Бичлэгийн тоо 3,329

 Малайз Улс дахь Монголын оюутан, залуучуудын  Холбооны 2 дугаар чуулга уулзалт 3 дугаар сарын 23-ны Бямба гарагт Куала Лумпур хотын СЭГИ их сургуулийн хурлын танхимд боллоо. Уг чуулга уулзалтад Малайзын их, дээд сургууль, англи хэлний курст суралцаж байгаа 300 гаруй монгол оюутныг төлөөлсөн 150 гаран оюутан залуус оролцов. 

Чуулганаар Холбоо байгуулагдсанаас хойшхи нэг жилийн хугацаанд өөрийн иргэд, оюутан залуусын эрх ашгийг хамгаалах, эх орноо сурталчлах, Монголоос ирсэн хүмүүст тусламж дэмжлэг үзүүлэх талаар хийж гүйцэтгэсэн ажлын тайланг хэлэлцэн, Холбооны дүрмийг шинэчлэн баталсан болно. 

Дээрх чуулга уулзалтад Малайз Улсыг хавсран суух Элчин сайд  Ч.Баттөмөр оролцож, улс орны сүүлийн үеийн байдал, Монгол-Малайзын хоёр талын харилцаа, гадаадад байгаа монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлээр шинэчлэлийн Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, чөлөөт ярилцлагын хэлбэрээр сонирхсон асуултад нь хариу өглөө. 

Сүүлийн үед зарим оюутан залуус өөрсдийн болгоомжгүйгээс хар тамхины холбогдолтой хэрэг төвөгт орооцолдох, эд зүйл, баримт бичгээ үрэгдүүлэх, дээрэмдүүлэх, осол эндэлд өртөж байгаа талаар мэдээлэл солилцож, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байдаггүй энэ улсад тус Холбооны үүргийг улам нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь өргөтгөн, төрөөс боломжтой бол санхүүгийн талаар дэмжих шаардлагатай байгаа талаар төлөөлөгчид чөлөөтэй санал солилцлоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ. 
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7155466/e8b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1609 ТАМХИНЫ ТУХАЙ ХУУЛИЙН СҮРД ДАРАГДСАН ХОЁР ХУУЛЬ 2013-04-02 12995
1608 Хүрзтэй, хөнжилтэй “хөрөнгө оруулагчид” айсуй 2013-04-02 12440
1607 Эмийг чагнадаг “Алтан Чагнуур” 2013-04-01 13194
1606 Автомашинаас татгалзсан иргэд нэг өдрийг цэвэр агаарт алхаж өнгөрүүлэв 2013-04-01 13012
1605 Монгол эмч нарын “бүтээсэн” хуруу шилний хүүхэд дөрвөн сар хүрлээ [1] 2013-04-01 12258
1604 “Улаанбаатар метро” төслийг дэмжив 2013-03-29 13371
1603 Монголд анх удаа хүзүүнд хиймэл нугалам суулгах хагалгаа хийлээ 2013-03-29 13894
1602 Хакүхо Японы Ерөнхий сайдтай уулзав 2013-03-29 13150
1601 "БААТАР" Батаарыг байртай болгоё, МАН-ынхан 2013-03-28 11808
1600 Найрааны хэргээр хөөгдсөн Өвөрмонгол сүмоч дахин барилдана 2013-03-28 12531
1599 Ш.СОДБИЛЭГ: YOUTUBE БОЛ МИНИЙ БАГШ 2013-03-28 13786
» МАЛАЙЗ УЛС ДАХЬ МОНГОЛЫН ОЮУТАН, ЗАЛУУЧУУДЫН ХОЛБООНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛОВ 2013-03-27 12382
1597 Хоцрогдсон шон буюу аминд халтай “дэн буудал” 2013-03-27 13598
1596 Далай ламын цахим хуудас монгол хэлээр 2013-03-27 14153
1595 ФЭЙСБҮҮКЧ ТАМИРЧИД 2013-03-26 11769
1594 МИАТ компанийн онгоц Москвад саатлаа 2013-03-26 12865
1593 Монголын хип хопыг дэлхийд сурталчлах “Mongolian bling” 2013-03-26 12756
1592 “Улаанбаатар Сонгдо” эмнэлэг 3D аппаратаар эртний мумиг судалжээ 2013-03-25 12987
1591 ХОККЕЙЧИД “CHALLENGE CUP”-ААС АНХНЫ МЕДАЛИА АВЛАА 2013-03-25 11867
1590 ХАКҮХО: ДАРААГИЙН ЗОРИЛГО АСАШЁОРЮҮГИЙН 25 ТҮРҮҮГ ДАВАХ 2013-03-25 8987
배너신청
자생병원

배너신청