Бичлэгийн тоо 497

Дэлхийн олон орны хүүхэд багачуудын ширээний ном болсон “Робинзон Крузо” ном нь 1719 оны дөрөвдүгээр сарын 23-нд “Йоркийн далайчин Робинзон

Крузогийн амьдрал ба ер бусын адал явдал” нэртэй анх хэвлэгдсэн түүхтэй. Хэвлэгдсэн даруйдаа уншигч олны талархлыг хүлээж гуравхан сарын дотор дөрвөнтээ хэвлэгдэж шуугиан тарьж байсан энэ ном хожим дэлхийн бараг бүх хэлнээ орчуулагдсан гэдэг. “Хүн төрөлхтөний тэн хагас нь хүүхэд насандаа “Робинзон Крузо”-г  уншсан байдаг” гэлцдэг нь оргүй үг бус болов уу.

            Тэгвэл энэхүү алдарт бүтээлийн зохиогч Даниэл Дефо /Daniel Defoe 1660-1731/ нь Фо овогтой махны худалдаачны гэр бүлд төрсөн бөгөөд залуу насандаа олон ажил сольж хийн өөрийгөө “эрж” байсан тухай түүний түүх намтарт тэмдэглэсэн нь бий. Шашны номлогч болох гэж үзээд бүтэхгүй болохоор нь наймаачин болохоор шийдсэн боловч ашиг олохоосоо илүү өр зээлд баригдаж мөн л бүтэлгүйтсэн аж. Харин дөч хүрсэн хойноо сэтгүүлчийн хөдөлмөрт хүчээ сорьсон нь түүний нуугдмал авьяасыг илрүүлэн олны танил болгосон хэмээдэг билээ. Бийр бэхтэй нөхөрлүүлсэн энэ ажил нь түүнд яг тохирч байсан бөгөөд сэтгүүлчээс зохиолч болсон тэрээр жинхэнэ нэрээ нуухын тулд сурвалжит язгууртны байдалтай Де Фо хэмээсэн нэрээр зохиол бүтээлээ хэвлүүлж байжээ.

Далан нэг  наслахдаа улс төр, эдийн засаг, далайн аялал зэрэг олон төрөл зүйлээр нийт 250 гаруй зохиол бүтээл бичиж туурвисан асар хөдөлмөрч энэ зохиолч хэзээ ч жуулчин байгаагүй юм. Харин бараг 60 шүргэх насандаа дэлхийн сонгодог утга зохиолын түүхэнд “Робинзон Крузо” хэмээх алдарт бүтээлээ бэлэглэж нэрээ үүрд мөнхөлсөн энэ эрхмийг Английн тагнуулын байгуулагын удирдагч байсан тухай нь тэр бүрий уншигчид мэддэггүй билээ.

Англи орныг бүхэлд нь тор мэт сүлжсэн нарийн нягт туршуулын сүлжээ бүхий тагнуулын байгууллага байгуулж тэргүүнээр нь олон жилийн туршид чадварлаг ажиллаж байсан түүний энэхүү нууц намтар нь хэдэн арван жилийн дараа л нийтэд ил болсон билээ. Тэрээр зөвхөн английн дотоодод төдийгүй хилийн чанадад, тэр дундаа Парис, Тулон зэрэг хотуудад мэдээлэл цуглуулах төв байгуулан амжилттай ажиллуулж байжээ.

Тэрээр английн тусгай албыг 10 шахам жил гайхмаар чадварлаг удирдаж байсан бөгөөд 70 гарсан хойноо ч тэр тагнуулчийн авьяас билгэ, мэргэжлийн ур чадвараа ашиглан татварын албанаас бултаж ор сураггүй алга болж байсан тухай Кембриджийн их сургуулийн доктор, тагнуулын түүх судлаач Кристофер Эндрю “Английн тагнуулын алба үүсэн байгуулагдсан түүх” номдоо тэмдэглэсэн байдаг.

Үргэлжлэлийг дараах блогоос уншина уу. http://www.soronzon.blogspot.com/

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/716602/51f/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал Монголын нууц товчоо Levi`s 2008-08-25 107664
77 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 3) Levi`s 2008-10-08 8696
76 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 2) Levi`s 2008-10-08 8790
75 ХАРРИ ПОТТЕР БА НУУЦ ЄРЄЄ (Бvлэг 1) Levi`s 2008-10-08 9054
74 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг17) Levi`s 2008-10-08 8139
73 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг16) Levi`s 2008-10-08 8601
72 “ЭЭЖ ЭЭ, САЙН БАЙНА УУ” [2] Boog_3399 2008-09-30 10762
71 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг15) Levi`s 2008-09-29 8592
70 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг14) Levi`s 2008-09-29 8885
69 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг13) Levi`s 2008-09-29 8830
68 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг12) Levi`s 2008-09-29 8927
67 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг11) Levi`s 2008-09-29 8607
66 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг10) Levi`s 2008-09-29 8516
65 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг9) Levi`s 2008-09-29 8899
64 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг8) Levi`s 2008-09-29 9144
63 “ТУНГАЛАГ ТАМИР” РОМАНААС ТҮҮСЭН ШҮР СУВД Boog_3399 2008-09-25 12969
62 БИ СҮНДЭВ ЖАНЖНЫ ХИЛЧИН ЦЭРЭГ Boog_3399 2008-09-16 11235
61 bidnii tuuh [1] mongol0904 2008-09-15 11074
» “Робинзон Крузо”-г зохиогч буюу Даниэл Дефогийн нууц намтар Boog_3399 2008-09-12 12150
59 ХАРРИ ПОТТЕР БА ГYН УХААНЫ ЧУЛУУ (Бvлэг7) file Levi`s 2008-09-08 9012
58 МАШИНД "НУГАСГҮЙ" МАРШАЛ ТИТО Boog_3399 2008-08-31 11185
배너신청
자생병원

배너신청