Moderator: mgl_300
Бичлэгийн тоо 42,366

Гадаадын ажилчдад зориулсан эрүүл мэндийн даатгал болон эмнэлгийн тусламж үйлчилгээний талаарх танилцуулга

(2009он 8сар 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ)

 

l Эрүүл мэндийн даатгалын санд ямар хүмүүс элсэж орох боломжтой вэ?

Солонгост оршин суугаа /визний байдал хамаарахгүй/ бөгөөд эрүүл мэндийн даатгалд даатгуулаагүй байгаа гадаадын ажилчид болон тэдний үр хүүхэд, оюутан, дүрвэгсэд мөн харъяалалгүй этгээд нь эрүүл мэндийн даатгалын санд элсэж орох боломжтой.

l Та эрүүл мэндийн даатгалын санд элсэн орохын тулд?

Та дараах зүйлүүдийг бүрдүүлэн өөрийн оршин суугаа газрын ойролцоох эрүүл мэндийн даатгалын сангийн салбар байгууллагад очно уу.

1) Гадаад паспортны хуулбар

2) Цээж зураг 2 хувь

3) Элсэлтийн хураамж 10,000вон + эхний сарын даатгалын хураамж 6,000вон=16,000вон

l Та эрүүл мэндийн даатгалын санд элсэн орсноор ямар ямар хөнгөлөлтүүдийг эдлэх боломжтой вэ?

1) Эрүүл мэндийн даатгалын санд элсэж орсны дараахан:

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг хувийн эмнэлэгүүдэд үйлчлүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 60-70%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтарч ажилладаг нэгдсэн эмнэлэгүүдэд үйлчлүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 40%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

2) Даатгалд хамрагдсанаас хойш 3 сарын дараа:

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг хувийн эмнэлэгүүдэд үйлчүүлэхдээ эмчилгээний нийт зардлаас 60-70%-ийн хөнгөлөлтийг эдэлнэ.

Эрүүл мэндийн даатгалын сантай хамтран ажилладаг нэгдсэн эмнэлэгүүдэд яаралтай болон энгийн мэс засал хийлгэх, мөн хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээний нийт зардлын /хоол, өрөөний төлбөр тооцохгүй/ 50%-тай тэнцэх хэмжээний мөнгийг буцааж авах боломжтой.

3) Дараах тохиолдолд эмчилгээний зардлыг нэн түрүүнд олгоно.

Яаралтай дотрын талын эмчилгээ хийлгүүлэх шаардлагатай өвчтөн (түргэн тусламж)

Яаралтай мэс засал хийлгүүлэх шаардлагатай өвчтөн

72 цагийн дотор мэс засалд орох болон эмчлүүлэх шаардлагатай өвчтөн

4) Эрүүл мэндийн даатгалын санд элсэн орсон гишүүн нь хүүхэд төрүүлэх тохиолдолд /өөрөөрөө болон ксерво/ дараах тусламжийг авч болно. Өөрөөрөө төрөхөд 200,000вон, ксерво хийлгэж төрөхөд 400,000воннын тусламжийг үзүүлнэ. Харин, үр хөндүүлэхтэй холбоотой эмчилгээний зардлыг олгохгүй.

5) Нэг хүнд олгогдох тусламжийн үйлчилгээний дээд хэмжээ нь 1,000,000вон байна.

6) Эмчилгээний зардал олгох талаар хүсэлт гаргах

Эрүүл мэндийн даатгалын сангийн маягт, эмчилгээний төлбөр төлсөн баримтын эх хувь, эрүүл мэндийн даатгалын сангийн гишүүний үнэмлэхний хуулбар, гадаад паспортны хуулбар зэргийг бүрдүүлээд анх бүртгүүлсэн эрүүл мэндийн даатгалын сангийн салбар болон эмнэлгийн байгууллагын нийгмийн хамгааллын хэлтэст өгч хүсэлтээ гаргана уу.


l

l Ямар тохиолдолд эмчилгээний зардлыг олгохгүй вэ?

1) Үйлдвэрийн осолд орсон тохиолдолд ажил олгогчийн зүгээс хариуцлага хүлээдэг учраас энэ талаарх зардлыг олгохгүй.

2) Хүчирхийллийн хэрэг (бусдын буруутай болон өөрийн буруутайгаас үүдсэн аль нь ч), автомашины ослоос үүдсэн эмнэлгийн зардлыг олгохгүй. Хэрэв тухайн үйлдлийг үйлдсэн этгээд болон хохирогч нь төлбөрийн чадваргүй бол нотлох бичиг баримтаа бүрдүүлээд өгвөл тус сангийн удирдах зөвлөлийн шийдвэрээр эмчилгээний зардал олгох эсэхийг шийднэ.

3) Сүрьеэ, уяман, ДОХ зэрэг өвчний талаарх эмчилгээний зардлыг олгохгүй бөгөөд харин тус сангаас холбогдох байгууллагуудын талаарх мэдээллийг өгнө.

4) Гоо заслын мэс засал, арьс өнгө, шүдний өвчний хувьд ноцтой тохиолдлыг эс тооцвол тэр талаарх эмнэлгийн зардлыг олгохгүй.

5) Чихний архаг үрэвсэл, идээ буглаа, хорт хавдар, диск, үе мөчний өвчний эмчилгээний зардлыг олгохгүй. Харин хорт хавдрыг эмчлэх явцад давхар үүсэх өвчний талаарх эмчилгээний зардлыг олгох талаарх хүсэлтийг тус санд гаргаж болно.

l Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төлбөр

Эрүүл мэндийн даатгалын санд элссэнээс хойш 3 сарын дараанаас эхлэн эрүүл мэндийн үзлэг шинжилгээ хийлгэх тохиолдолд нэг удаагийн шинжилгээний төлбөр 100,000воноос дээш гарах тохиолдолд нийт төлбөрийн 30%-тай тэнцэх зардал буюу 50,000 хүртэлх воннын тусламжийг жилд 3 хүртэлх удаа олгоно.

- Ямар тохиолдолд үзлэг шинжилгээний зардлыг олгохгүй вэ?

1) Энгийн үзлэг шинжилгээ

2) Төрөхөөс өмнөх үзлэг шинжилгээнүүд дотроос ургийн усны шинжилгээ, 3D эхо зэрэг нэмэлт шинжилгээнүүдтэй холбоотой зардлыг олгохгүй.

3) Гоо сайхантай холбоотой үзлэг шинжилгээний зардлыг олгохгүй.

l Эм тарианы зардлыг олгох

- 1 удаа эм худалдан авахдаа эмийн зардлын нийт дүнгийн 50-иас дээш хувийг эм худалдаж авах хөнгөлөлтийн картаар авах боломжтой. Тухайлбал, эмний нийт үнэ 10,000 вон болох тохиолдолд 2 ширхэг хөнгөлөлтийн купоныг хэрэглэснээр 4,000вонын хөнгөлөлтийг эдэлж 6000вон төлнө. Хэрвээ эмний нийт үнэ 5000 вон болох тохиолдолд 1 ширхэг хөнгөлөлтийн купоныг хэрэглэх боломжтой.

- Архаг хууч эмгэгтэй өвчтөний хувьд эмийн нийт үнэ 100,000воноос дээш гарах тохиолдолд нийт зардлын 30%-ийг /дэмжлэг үзүүлэх хязгаар 100,000мянган вон хүртэл/олгоно.

l Байнгын гишүүдэд үзүүлэх хөнгөлөлт

Гишүүнээр элснээс хойш 1-ээс дээш жилийн хугацааны туршид байнга үйлчлүүлсэн тохиолдолд жил бүр тамир тэнхээ сэргээх бэлдмэл, эмнэлэгт хэвтэхэд шаардагдах ком хэрэгсэл зэрэг эд хэрэгслийн урамшууллыг олгоно.

l Түргэн тусламжийн эмчилгээний зардлыг ялгавартайгаар олгох

Тус санд элсэн орсноос хойш 3-аас дээш сарын хугацаанд үйлчлүүлэн гишүүнд түргэн тусламжийн эмчилгээний зардлыг 10%-ийн илүүтэйгээр олгоно. (зөвхөн гадны тусламжаар хязгаарлагдана)


l Гадаад ажилчдын хүүхдүүд хөнгөлөлт эдлэх үү?

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч гишүүн гэр бүлтэй болсон тохиолдолд тухайн гэр бүл эрүүл мэндийн даатгалын санд тус тусдаа хамрагдана. Харин 12-оос доош насны 1 хүүхэд эцэг эхийнхээ хэн нэгний нэрэн дор тусламж авч болно. Жишээлбэл, нэг өрхөд 12 хүртэлх насны хоёр хүүхэд байгаа тохиолдолд тус бүр эцэг эхийнхээ гишүүний үнэмлэхээр эмнэлгийн зардлаас хөнгөлөлт эдлэх боломжтой.

l Ямар эмнэлэгүүдээр үйлчлүүлж болох вэ?

Та бүхэнд олгосон эрүүл мэндийн даатгалын сангийн үнэмлэхээр зөвхөн тус сантай хамтран ажилладаг эмнэлэгийн байгууллагуудаар үйлчлүүлэх боломжтой учраас эмнэлэг рүү явахын өмнө өөрийн оршин суугаа газрын ойролцоох эрүүл мэндийн даатгалын сангийн салбарт очиж тухайн эмнэлгийн байгууллагуудын талаарх мэдээллийг авна уу.

Та бүхэнд солонгос улсад ажиллаж амьдрахдаа эрүүл эрүүл байхыг хүсэн ерөөж тус сангийн үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлтийг идэвхтэй өгч байхыг хүсье.

Гадаад ажилчдын хүний эрхийн төв

Лавлах утас : 02-3785-0422 02-795-5504

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7140294/28b/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал За ээжүүдээ хаана хямд сайн төрөж болох эмлэгүүд байна >?? [35] [3] Levi`s 2012-03-16 211112
Зарлал ***АМГАЛАН МАХНЫ ДЭЛГҮҮР*** ТА ХЭРЭГЛЭЭД ҮЗ!!! СЭТГЭЛД ТАНЬ НИЙЦЭХ БОЛНО. ЗУРАГ ОРУУЛСАН file [26] ADVertisement 2011-10-19 239081
Зарлал ♣♣ Мэдэгдэл ♣♣ file [27] ***Энxзaяa*** 2009-03-07 366413
Зарлал ~~~ БҮСГҮЙЧҮҮД ЭЭЖҮҮД ЧAT~~~ file [1] [5] ***Энxзaяa*** 2009-03-03 365045
Зарлал Бүсгүйчүү та бүхний буу халах талбар шүү... [91] [4] admin 2008-06-27 524011
39621 eejuudees yaraltai asuuya amyon 2013-03-26 720
39620 buuz bansh jigenesen guril zarna 010-4610-3711 tseegiisan 2013-03-25 874
39619 busguichuudees asuuya [2] tamir_ls 2013-03-25 997
39618 СОЛОНГОС ПАМПАРС ЗАРЖ БАЙНА. vizok 2013-03-25 990
39617 asuuh zuil bna~ bytshan vr 2013-03-25 859
39616 МОНГОЛ ТАУН В-9 ТООТ “EXIT” БАТАЛГААТ МЭРГЭЖЛИЙН ОРЧУУЛГЫН ТӨВ-Д ХАНДААРАЙ. "EXIT" БАТАЛГААТ ОРЧУУЛГА 2013-03-25 910
39615 Гоо сайхан ертөнцийг аварна Гоо үзэмж 2013-03-25 764
39614 Ohui гоо сайхний бүтээгдэхүүн Гоо үзэмж 2013-03-25 746
39613 http://www.seoulbox.mn/mn Удаан хүлээлгэсний эцэст Seoulbox.mn веб сайт маань бэлэн боллоо~ SeoulBox 2013-03-25 998
39612 EMS Эмнэлэгийн мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ ems.suvdaa 2013-03-25 718
39611 Goo saihnii mes zasal, hiimel shud, implant unegui orchuulga shudnii emneleg 2013-03-25 1331
39610 uildweriin hariin em ajil bn jina_hj 2013-03-25 986
39609 2 nastai huuhed? mamamama 2013-03-25 1590
39608 Визгүй хүмүүс зориулсан эрүүл мэндийн даатгал. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2013-03-25 982
39607 Гадаад ажилчдын төвөөр та бүхэн үйлчлүүлнэ үү. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2013-03-25 736
39606 1er.unuudur bvh turliin alba hiine.010-2285-0247 tengeriin hvv 2013-03-25 755
39605 yadargaand orood am muriigaad hrtaihrtai 2013-03-25 1022
39604 [성형 수술 잘하는 병원] -------Хамарны мэс засалд орсон тухай chungdam_u 2013-03-25 2117
39603 hi.orchuulaad ogooch...Maa [1] hiimor 2013-03-24 1027
39602 Goo saihni emnelguuded unegui orchuulga shudnii emneleg 2013-03-24 830
39601 Таны арьсны бүх асуудлыг шийдэж таныг наснаас тань 10 нас залуу харагдуулна.+Mongoloos zahialga avna. tsonkh 2013-03-24 1026
39600 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ. АМАН ОРЧУУЛГА ХИЙН, ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ. ӨДРИЙН МЭНД 2013-03-24 844
39599 ЖИМОБАЙЛ ДУГААР НЭГЖ- албан ёсны гэрээт борлуулагч gnew2 2013-03-24 870
39598 Buten saind shudni emneleg 15-17tsagt ajilna shudnii emneleg 2013-03-24 761
39597 hi MAA idtai hunees...medehn helj ogooch [1] hiimor 2013-03-23 966
39596 Урамшуулал: Бүх сүлжээнд ярих 10000 нэгж 10000 вон (зөвхөн өнөөдөр 23 цаг хүртэл хямдарлаа) gnew2 2013-03-23 976
39595 hariulj ogooch. butsah tiiz [1] syys 2013-03-23 1000
39594 yaraltai orchuulaad ogooch [2] hiimor 2013-03-23 954
39593 Hi.yaraltai asuuy busguichuudee hiimor 2013-03-23 904
39592 Ohui гоо сайхан Гоо үзэмж 2013-03-23 869
39591 Гоо сайхан ертөнцийг аварна Гоо үзэмж 2013-03-23 924
39590 eejiidee orchulad uguuch [3] amyon 2013-03-22 1228
39589 AMORE~~~ HERA фирмийн Эрүүлжүүлэх биeийн эсэргүүцлийг сайжруулах хүнс тэжээлийн бэлдмэл витамин гоо сайхны бүх төрлийн бүтээгдэхүүн танд санал болгож байна file ssamii 2013-03-22 1020
39588 starex mashinaar uilchlene bambar_baavgai 2013-03-22 904
39587 statex mashinaar uilchlene bambar_baavgai 2013-03-22 884
39586 medeh yumaa bicheed uguurei... [1] amina_m 2013-03-22 1121
39585 Implant hiimel shud goo saihnii mes zasal unegui orchuulga shudnii emneleg 2013-03-22 986
39584 АНСАН ХОТЫН ГАДААД ИРГЭДИЙГ ДЭМЖИХ ОРЧУУЛГА, ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ТӨВӨӨР ҮЙЛЧЛҮҮЛНЭ ҮҮ. АМАН ОРЧУУЛГА ХИЙН, ХУУЛИЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ. ӨДРИЙН МЭНД 2013-03-22 988
39583 BANKNII BATALGAA OCHIJ GARGANA. HP: 010-5786-2797 MONGOL_BANK 2013-03-22 874
39582 asuuh zuil baina humuusee helj ogch tuslaach [2] shampoo 2013-03-22 1138
» Визгүй хүмүүст зориулсан эрүүл мэндийн даатгал. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2013-03-22 1072
39580 Гадаад ажилчдын хүний эрхийн төвөөр та бүхэн үйлчүүлнэ үү. Гадаад ажилчдын хүний эрхийн төв 2013-03-22 861
39579 Jiremsnii palaj umd ntr zarjaa hun bnuu? [1] TOMATO 24 2013-03-21 1154
39578 HIIMEL SHUD 50.000 goo saihnii mes zasal shudnii emneleg 2013-03-21 1054
39577 bvsgvichvvdee netees baraa zahialj ogno shvv sondor39 2013-03-21 1244
배너신청
자생병원

배너신청