Бичлэгийн тоо 3,329

 Хүмүүний хөргийг цаасан дээр буулгах тийм ч амар биш. Тухайн хүнийхээ дүр төрхийг яг байгаагаар нь амьд мэт дүрслэхэд багагүй авьяас, ур чадвар, мэдрэмж шаарддаг нь лавтай.

Үе үеийн хар зургийн мастеруудын залгамж халаа болсон нэгэн залуу авьяастныг танилцуулж байна. Манай шинэ танил Ш.Содбилэг МУИС-ийн Мэдээлэл технологийн сургуулийн нэгдүгээр курсийн оюутан.

-Хар зургийг хэзээнээс сонирхсон бэ?

-Цэцэрлэгт байхаасаа л зураг сонирхдог байсан. Зурагтаар хүүхэлдэйн кино гарахаар өмнө нь дэвтэр, харандаагаа барьж суучихаад баатруудыг нь дуурайлгаж зурдаг байлаа. Энэ сонирхлоо хөгжүүлж, мэргэжлийн түвшинд зурдаг болохоор хар зургийн арга техникүүдээс суралцаж байна.

-Ур чадвараа дээшлүүлэхийн тулд юу хийж байна вэ?

-Хэдэн жилийн өмнө хар зургийн сургалтад хэд хоног хамрагдсаныг эс тооцвол ерөнхийдөө интернэтээс суралцаж байна. YouTube бол миний багш л гэсэн үг. Тэнд дэлхийн алдарт хөрөг зураачдын уран бүтээлээ туурвиж буй бичлэг болоод хар зургийн арга техник гээд бүх зүйл бий.

-Байгаль дээрх олон өнгийг хослуулан гайхалтай бүтээл туурвиж болох байтал хар зураг сонирхсон нь ямар учиртай вэ?

-Хар, цагааныг өнгөний хаан, хатан гэдэг. Хөрөг зурахад энэ хоёр өнгө их зохицдог юм. Гэхдээ саяхан өнгийн харандаагаар нэг хөрөг зурсан. Хар, цагаанаар зурахаас илүү ажиллагаатай юм билээ. Цаашид өнгөт зураг зурах санаа байгаа. Мэргэжлийн зураач биш болохоор дутагдалтай зүйл их байна.

-Хөрөг зурахдаа өөрөө ихэвчлэн нүднээс нь эхэлдэг юм билээ. Ер нь хөрөг зурахад юу нь хамгийн хэцүү байдаг вэ?

-Нүд, үс зурахад нарийн ажиллагаа ихтэй. Нүдийг нь гоё зурвал тухайн хүний төрх илүү тод гардаг. Ямар нэг зүйлийг нь бодит байдлаас өөр зурж, тэр хүнийг доромжилж болохгүй. Тиймээс нарийн ажиглалт, мэдрэмж чухал. Зарим хүн намайг photoshop ашигласан гэдэг. Тэгэхээр нь зурж байгаа бичлэгээ фэйсбүүк хуудастаа тавьсан.

Түүний фэйсбүүк хуудаст маш олон хүн зургаа зуруулах хүсэлтэй байгаагаа бичсэн байсан. Фэнүүдийнхээ хүслийг хэзээ биелүүлэхийг нь түүнээс лавлахад “Нэг хөргийг 3-5 цаг зурдаг болохоор хичээлийнхээ хажуугаар тэр болгоныг зурах боломжгүй. Зурах ур чадвараа илүү дээшлүүлж байгаад цаашид зурна” гэлээ. Түүний бүтээлийг сонирхож буй хүмүүс фэйсбүүкийн Sod Depiction хуудсаар холбогдож болох аж.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7158248/85e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1609 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
1608 Хүрзтэй, хөнжилтэй “хөрөнгө оруулагчид” айсуй 2013-04-02 12440
1607 Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
1606 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
1605 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12258
1604 “Улаанбаатар метро” төслийг дэмжив 2013-03-29 13371
1603 Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ 2013-03-29 13894
1602 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
1601 "БААТАР" Батаарыг байртай болгоё, МАН-ынхан 2013-03-28 11808
1600 Найрааны хэргээр хөөгдсөн Өвөрмонгол сүмоч дахин барилдана 2013-03-28 12531
» Ш.СОДБИЛЭГ: YOUTUBE БОЛ МИНИЙ БАГШ 2013-03-28 13786
1598 МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
1597 Хоцрогдсон шон буюу аминд халтай “дэн буудал” 2013-03-27 13598
1596 Далай ламын цахим хуудас монгол хэлээр 2013-03-27 14153
1595 ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД 2013-03-26 11769
1594 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
1593 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
1592 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
1591 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
1590 ХАКҮХО: ДАРААГИЙН ЗОРИЛГО АСАШЁОРЮҮГИЙН 25 ТҮРҮҮГ ДАВАХ 2013-03-25 8987
배너신청
자생병원

배너신청