Бичлэгийн тоо 2,391
Ким Чен Ир баярын парадад оролцсонгүй

Улсынхаа үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан баярын парадад БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир оролцсонгүй гэж “Новости” Пхеньян дахь эх сурвалжаас иш татан мэдээлэв. Эл мэдээллийг Франс пресс агентлаг ч нотолжээ.

Ким Чен Ир сүүлийн 20 гаруй хоног олон нийтийн дунд үзэгдэхгүй байгаа нь түүний эрүүл мэндийн байдал дордсонтой холбоотой юм биш үү гэсэн таамаглалыг сэтгүүлчид дэвшүүлж буй. Эл таамаглал 60 жилийн ойн баяр ёслолын үеэр нэг бол батлагдана, үгүй бол няцаагдана гэж дэлхийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд дамжуулж буйг “Өнөөдөр” өмнө уламжилсан билээ.

Ийм арга хэмжээнд төрийн тэргүүн нь үл оролцох нь маш чухал шалтгаантай байж таарна гэж ажиглагчид тэмдэглэж байна. “Нью-Йорк таймс”-т бичсэнээр, чихрийн шижин, зүрхний өвчтэй Ким Чен Ирийн бие наймдугаар сарын 22-нд муудсан болохыг Бээжинд суугаа БНСУ-ын нэрээ нууцалсан нэгэн дипломатчаас иш татан Өмнөд Солонгосын хэвлэлүүдэд мэдээлжээ. Чухам тэр өдрөөс хойш Хойд Солонгосын лидерийн эрүүл мэнд тун базаахгүй байгаа гэнэ. Хятадаас Пхеньянд таван эмч очсон тухай ч эх сурвалжууд мэдээлж амжсан юм.

Ким Чен Ирийн амь дээсэн дөрөөн дээр байгаа тухай АНУ-ын тагнуулын байгууллага өчигдөр мэдэгдлээ. АР мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагчийн тархинд цус харвасныг харуулах мэдээллийг тусгай албадын шугамаар авсан хэмээн тус байгууллагын албан ёсны төлөөлөгч хэлсэн ч дэлгэрэнгүй тайлбар өгөхөөс цааргалжээ.

Хойд Солонгосын талаар судалдаг Японы шинжээч, профессор Тошимицу Шигемура саяхан хэвлүүлсэн номондоо Ким Чен Ирийг бүр 2003 оны намар өөд болсон гэж нотолжээ. Түүнийг тэр цагаас өдийг хүртэл орлон тоглогчдоор орлуулж буй хэмээн япон эрдэмтэн үзсэн байна. БНСУ-ын Засгийн газрын албаны хүн Ёнхап агентлагт өгсөн ярилцлагадаа “Ким Чен Ир эрүүл мэндийн асуудалтай буй нь бараг илэрхий боллоо” гэж өгүүлжээ. Гэхдээ хараахан амьсгал хураачихаагүй байгаа гэж уг албаны хүн нотолсон аж.

Тэгвэл Пхеньянд энэ бүх мэдээллийг ямар ч үндэслэлгүй, Өрнөдийн хэвлэл мэдээллийнхний хуйвалдаан хэмээн үзэж байгаа гэнэ. Ким Чен Ир хүндээр өвчилсөн гэх яриаг Хойд Солонгосын дипломатч лхагва гаригт няцаалаа. Японтой тогтоосон харилцааны асуудал эрхэлдэг Сон Ир Хо хэмээх уг дипломат ажилтан “Энэ бүх нийтлэлийн зорилго нь үнэний үнэргүй мэдээлэлд олон нийтийг итгүүлэхэд оршиж байгаа гэдэгт итгэлтэй байна. Өрнөдийнхөн өмнө нь ч худал яриа тарааж байсан шүү дээ” хэмээн Японы “Киодо” агентлагт мэдэгджээ. Ким Чен Ирийн эрүүл мэндийн талаар сүүлийн өдрүүдэд дэвшүүлсэн янз бүрийн таамаглалд Хойд Солонгосын тал албан ёсоор анх удаа няцаалт өгч буй нь энэ аж.

Цөмийн хөтөлбөрийг нь зогсоох асуудлаар олон улсад тавьж буй хүчин чармайлт сүүлийн үед бэрхшээлтэй тулгараад байгаа. Хэрэв 66 настай Ким авгайн бие чилээрхүү буй нь үнэн бол дээрх асуудал улам л хүндрэлтэй тулгарна гэж Өрнөдөд үзэж байна.

Пхеньяны төв талбайд мягмар гаригт болсон баярын парадыг телевизээр үзүүлсэн бөгөөд БНАСАУ-ын дээрээсээ хоёр дахь хүн Ким Ён Нам тэргүүтэй лидерүүд байлцжээ. Тус улсын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Ким Чен Ир байхгүй буй талаар үг дуугараагүй гэнэ.

Ким дарга таалал төгслөө гэхэд Хойд Солонгосын хямрал эцэслэхгүй гэж зарим ажиглагч үзэж байна. Түүний эзгүйд Хойд Солонгос цөмийн асуудлаарх хэлэлцээнд баримтлах стратегиа өөрчлөхгүй байх магадлалтай гэнэ. “Ким Чен Ирийг залгах ямарваа хамтын удирдлага түүний бодлогыг үргэлжлүүлж, цөмийн зэвсгээ бүрмөсөн устгаагүй хэрнээ мөнгө, газрын тос, бордоо гээд боломжит бүхий л хэлбэрээр Өрнөдөөс ашиг унагахыг оролдоно” гэж шинжээчдийн нэг нь хэллээ. Ер нь ч Кимийн бие тааруугаас Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг зогсоох зургаан талт хэлэлцээ олигтой ахицгүй буй гэж Вашингтонд албаны зарим хүн хувийнхаа бодлыг хуваалцсан байна.

Хоёр удаа гэрлэсэн гэх Ким Чен Ир гурван хүүтэй гэдэг. Гэвч тэдэн дотроосоо өөрийгөө залгамжлуулахаар хэн нэгийг нь зориуд сонгон бэлтгээгүй аж. Өөрийн эцэг Ким Ир Сенийг таалал төгссөний дараа төрийн жолоог залгамжлан аваад Ким Чен Ир тасралтгүй 14 жил эрх барьж байгаа юм.

Х.Энх

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/715242/ba8/trackback

profile

herb

2008.09.24 22:27:18
*.129.82.226

ene uhcheesei tegvel hoid korea hatuu hargislal daramtnaas garna
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 24457
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 27981
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 115741
231 Бэрхийг давж амьдар [2] oron_zai 2008-10-13 1950
230 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,орчлон гэдэг,,,,,,,,,,,,,,,, ....Badr Hari..... 2008-10-12 1662
229 Польш Улс руу гэрээт ажилд зуучилж байна. [1] R.Agii 2008-10-09 2700
228 ОРОН НУТГИЙН СОНГУУЛь Munkh-munkh 2008-10-07 2245
227 БНСУ-ын Хүнсний .. "Сникерс",­"Марс", "M&M", "Kит Кат" ..меламин илэрсэн Munkh-munkh 2008-10-07 2466
226 “Чукагийн гудамж”-наас салмааргүй л байлаа... [1] 나이키 2008-10-06 2872
225 Зав алгаа Баабар ахаа /хуулан бичлэг [1] bmbm 2008-10-06 2492
224 solongosiiin gutamshig [1] hjoe 2008-10-04 2608
223 Өв залгамжлагчид [2] ....Badr Hari..... 2008-10-03 2252
222 Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох [1] ora77 2008-10-03 2963
221 Орон сууцны үнэ 15-30 хувиар хямдарчээ /2008-10-01/ jaalhuu 2008-10-02 2707
220 "Lotte Koala" жигнэмэгээс меламин SOS SOS SOS [3] Munkh-munkh 2008-09-29 3107
219 MAXH ogoh zovlogoo [2] ismiraldo 2008-09-29 2091
218 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17201
217 Єглєєнєєс тvvгээд хоёр шуудай л болгосон [1] malchinhuu 2008-09-28 2271
216 Анхаар!!www.sonin.mn вэбсайт дэндэж байна. [4] bmbm 2008-09-28 7159
215 Харийнхан Монголд, манайхан харьд ямар хэрэг үйлддэг вэ? [1] malchinhuu 2008-09-28 3183
214 HELJ OGCH TUSLAACH ARD TUMEEEN [3] guree_g 2008-09-27 1383
213 Монголын сүү ч аюулын харанга дэлдэж байна. [2] oron_zai 2008-09-26 2864
212 " IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2] GER BUL 2008-09-26 1497
211 Mongol zaluuchuuddaa [7] Hansuk 2008-09-26 1716
210 ( Монголын ) Уран Гулгалтын Холбоо Munkh-munkh 2008-09-25 2965
209 Монгол улс хөгжил хэзээ Өмнөд Солонгосын өнөөгийн хэмжээнд очих бол. Munkh-munkh 2008-09-25 3332
208 АЯ ЗОХИОГЧ НАРТ [2] Мичидмаа 2008-09-25 2430
207 таван жил мєрдєн шалгаж, хорьчихоод ''Уучлаарай, бид андуурчихжээ''... [6] bmbm 2008-09-25 2653
206 Солонгост байгаа ч гэсэн Монгол Munkh-munkh 2008-09-24 2397
205 BOLDOG BOLVUU [2] 양&나 2008-09-23 1710
204 Танилгүй монголын ажил бүтэхгүй Levi`s 2008-09-22 2281
203 iim zuiliig xaana bichix ve ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ [1] Capxvv 2008-09-22 2427
202 БИ ЗОРьСОНДОО ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ. Munkh-munkh 2008-09-21 2686
201 ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ daruuhan01 2008-09-17 5000
200 Надаас үл хамаарч эрүүл мэнд минь сүйдсээр [2] oron_zai 2008-09-16 3751
199 Монгол залуус Мvvний шашны гар хєл болж байна [4] oron_zai 2008-09-16 5080
198 Өмнөд хөршид хориглосон “Саньлу”-гийн сүүнээс болгоомжлоорой [1] oron_zai 2008-09-16 3690
197 UILDVERIIN TONOG TUHUURUMCH <MASHIN> [1] KORSCO 2008-09-16 2347
196 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 09 [1] Munkh-munkh 2008-09-15 6997
195 Nulimstai mungu [3] Bond007 2008-09-14 10138
194 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 8 Munkh-munkh 2008-09-13 5799
» Хойд Солонгосын удирдагчийн тархинд цус харвасныг ... [1] Munkh-munkh 2008-09-11 6334
192 Монгол орны ирээдүй улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү та минь ээ!!! [1] bmbm 2008-09-11 8358
191 Zarim Mongolchuud min yamarch khetsuu boloov de [2] Hansuk 2008-09-09 2563
190 АНУ-д Жорж Вашинг­тоны нэрэмжит их сур­гуу­лийн төлбөр нь жилийн 39240 ам.доллар Munkh-munkh 2008-09-09 5719
189 ХҮРТЭХҮЙН УХААН ХИЙГЭЭД ЭНЕРГИЙН ЭРДЭМ [1] Мичидмаа 2008-09-08 5935
188 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА.7 Munkh-munkh 2008-09-08 5202
187 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 6 [2] Munkh-munkh 2008-09-05 4786
배너신청
자생병원

배너신청