Бичлэгийн тоо 3,329

 Дуучин Т.Аминатай ярилцлаа. Түүнийг жаахан байхаасаа дуулдаг байсныг олон хүн мэдэх байх. Хэвлүүхэн яриатай, хөөрхөн охин гавьяат жүжигчин Э.Бүрнээбаяртай хамтран “Цас цагаан охин” дууг дуулж, түүнийг уран бүтээлийн “ээж” хэмээн тодотгож байсныг санаж байна. Харин одоо тэрбээр мэргэжлийн дуучин болсон. Улсын филармонийн гоцлол дуучин Т.Амина саяхан Буриадын Улаан-Үүд хотноо болсон “Белый месяц 2013” буюу “Цагаан сар 2013” уралдаанд түрүүлээд иржээ.

-Амина шүүмжлэл, магтаалыг хэрхэн хүлээж авдаг вэ?

-Урлагийн ертөнцөд багаасаа хөл тавьсан учраас шүүмжлэл багагүй сонсож байсан, хүлээж авч чаддаг. Гэхдээ залуу, болчимгүй байна гээд байнга шүүмжилж байхын оронд дутаж байгаа урмын үгийг нь олоод хэлбэл илүү дээр юм болов уу даа. Би шүүмжлэлийг эергээр хүлээн авдаг ч бусдыг шүүмжлэх дургүй. Харин сайхан үгээр урамшуулахыг хичээдэг.

-Улсын филармонийн дуучин болохоосоо өмнө Төмөр замын төв буудалд ажилладаг байсан бил үү?

-Тийм ээ. Би оюутан болсон цагаасаа л ажил хийх болсон. Зорчигч үйлчилгээний Улаанбаатар төв буудлын лавлан мэдээлэгчээр ажилладаг байлаа. Мөн Төв буудлын “Жигүүр” амьд хөгжмийн хамтлагт гоцлон дуулдаг байсан юм. Аав, ээжээсээ автобусны мөнгө авдаггүй, сургалтын төлбөрөө хүртэл өөрөө л төлдөг оюутан байлаа. Одоо ч тэр хэвээрээ. Үргэлжлүүлээд магистрын зэрэг горилоод суралцаж байна. Ер нь эрт ажил хийгээд эхлэхээр хөдөлмөрийн үр шим, мөнгөний үнэ цэнийг илүү мэдэрдэг болдог юм байна.

-Таны ээжийг их сайн менежер гэж ойлгож болох уу. Жаахан охиныхоо дуунуудыг улсын хэмжээнд алдаршуулсан шүү дээ.

-Ямар нэгэн арга хэмжээнд уригдлаа гэхэд жаахан хүүхэд яаж очихоо ч мэдэхгүй шүү дээ. Тэгээд л ээж минь үргэлж намайг дагуулаад явна. Хүмүүс “Хүүхэд дуулж байгаад л больчихдог” гэж боддог байсан бол өөрийн гэсэн уран бүтээлтэй болоод эхлэхээр хүлээн зөвшөөрч, дэмжих болсон. Хоёрдугаар ангиасаа эхлээд долоон жилийн дотор би эх орныхоо 21 аймаг, 100 гаруй суманд бие даасан тоглолтоо хийсэн. Миний ээж хуульч мэргэжилтэй, аав Төмөр замд ажилладаг байсан. Хоёр ахтай, айлын бага охин. Манай гэр бүлд надаас өөр урлагийн хүн байхгүй. Гэхдээ тэд урлагийн өндөр мэдрэмжтэй, шилдэг шүүмж лэгчид.

-Жаахан хүүхдийн хувьд их том амжилт шүү. Уран бүтээлийн зардлаа яаж олдог байв. Ивээн тэтгэгч байсан уу?

-Гэр бүлээсээ л санхүүжнэ. Тоглолтын орлогоороо хамт яваа уран бүтээлчдээ цалинжуулж, байр хоолны зардлаа нөхнө. Одоо ч гэсэн урлаг судлаач, шүүмжлэгч зарим хүн “Бага насны хүүхэд ийм амжилт гаргаж байсан тохиолдол Монголд байхгүй” гэж дуу нэгтэй хэлдэг юм.

-Чамайг хэтэрхий бардам гэж дүгнэх хүмүүс байдаг юм билээ. Урлагийн хүнд бардамнал бага ч гэсэн байх ёстой юм болов уу?

-Миний яриад байгаа энэ зүйл бардамнал биш шүү дээ. Би бардамнаж зүрхэлдэггүй юм. Бага байхдаа МҮОНТ-ийн “Ням гаригийн зочин” нэвтрүүлэгт оролцож Ш.Гүрбазар ахтай хэвлүүхэн ярилцахад ч юм уу, тэр цагаас хойш багагүй шүүмжлүүлж байсан. Гэхдээ намайг бага байхад хүүхэд ингэж ярих ёстой гэсэн толь бичиг байгаагүй. Хувь хүний хүмүүжилд гэр бүлийн орчин нөлөөлдөг шүү дээ. Манай гэр бүлийнхэн их нээлттэй, бие биетэйгээ чөлөөтэй ойлголцдог. Хэрэлдэж, хэдэрлэхгүйгээр өөрийнхөө бодсон, санасныг хэлж сургасан. Мэдээж залуус ахмад хүний үгийг сонсоно. Маш сайн сонсож байж, хожим нь надаас юм асуусан үед “Би ингэж бодож байна аа” гээд хэлэх байх. Энэ бол бардамнал огт биш. Хүн шүүмжлүүлж, загнуулж болно. Гэхдээ өөрийнхөө үнэ цэнийг мэддэг бол түүнийгээ дотроо хадгалж байхад болно. Дагваа аварга болон олимпийн аваргууд шиг хийсэн бүтээсэн юмтай хүн бол чадаж байгаа юм хойно хувийнхаа араншингаар яаж ч илэрхийлж болно шүү дээ. Би бол хүлээн зөвшөөрдөг. Би ч бас бусдын л адил шүү дээ. Хэний ч өмнө нүүр бардам дуулаад мөнгөө авдаг. Олсон мөнгөндөө сэтгэл хангалуун байдаг. Өөрийнхөө хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө орой бүр ээждээ сүү, хар талхыг нь аваад ордог. Мах, гурилаас эхлээд бүгдийг бусадтай адилхан худалдаж аваад идэж байна. Тэглээ гээд би чадаж байна гэж бардамнаж зүрхэлдэггүй. Би юуны тулд, яах гэж дуулж байгаагаа сайтар ухаарсан учраас тэр.

-Юуны тулд?

-Амьдрахын тулд дуулж байна. Энэ бүхнийг мэдэж байгаа учраас надад амьдрал үнэ цэнэтэй. Итгэл, үнэмшилдээ хөтлөгдөн амьдарч байгаа учраас өөрийгөө дөвийлгөх хүсэл төрдөггүй.

-Зөвхөн мөнгө олохын тулд л дуулж байна гэж үү?

-Хүн сэтгэл амар, төвөгшөөлгүй хийдэг ажлаараа хоолоо олж идэж амьдардаг. Миний хувьд тэр нь дуу.

-Аминаг ямар ирээдүй хүлээж байгаа бол?

-Намайг гайхалтай ирээдүй хүлээж байгаа. Бас миний ирээдүй миний гарт байгаа. Мэргэжлийн уран бүтээлч болсныхоо үр дүнг харуулсан анхны цомгоо Удахгүй танилцуулах болно. “Амина” гэдэг нэртэй, 11 дуутай энэ цомгийг зарж ашиг олох нь надад чухал биш. Энэ бол миний дотоод ертөнцийн илэрхийлэл.

-Ардын намын гишүүн гэл үү?

-Тийм ээ. Зөвхөн дуулаад л боллоо гээд зогсож болохгүй. Монгол Улс гэдэг нэгэн цул юм. Энэ дунд би байгаа. Олон улсын тэмцээнд оролцлоо гэхэд намайг Амина гэж тодотгохоос илүүтэй монгол хүн гэж хардаг. Тэгэхээр залуу хүн нийгэмдээ оролцоотой байх ёстой. Би мөнгөгүй үедээ алхдаг, мөнгөтэй бол автобусанд суудаг, цайны газарт ороод пирожки иддэг л жирийн оюутан. Тиймээс үеийн найз нарынхаа хүлээлгэсэн итгэлийг алдахг үйг хичээж Нийгмийн ардчилал, Монголын оюутны холбооны дэд тэргүүнээр ажиллаж байгаа.

-Өнгөрсөн сард “Цагаан сар 2013” олон улсын эстрад дуучдын уралдаанд тэргүүлсэн. Ямар, ямар орны дуучидтай өрсөлдөж ийм амжилт гаргасан бэ?

-Орос, Солонгос, Хятад, Франц, Швед, Польш, Казахстан зэрэг 37 орны 62 дуучин оролцсон “Белый Месяц 2013” уралдаан ОХУ-ын Буриад Улсын Улаан-Үүд хотод хоёрдугаар сарын 25-27-нд болсон. Хоёр жилд нэг удаа болдог олон улсын хэмжээний энэ уралдаанд өмнө нь манайхаас гавьяат жүжигчин Б.Сарантуяа, Ж.Алтанцэцэг, дуучин С.Наран, С.Сэрчмаа, “Гурван охин”, “Хот спот” хамтлаг амжилттай оролцож байсан юм билээ. Намайг энэ уралдаанд оролцуулсан хүмүүсийн итгэлийг эвдэлгүй, амжилтын буухиаг үр гэлжлүүлсэндээ баяртай байгаа.

-Урлагийн хүн болохоор бусдаас илүү гоёх, гоо сайхандаа анхаарах шаардлагатай болдог уу?

-“Өөрөө өөртөө оточ” гэгчээр би эрүүл мэнд, залуу насаараа гоёдог. Яг одоогийн байдлаар цаг зав гаргаж гоо сайхны үйлчилгээ хийлгэх шаардлага ч, зав ч алга. Биеэ чийрэгжүүлэхийн тулд долоо хоног бүр фитнесст явдаг. Тараг, сүү гээд байгалийн бүтээгдэхүүнээр нүүрээ арчилдаг. Үүнээс ч дор байж болохыг мэддэг учраас би өөрийнхөө бие галбир, царай төрхөнд сэтгэл хангалуун байдаг.

-Эрүүл мэнд гэснээс өнгөрсөн намар автын осолд орсон гэж сонссон. Одоо бүрэн эдгэсэн үү?

-Сэлэнгэ орохоор явж байгаад машинтайгаа дөрөв эргэсэн. Азаар амьд үлдсэндээ талархаж байна. Хоёр сар эмчилгээ хийлгээд эдгэсэн. Зөв бодолтой, дайчин, ийм нэгэн залуу уран бүтээлч урлагийн ертөнцөд өөрийн гэсэн мөрөө үлдээхээр хичээж явна. Өөрийгөө “хуучинсаг үзэлтэй” гэж тодорхойлсон тэрбээр үндэсний дээл хувцсаа өмсөөд явахад хаана ч бардам алхаж чаддаг гэсэн. Залуу насаараа гоёж, үзэл бодол, дуу хоолойгоороо ард түмэндээ үлгэрлэл болох ерөөл өргөе.

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7138100/e83/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1589 Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН 2013-03-25 12336
1588 СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ 2013-03-25 12956
» Т.АМИНА: Би бардамнаж зүрхэлдэггүй 2013-03-21 11167
1586 АРДЧИЛСАН СОЛОНГОСЫН ВОЛЕЙБОЛЧИД ЯЛАЛТ БАЙГУУЛСААР 2013-03-21 10030
1585 ХОРТОЙ ХҮНС, ХОРИОТОЙ БАРАА 2013-03-21 13604
1584 Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ 2013-03-20 12791
1583 Монгол зохиолчийн цонхоор 2013-03-20 11235
1582 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ 2013-03-20 14300
1581 БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов 2013-03-20 13127
1580 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11973
1579 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12797
1578 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11927
1577 Н.Төгсцогт хоёр тэмцээнд дараалан аваргаллаа 2013-03-18 10310
1576 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17854
1575 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11803
1574 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13872
1573 ИНЧЁНД БЭЛТГЭЛ ХИЙСЭН Т.ЭНХЖАРГАЛ ТИВИЙН АВАРГА БОЛОВ 2013-03-14 10959
1572 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12146
1571 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12630
1570 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12653
배너신청
자생병원

배너신청