Бичлэгийн тоо 3,329

Монголын волейболын холбоо, “Витафит” групптэй хамтран зохион байгуулж буй клубүүдийн аварга шалгаруулах “Хаврын тэргүүн” нээлттэй тэмцээн сонирхолтой үедээ ирээд байна. Учир нь даваа гаригаас эхлэн Ардчилсан Солонгосын “Дөрөвдүгээр сарын 25” багийн эрэгтэй, эмэгтэй тамирчид манайхантай өрсөлдөх болсон юм. Эмэгтэй баг нь манай зургаан багтай тойргоор тоглоно. Харин эрэгтэйчүүдийн баг нь хасагдах шатанд ялалт байгуулсан шилдэг тавтай тойргоор үзэлцэх юм.

Эрэгтэйчүүдийн эхний тойргийн дараа хэсэгт эзэлсэн байрнаасаа хамаарч А1-В5, В1-А5 гэх зэрэг хоорондоо үзэлцэхэд “ТЭЦ 4 Эрчим” “SSST Brand”-ийг 3:0, “Буянт Ухаа” “Уурхайчин”-ыг 3:2, МУБИС “Хасу Мегастарс”-ыг 3:1, “Ноён” “Мон Вол”-ыг 3:0, “Алтайн барс” “Хасу Мегаватт”-ыг 3:0-ээр хожсон юм. Энд ялсан багууд 1-5-р байрын төлөө өрсөлдөх эрхтэй болсон билээ.

Хуваарь ёсоор Ардчилсан Солонгосын эрэгтэйчүүд мягмар гаригт эхний тоглолтоо “ТЭЦ 4 Эрчим”-ийн эсрэг хийв. Энэ тоглолт зочдын хүчийг шалгахад тохирсон тулаан байлаа. Учир нь “ТЭЦ 4 Эрчим” эхний тойрогт хэсэгтээ таарсан бүх өрсөлдөгчөө 3:0-ээр хожиж, энэ тэмцээнд түрүүлэх магадлалтай багт тооцогдож байсан юм. Тэгвэл хүчирхэг “Эрчим”-ийг солонгосчууд 3:1-ээр буулган авлаа. 19-27 насны тоглогчдоос бүрдсэн энэ баг тун нуруулаг бөгөөд 190 см-ээс дээш өндөртэй зургаан тамирчин бүрэлдэхүүнд багтжээ. Нэг нь бүр 203 см юм. Партын харьцаа 2:0 болоод байх үед “Эрчим” хожиж, зөрүүг ойртуулсан ч сүүлийн партад солонгосчууд илүүрхэж чадлаа. Довтолгооны хувилбар, хамгаалалт, дамжуулалт гээд бүх талаар жигдхэн энэ багтай хүч үзэх нь манайханд том туршлага болох нь гарцаагүй. Бусад тоглолтоос дурдвал лигийн аварга “Буянт Ухаа” “В” хэсгийн тэргүүн баг “Алтайн барс”-ыг 3:1- ээр хожиж, тун чухал ялалт авлаа. “Алтайн барс” дараа нь “Ноён”-д хожигдсоноор аваргын төлөө тоглох боломжоо багасгасан юм.

Дашрамд сануулахад шилдэг тавд үлдсэн багууд хоорондоо тойргоор тоглож, эхний хоёр байр эзэлсэн нь аваргын, 3, 4-т орсон нь хүрлийн төлөө тоглох юм. Эмэгтэйчүүдийн хувьд эхний тойрогт бүтэлгүйтэж, гуравдугаар байр эзэлсэн “Энагурэ” хоёрдугаар тойрогт “ТЭЦ 4”, “Уурхайчин” гэсэн хоёр гол өрсөлдөгчөө буулгаж авлаа. Ингэснээр тэд энэ тойрогт давамгайлах магадлалаа нэмэгдүүлсэн юм.

Харин өнөөдөр болох “ТЭЦ 4”, “Уурхайчин”-ы тоглолтоос хоёрдугаар байрын эзэн тодрох учиртай. Эмэгтэйчүүд гурван тойрог өрсөлдсөний эцэст 1, 2-ын баг аваргын төлөө, 3, 4-т орсон нь хүрлийн төлөө үзэлцэх билээ.

Ардчилсан Солонгосын эмэгтэй баг даваа гаригаас манайхантай үзэлцэж эхэлсэн нь тэмцээнийг сонирхолтой болгоод байна. Тэд эхний тоглолтоо “Эрчим”-ийн эсрэг хийж, хожигдох тун дөхөв. “ТЭЦ 4”-ийн дүү нар гэж болох “Эрчим” эхний тойрогт 2-3 амжилтаар зургаан багаас дөрөвдүгээр байр эзэлсэн. Тэд Солонгосын багийн эсрэг хийсэн тоглолтод эхэндээ бага зэрэг биеэ барьж байсан ч удалгүй хэмнэлээ олж, эхний үед 25:21-ээр давамгайлав. Үүндээ зориг орж, дараагийн үед ч итгэлтэй тоглон 25:17-гоор зочдыг илүүрхсэн юм. Харин үүнээс хойш солонгосчууд сандарч, алдаа гаргах нь гайгүй болж, өөрсдийн үндсэн тоглолтоо үзүүлэх болсон. Үүний хүчинд дараагийн гурван үед 25:10, 25:18, 15:10- аар хожиж, анхны ялалтаа байгууллаа.

Сэтгэлзүйн бэлтгэл, тэмцэх чанар сайтай солонгосчууд тоглолт удаан үргэлжлэх тусам чангарч байсан бол манайхан эсрэгээр, төгсгөл хэсэгт их ядарсан байв. “Дөрөвдүгээр сарын 25” клуб нь нуруугаар манайхантай ойролцоо юм. Дундаж нас нь 23 бөгөөд хамгийн өндөр нь 178 см аж. Тэд дараагийн тоглолтдоо “Багануур”- ыг 3:0-ээр итгэлтэй хожсон. Залуухан тоглогчдоос бүрдсэн, туршлага багатай “Багануур” тэдэнд хүчтэй өрсөлдөгч байж чадаагүй нь мэдээж. Харин “ТЭЦ 4”, “Энагурэ”, “Уурхайчин” гэсэн манай шилдгүүд тэдэнтэй хэрхэн өрсөлдөх нь сонирхол татаж байна. Өнөөдөр 15:00 цагаас “Алтайн барс” тэдэнтэй хүч сорих бол эрчүүд нь “Ноён”-той тоглох хуваарьтай.

Хоёрдугаар тойргийн явц

Эрэгтэй

Ноён-МУБИС 3:0

Буянт Ухаа-Алтайн барс 3:1

ТЭЦ 4 Эрчим-Дөрөвдүгээр сарын 25 1:3

Ноён-Алтайн барс 3:1

Эрчим-Буянт Ухаа 3:1

Эмэгтэй

ТЭЦ 4-Эрчим 3:2

Багануур-Энагурэ 0:3

Уурхайчин-Алтайн барс 3:1

Энагурэ-ТЭЦ 4 3:0

Эрчим-Дөрөвдүгээр сарын 25 2:3

Алтайн барс-Энагурэ 0:3

Уурхайчин-Эрчим 3:0

Дөрөвдүгээр сарын 25-Багануур 3:0

Энагурэ-Уурхайчин 3:1

Эрчим-Багануур 3:0

ПАК СУ ГИЛ: АРМИ БАЙГУУЛАГДСАН ӨДРӨӨР БАГАА НЭРЛЭСЭН

Ардчилсан Солонгосын эмэгтэйч үүдийн баг эхний тоглолтоо “Эрчим”- ийн эсрэг хийсний дараа дасгалжуулагч Пак Су Гилтэй уулзаж, цөөн хором ярилцлаа.

-Эхний тоглолт ямархуу болов?

-Манай багийн хувьд гадаадад хийсэн анхны тоглолт. Өнөөдөр манайхан бүх хүчээ гаргаж чадсангүй. Эхний тоглолт байсан болохоор биеэ барьж, сандрах тал харагдсан.

-Дараагийн тойргуудад илүү хүчирхэг багууд хүлээж байгаа. Яаж тоглохоор төлөвлөж байна вэ?

-Мэдээж бид хожихын тулд чадлаараа хичээх болно. Гэхдээ тэмцээн гэхээсээ илүү хоёр улсын хооронд хамтын ажиллагааг волейболоор дамжуулан идэвхжүүлэх нь чухал асуудал гэж бодож байна.

-“Дөрөвдүгээр сарын 25” гэсэн багийн нэр чинь сонин санагдлаа. Ямар учиртай нэр вэ?

-Манайх Солонгосын армийн клуб. Ардчилсан Солонгосын арми байгуулагдсан өдрөөр багаа нэрлэсэн юм.

-Одоогийн энэ чинь хамт тоглоод хэр удаж байна вэ? Өмнө нь ямар амжилт гаргаж байв?

-Жилийн өмнөөс л хамт тоглож эхэлсэн. Яг энэ бүрэлдэхүүнээр хамт тоглоод удаагүй болохоор ямар нэг амжилт гараагүй.

-Танай эрэгтэйчүүд нэлээн нуруулаг юм билээ. Тэдний талаар сонирхуулбал?

-Та бүхэн тоглолтын үеэр хараарай. Сайн баг байгаа.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/7138091/e61/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Date Уншсан
1589 Н.ОРГИЛ: МОНГОЛД КИНО ХИЙГЭЭД АМЬДАРЧ БОЛДОГ БОЛ БИ ЖҮЖИГЧНЭЭРЭЭ АЖИЛЛАХЫГ ИЛҮҮД ҮЗЭХ БАЙСАН 2013-03-25 12336
1588 СЭТГҮҮЛ ЗҮЙН САЛБАРААС ТАВАН ГАВЬЯАТ МЭНДЭЛЛЭЭ 2013-03-25 12956
1587 Т.АМИНА: Би бардамнаж зүрхэлдэггүй 2013-03-21 11167
» АРДЧИЛСАН СОЛОНГОСЫН ВОЛЕЙБОЛЧИД ЯЛАЛТ БАЙГУУЛСААР 2013-03-21 10030
1585 ХОРТОЙ ХҮНС, ХОРИОТОЙ БАРАА 2013-03-21 13604
1584 Монгол Улсын гавьяат тамирчин, Сөүлийн олимпийн хүрэл медальт Н.Энхбат: КУБАД ТАКСИНЫ ЖОЛООЧ НЬ ХҮРТЭЛ НАМАЙГ МЭДНЭ 2013-03-20 12791
1583 Монгол зохиолчийн цонхоор 2013-03-20 11235
1582 СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН 2562 АЙЛЫН ГАЗАРТ ДАХИН ТӨЛӨВЛӨЛТ ХИЙНЭ 2013-03-20 14300
1581 БНХАУ сар бүр 10 мянган тонн шатахуун нийлүүлэх болов 2013-03-20 13127
1580 Н.Ариунболд: Мөнгө босож ирээд цай чанаж өгөх биш, ээж минь л байхад болно 2013-03-18 11973
1579 Б.ГАНБОЛД: БАГ ЗҮҮСЭН ХҮМҮҮСИЙГ ХАРАХААР ӨӨРИЙН ЭРХГҮЙ ДОТОР ШАТДАГ 2013-03-18 12797
1578 “ОЮУТОЛГОЙ” УЛС ТӨРИЙН “ЗЭВСЭГ” БИШ 2013-03-18 11927
1577 Н.Төгсцогт хоёр тэмцээнд дараалан аваргаллаа 2013-03-18 10310
1576 МОНГОЛЧ ЭРДЭМТДИЙН ХУРАЛД ЭСЯ-НААС ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ 2013-03-15 17854
1575 ДЭЛХИЙД ТАНИГДСАН МОНГОЛ ЭМЧ 2013-03-15 11803
1574 Монголын жааз хөгжмийн хаад 2013-03-15 13872
1573 ИНЧЁНД БЭЛТГЭЛ ХИЙСЭН Т.ЭНХЖАРГАЛ ТИВИЙН АВАРГА БОЛОВ 2013-03-14 10959
1572 Рикардо Мильори: Монголыг стратегийн чухал газар гэж үздэг 2013-03-14 12146
1571 Эрчим хүчний үнийг нэмэх шаардлагагүй гэжээ 2013-03-14 12630
1570 МС: Бидний уран бүтээлд мөнгө төлдөг болсон цагт л урлаг зөв голдрилдоо орно 2013-03-13 12653
배너신청
자생병원

배너신청