Бичлэгийн тоо 3,329

МИАТ
компанийн Нислэгийн шуурхай мэдээллийн удирдлагын төв онгоц саатсан
тухай мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч, техникийн саатлыг засах
сэлбэг хэрэгслийг “Аэрофлот” компанийн онгоцоор хүргүүлсэн. ОМ136 нислэг
орой “Чингис хаан” нисэх буудалд газардана. Нислэг саатсаны улмаас
хуваарьт нислэгээр зорчиж явсан 120 гаруй зорчигч Шереметьево нисэх
буудалд өнжсөн. Москвад цаг агаар муудаж, олон нислэг саатсан тул
зорчигчдыг байрлуулах буудлын хүрэлцээ муу байсан гэж албаны эх сурвалж
мэдээллээ.