Мэдэгдэл
БНСУ-д хууль бусаар оршин сууж буй иргэдийн тухайд засгийн газраас туслах бодлого өдийг хүртэл төлөвлөгдөөгүй юм.
Гэтэл АНУ 11 сая хүрсэн хууль бус оршин суугчдад туслах “Цагаачлагчдын цогц хууль”-г парламентд өргөн барьж хуульчлах ажиллагаанд орчихсон яваа ба Солонгосын засгийн газрын хувьд ч хууль зөрчсөн оршин суугч боловч 180000 –д хүрсэн хууль бус оршин суугчдын асуудал улсын дотоодод бий болсон нөхцөлөөс нүүр буруулах аргагүй байдалтай байна. Үүнтэй холбогдуулан тус өмгөөллийн товчооноос тун удалгүй яригдаж болох хууль бус оршин суугчдад туслах бодлого гарахад бэлтгэн урьдчилан тусламж авах бүхий л нөхцөлийг санал болгож туслана гэдгээ мэдэгдэж байна.
Улмаар хууль бусаар оршин суугч нь туслах бодлого хэрэгжих үед заавал хэрэг болохуйц материалуудыг урьдчилан бэлдэх хэрэгтэй юм.
Хууль ёсны визээр хил нэвтрэн орж ирсэн боловч визний хугацааг хэтрүүлэн хууль бус оршин суугч болсон тохиолдолд хилээр нэвтэрч орж ирэх үед тэмдэглэгдсэн лавлагаа заавал бэлдсэн нь хэрэгтэй. Хууль бусаар оршин суугчдад туслах бодлого хэрэгжихээр болсон тохиолдолд тогтоосон хугацаагаар зааг тогтоож түүнээс өмнө Солонгост орж ирсэн хүмүүсээр зааглах нь дамжиггүй.
Хэрвээ энэхүү бодлого хэрэгжиж эхэлснээс хойш орж ирсэн бүртгэлээ лавлагаа хүсвэл ихээхэн цаг хугацаа орох учраас урьдчилан хүсэлтээ гаргаж лавлагаагаа авсан нь дээр юм.
Түүнчлэн нууцаар хил нэвтэрсэн тохиолдолд өөр аргаар хил нэвтэрсэн байдал, оршин суусан байдлаа батлах ёстой болно. Тиймээс хамгийн боломжтой бүхий л аргаараа Солонгост оршин суусан хугацаагаа нотлох материалаа цуглуулах нь давуу тал болно.
Мөн хугацаа нь дууссан паспортоо сайн хадгалж байр түрээсэлсэн гэрээ, банкны гүйлгээний нотлогоонуудаа ч сайн цуглуулах хэрэгтэй юм.
Төрсний гэрчилгээг орлох ам бүлийн тодорхойлолт зэргийг ч урьдчилан бэлтгэх хэрэгтэй. Татвар төлж байсан баримт байвал бас их тустай байх болно. Одоог хүртэл орлогын татвар төлж байгаагүй бол даруйхан төлж эхлэх нь зүйтэй байх. Түүнчлэн хууль бусаар оршин суугчдад оногдох торгуулийн хэмжээ 2 саяаас давахгүй хэмээн тооцож байгаа. Гэхдээ удаан хугацаагаар төлөөгүй татвар, мэдэгдэх үйлчилгээний зардал, торгууль, өмгөөлөгчийн зардал, ДНК-ны шинжилгээ, улс тус бүрийн тодорхойлолт зэргийг нэгтгэвэл багагүй үнийн дүн гарч ирэх ба эдийн засгийн боломжгүй хүмүүс одооноос ч хамаагүй мөнгөө хуримтлуулж бэлтгэх нь зүйтэй байх.
Дээрхээс бусад нарийвчилсан зүйлүүдийг тус өмгөөлөгчийн товчооруу утсаар холбогдон эсвэл шууд ирж зөвлөгөө авна уу. Зөвлөгөө авсан иргэдийн нууцыг чандлан хадгалах болно.
Ханху олон улсын өмгөөлөлийн товчоо
Холбогдох утас: 02-3283-8800 FX 02-3283-0288 hayag-2shugam 대림역 1gats