаад ”Алтан чагнуур”-ын эзнээр эмэгтэйчүүд түлхүү тодорсон ч эрчүүд маань шилдэг гэдгээ баталсан. Дүрс оношилгоо судлалын төрөлд “Ачтан” клиникийн эмнэлгийн Онош зүйн тасгийн эрхлэгч Ц.Бадамсэд, Яаралтай тусламжийн төрөлд Улсын I төв эмнэлгийн Яаралтай тусламж, сургалт арга зүйн төвийн зөвлөх эмч Ц.Ганбат нар эрчүүдээ төлөөлөн шилдгээр шалгарав. Харин хөдөө орон нутгийн эмнэлгийн шилдгийг тодруулахад Сэлэнгэ аймаг тэргүүлж, сумын эрүүл мэнд гэсэн төрөлд тус аймгийн Ерөө сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч Э.Нинжбадам “Алтан чагнуур” хүртэв.

Сэтгэцийн эмгэг судлалын төрөлд шагнал хүртсэн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, IV клиникийн эрхлэгч Н.Отгонтой цөөн хором ярилцлаа.

-“Алтан чагнуур” хүртсэнд тань баяр хүргэе. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүстэй ажиллаад хэдэн жил болж байна. Өөрийн мэргэжлийн онцлогийн талаар товч танилцуулахгүй юу?

-Баярлалаа. Би мэргэжлээрээ 24 дэх жилдээ, эрүүл мэндийн салбарт 33 жил ажиллаж байна. Сэтгэцийн өвчтэй, өөрийгөө хянах чадваргүй хүмүүсийг сувилж эмчилнэ гэдэг бол эмч болсны бахархал гэж би боддог. Сэтгэцийн өөрчлөлттэй хүнтэй ажиллахад хүндрэлтэй ч энэ мэргэжлээрээ би өдий олон жил ажиллахдаа нэг ч өдөр халширч үзээгүй.

-Дэлхийн хоёр хүн тутмын нэг нь сэтгэцийн өвчтэй гэсэн судалгаа байдаг юм билээ. Монголд энэ төрлийн өвчтэй хүн хэр олон байна. Сэтгэцийн эмгэг үүсэх шалтгаан нь юу байдаг вэ?

-Сүүлийн үед сэтгэцийн өвчтэй хүний тоо нэмэгдэж байгаа нь Монголын төдийгүй дэлхий дахины мэргэжилтнүүдийн сэтгэлийг зовоосон асуудлуудын нэг болоод байна. Манай улсад сэтгэцийн өвчлөлтэй 30 гаруй мянган хүн байгаа гэдэг. Хүний сэтгэцэд өөрчлөлт гарахад нөлөөлж буй маш олон хүчин зүйл бий. Тиймээс ч сэтгэцийн эмгэг үүсэх шалтгааныг 60 гаруй онолоор тайлбарладаг юм.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7168677/b7a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1609 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
1608 Хүрзтэй, хөнжилтэй “хөрөнгө оруулагчид” айсуй 2013-04-02 12440
» Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
1606 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
1605 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12258
1604 “Улаанбаатар метро” төслийг дэмжив 2013-03-29 13371
1603 Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ 2013-03-29 13894
1602 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
1601 "БААТАР" Батаарыг байртай болгоё, МАН-ынхан 2013-03-28 11808
1600 Найрааны хэргээр хөөгдсөн Өвөрмонгол сүмоч дахин барилдана 2013-03-28 12531
1599 Ш.СОДБИЛЭГ: YOUTUBE БОЛ МИНИЙ БАГШ 2013-03-28 13786
1598 МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
1597 Хоцрогдсон шон буюу аминд халтай “дэн буудал” 2013-03-27 13598
1596 Далай ламын цахим хуудас монгол хэлээр 2013-03-27 14153
1595 ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД 2013-03-26 11769
1594 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
1593 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
1592 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
1591 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
1590 ХАКҮХО: ДАРААГИЙН ЗОРИЛГО АСАШЁОРЮҮГИЙН 25 ТҮРҮҮГ ДАВАХ 2013-03-25 8987
배너신청
자생병원

배너신청